antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2017 15 comments

“Эрдэнэт”-ийн экс удирдлагуудын Хонконгд нээсэн данс

нийтлэсэн Admin
 68 Байсхийгээд тонуул дээрэмд өртдөг “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон дуулианыг сөхөн хөндөж буй “Улс төрчдийн стратегийн түшиц газар Эрдэнэт” цуврал нийтлэл “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн ээлжит луйвараар үргэлжилж байна. Хэнд эрх мэдэл байна түүний гарт хөрөнгө санхүү нь төвлөрдөг учраас энэ үйлдвэр нэг талаар улстөрчдийн түрийвч, нөгөө талаар улс төр орчимд луйвар хийгдсэн, түүнийгээ хамгаалах гэсэн халуун тэмцлийг үе үе өдөөж ирсэн байх юм.

   2013 оны хавраас сөрөг хүчин МАН Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал гарган экс эрх баригчдыг хэд хэдэн удаа сандаргаад авсан. Хавар гуравдугаар сард Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ээлжит шуугианыг дэлгэж МАН-аас хариу авах гэж оролдоод бүтэлгүйтсэн билээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газартаа “Эрдэнэт үйлдвэр борлуулж байгаа зэсийн орлогынхоо 3/1 хувь буюу 170 сая ам.долларыг өрөнд өгөөд байна. Үүнийг тодруул” гэж үүрэгдсэн байв. Н.Алтанхуяг асуудлыг шүүрэн авч “Сү.Батболд Ерөнхий сайдын үед өмнөх Засгийн газар “Эрдэнэт”-ээс мөнгө зээлсэн байна” хэмээн ярьж эхэлтэл түүний тэргүүлсэн Засгийн газрын мөн л “Эрдэнэт”-ээс зээлсэн мөнгө илэрч Ерөнхий сайд амаа хамхихад хүрсэн хэрэг. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны 12 сард ногдол ашиг тараах мөнгө дутсан шалтгаанаар “Эрдэнэт” үйлдвэрт шахалт үзүүлж, ОХУ-ын Сбер банкнаас сарын 9.5 хувийн хүүтэй 95 сая ам.долларын зээл авчихаад байсан юм.

gok-gok-2015

   Дээр дурдагдсан Сү.Батболдын Засгийн газрын “Эрдэнэт”-ээс зээлсэн мөнгө алдарт “Чалко” компанийн өртэй холбоотой байсан бол Н.Алтанхуяг харин өөрөө ногдол ашиг тараахын тулд зээл авсан байв. Тиймээс дуулиан цааш улстөржих боломжгүй болжээ. Үүнээс хэдхэн сарын дараа буюу долдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газарт сөрөг хүчин МАН-ын нэр хүндэд харшилсан хатуу баримт орж ирсэн нь “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн мандуулсан хэрэг.

   2013 оны долдугаар сард манай Засгийн газар болон бусад холбогдох төрийн байгууллагуудад Английн “Стандарт” банкны  Өмнөд Африк дахь салбараас 109.9 сая ам.долларын өрийн бичиг ирсэн юм. Дээрх мөнгийг “Жаст” группийн захирал Ш.Батхүү тус банкнаас зээлсэн бөгөөд  барьцаанд нь дэлхийн зэсийн баяжмалын зах зээлийн гурван хувийг, молибденийн баяжмалын нэг хувийг дангаараа үйлдвэрлэдэг, Азид томоохонд тооцогддог Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг тавьсан байлаа. “Жаст” зээлийн төлж чадахгүй бол Эрдэнэт үйлдвэр бүх төлбөрийг хариуцах болзолтой. Үйлдвэрийг барьцаанд тавих зөвшөөрлийн бичиг буюу баталгаанд ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, ГОК-ын захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан байсан нь ч ил болов. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавиад алдахдаа тулж байгаа ээлжид луйвар дөнгөж илрээд хэдхэн хонож байтал “Стандарт” банкны гомдлоор Их Британийн Умард Ирландын Вант улсын Хатан хааны дэргэдэх шүүх “Эрдэнэт” үйлдвэрийг хариуцагчаар татжээ.

   Н.Алтанхуягийн Засгийн газар 14 хоногийн дотор шүүхэд тайлбар өгөх ёстой болж, Ажлын хэсэг томилон “Жаст групп” компанийн эд хөрөнгийг битүүмжилж, Ш.Батхүүг яллагдагчаар татаж, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ асуудалд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Шалгалтын явцад Ш.Батхүү “Стандарт” банкнаас 2009 оны гуравдугаар сар, 2010 оны тавдугаар сар, мөн есдүгээр сар, 2011 оны тавдугаар сарын 3-нд тус тус зээл авсан ба зээлийн баталгаанд Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан нь ил болсон гэж эх сурвалжууд мэдээлж байлаа.

   Мөн хэрэг шалгах явцад “Эрдэнэт” үйлдвэрийн экс удирдлагуудын Хонконгд нээсэн дансыг илрүүлсэн ба энэ дансыг илрүүлэх ажилд тухайн үед Ерөнхий прокурорын албан тушаалыг хашиж байсан, цагтаа Кипр лүү 800 мянган ам.доллар шилжүүлж, үйлдвэрийг Панамд 65 сая ам.доллараар барьцаалах гэрээ бэлдэж явсан Д.Дорлигжав томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Ерөнхийдөө түүний хүчин зүтгэлээр данс илэрлээ гэж хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд орж ирсэн 160 сая ам.доллараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү 109.9 сая ам.долларыг зээлсэн бол үлсэн 50 сая.ам.доллар нь усанд хаясан чулуу шиг сураг алдарсан. Зээлийн гэрээнд одоо Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа Ц.Мөнх-Оргилын 1997 онд санаачлан байгуулсан  “Mahoney liоttiа” гэх хуулийн фирм ажилласан гэх мэдээллүүд энэ дуулианыг чимэж байлаа.

   Гэвч тухайн үед МИАТ компанитай холбоотой дуулианд нэр холбогдон Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлаа өгөх ёстой гэсэн шахалтад өртчихөөд байсан Д.Сугар болон Ч.Ганзориг нар “Жаст” группийн захирал Ш.Батхүүд “Стандарт” банкнаас мөнгө зээлэхэд туслаагүй. Бидний гарын үсэг биш байна гэж мэлзээд өнгөрсөн билээ.  Английн Лондон хотод Олон улсын Арбитрын шүүх дээр нээгдсэн “Стандарт” банкны нэхэмжлэлтэй, “Эрдэнэт” үйлдвэр хариуцагчтай 132445 тоот  хэрэг өнөөдөр ч эцэслэн шийдэгдээгүй байгаа. Шүүх хуралд тайлбар гаргах, өмгөөлөгчийн зардал зэрэгт “Эрдэнэт” үйлдвэр 10 гаруй сая ам.доллар зарцуулсан байгаа.  Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа. Асуудлыг мартагнуулах сонирхолтой хүмүүс бий.

   Харин Ш.Батхүү 2013 онд Ганцхудагт сууж байгаад батлан даалтад гарсныхаа дараа “Хамгийн анхны 20 сая долларын зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн. Баталгааг зүгээр нэг нөхөрт гаргаад өгчихгүй. Энэ хүн цаанаа хөрөнгөтэй, бизнестэй, орлоготой гэж л гаргаж өгч байгаа. Тэр зээлээ бол би төлчихсөн. Дараагийн зээл болохоор “Эрдэнэт”-ээс зэсийн баяжмал худалдаж аваад, дэлхийн зах зээлд худалддаг “Стандарт” банк бидний хамтарсан бизнест олгосон зээл. Манай энэ зээлийн эргэн төлөлт зөрчигдөөд эхлэхээр банкны зүгээс үйлдвэрийг орооцолдуулах сонирхолтой байгаа юм. Энэ асуудалд Эрдэнэт ямар ч хариуцлага хүлээхгүй, хохирно гэсэн ямар ч үндэслэл байхгүй. Тэр бүх үүрэг хариуцлага манай компани дээр, над дээр байгаа. Тэрнээс би энийгээ улсаар төлүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Тэгдэг ч ном журам ч байхгүй” хэмээн тайлбар өгсөн байдаг. Гэхдээ энэ дуулианаас үүдэн “Хадгаламж” банк дампуурч Төрийн банктай нэгдэхэд хүрсэн. Өнгөрсөн намар аравдугаар сарын 26-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал яригдахад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд эрх баригч МАН-ынхныг “Эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон тэрбум төгрөгөөр шахаа хийж байсан асуудлаа цэгцэл. Дээр нь “Жаст” компанийн Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийг өрөнд унагасан асуудлыг шалгуулах ёстой” хэмээн барьцаалж үзсэн юм. Үйлдвэрийн хувьчлал Төрийн ордонд дахин яригдаж эхлэхэд “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг сөхөгдөх нь тодорхой.

Эх сурвалж: Pressnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочин (January 04, 2017 11:55:35 am )

    Одоо ингэсээр бгад хоон хэлэлцэх хугацаа дуусаад хэрэгсэхгуй болгодог сураагуй биш лаларуудвг си жинпинд хэл буудуулах юмсан новшуудыг

  • зочин (January 04, 2017 12:23:30 pm )

    Тэгээд л С.Баярыг Англид элчингээр суулгасиймуу.

  • хүн хүн (January 04, 2017 1:51:58 pm )

    Хулгайч нар төрийн толгойд байхад яаасан ч хэрэг хам нь шоронд суухгүй Гадаад оронд элчингээр сууна

  • зочин (January 04, 2017 1:56:30 pm )

    МАН ын луйварчид эрдэнэтийг идэждээ

  • зочин (January 04, 2017 2:34:13 pm )

    БАТХҮҮГЭЭС МӨНГӨ АВЧ ХИЙГЭЭЧ

  • зочин (January 04, 2017 3:32:03 pm )

    Эрх мэдэлтэй цалин мөнгө ихтэй ухаантанууд нь хулгай хийгээд байхад амьдрахын эрхээр ядуу ард түмэн бага сага хулгай хийх нь арга ч үгүй юм даа.хөөрхий.Тусгаар тогтнолоо бусадтай нийлж хулгйлаад өгчихгүй байгаасай даа гэж залбирах байна.

  • Зочин (January 04, 2017 10:45:44 pm )

    тэр оффшор гээд мөнгө луйварддаг аргыг анх санаачлагч нь Талийгаач Отгонбилэг биш гэжүү.Тэрээр Эднэтээс цохисон мөнгөөрөө мянганы Луйварчдаас хүртэл цол хүртсэн санагдаад байх юм.Отгонбилэгийг дагаад Манч олон хүн хам хэрэгтэн болно доо.

  • Мгл (January 05, 2017 2:52:36 am )

    Гол том луйваруудыг ман-н луйварчид л хиисэн болж таараад байх юм дандаан

  • Мгл (January 05, 2017 2:53:40 am )

    Гол том луйваруудыг ман-н луйварчид л хиисэн болж таараад байх юм дандаан ,одоо зоригын хэрэгт орооцолдоод эхлэх шив

  • эр кун (January 05, 2017 10:33:30 am )

    Юун данс гэж гарчиглаад баахан шал оор юм бичихиймаа

  • emegtei (January 05, 2017 11:07:09 am )

    МАН болон АН-ын луйварчингуудыг бүгдийг нь баривчлаач улс эх орон мөнгөө аваач

  • зочин цочин (January 05, 2017 12:31:53 pm )

    энэ ардын намын лувар хамгын том луйвар одо энэ чинь ард түмнээр төлүүлэх бас нэг өр бүх муу юмаа ардчалруу чихэнэ бүр болохгүй бол хоеуулаа гэж нөгөө намаа хань татаж муухай харагдуула хамат унхыг оролдоно тэгээд ардана цэвэр гарах арга бодно бүр яаснаасаа ногоон малгайтныы үеээ хэрэглээд сурсан нэг тагтаг маш аюултай нам энэ Нямдорж нар бол иим аргаарал ардчилыг устгах нэг арга

  • Ээдээ (January 05, 2017 1:18:22 pm )

    С.Баяр Ш.Батхүү хоёр нэг түрийвчтэй новшууд.

  • зочиняг (January 05, 2017 3:26:10 pm )

    чамааг баривчланауу? гэхээс луйварчбг барьдаг нам биш хуцаад байгаарай?????

  • зочин (January 08, 2017 2:18:19 pm )

    Одоо луйварчдаас авах боломжгүй,хууль ч үйлчлэхгүй.Харин 100 нас хүрэхгүй бж 1000 жилийн хоол хэний төлөө цуглуулдаг тэр замыг таслах хэрэгтэй.Тэр хүүхдүүдгүй болохоор мөнгөө үхэхийн өмнө гаргаж буяны ажил хийх биз.

antalya rent a car