antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2017 38 comments

Засгийн газраас хурдхан явуулмаар дөрөв биш ганцхан сайд байна

нийтлэсэн Admin

1-3-1_700x700Б.ДАМДИН

Сар гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газраас “тоосго” сугалахаар боллоо гэсэн мэдээлэл гарсан. Нэр бүхий дөрвөн сайдыг огцруулах нь гэсэн яриа ихээхэн газар авсан  нь одоохондоо арай намжжээ. Үүнийг  МАН-ын Бага хурлаар дотроо учраа олсон учраас намжсан гэдэг таамаг явж байгаа.

Гэсэн хэдий ч Засгийн газраас хөөгөөд гаргамаар нэг сайдын тухай чих халууцам мэдээлэл улам зузаарч ирэх болов. Тэр сайд бол Ж.Батсуурь. Тэр өнөөдөр БСШУС-ын сайдын албыг хашиж байгаа билээ.

“КЕМБРИЖ Ё.ОТГОНБАЯРЫНХ, КООСЭН ЛУ.ГАНТӨМӨРИЙНХ УЧИР ДЭМЖИХГҮЙ”

2011 онд, Ё.Отгонбаяр БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа Кембрижийн хөтөлбөрийг эхлүүлж байв.

Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн Их сургуулийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажил юм. Дажгүй ч эхэлсэн. Одоо хэрэгжээд явж байгаа. Ё.Отгонбаярын хувьд өнөөдөр дэд сайдаар ажиллаж байгаа. Уг нь сонгуулийн дараах нөхцөл байдал, МАН доторх албан тушаалын хуваарилалтаар Ё.Отгонбаяр л БСШУС-ын сайдаар томиогдоно гэж ярьж байсан. Гэтэл гэнэтхэн 2016 оны сонгуульд нэр дэвшээгүй Ж.Батсуурь гарч ирээд сайд болсон байдаг. Ё.Отгонбаяр өмнө нь энэ салбарт сайдаар ажиллаж байсан. Зөвхөн Кембрижийн хөтөлбөр ч бус энэ салбарт ажил хийсэн хүн гэгддэг. Салбарынхан нь түүнийг муу ажилласан гэж хэлдэггүй юм билээ.

Харин 2014 оны сүүлчээс Лу.Гантөмөрийг сайд байх үед “Коосэн” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь инженер, технологийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэл­тэй залуучуудад Японы Коосэн сургуульд сурал­цах боломжийг олгох зорил­гоор “Инженер, технологийн дээд бо­ловс­рол” төслийн хү­рээнд хэрэгжүүлж эхэл­сэн хөтөлбөр юм. Бас л сайн эхэлсэн. Үр дүн­гээ өгч хэрэгжээд явж байгаа. Дээрээс нь Лу.Гантөмөр салбартаа бас л боломжийн сайд байсан. Ямар ч бай­сан араасаа хэл ам дагуу­лаа­гүй, мөн дээрээс нь ажил­лаж байхдаа олон шинэч­лэлийг эхлүүлсэн гэдгийг салбарынхан нь хэлдэг.

Гэтэл Ж.Батсуурь БСШУС-ын сайдаар томилогдсоноосоо хойш дэээрх хөтөлбөрүүдийг “…Кембриж Ё.Отгонбаярынх, Коосэн Лу.Гантөмөрийнх учир зогсооно” гэсээр буланд шахаж эхэлсэн байна. Ер нь бол өнөөдрийн байдлаар дээрх хөтөлбөрүүд цааш үргэлжлээд явна гэдэг ихээхэн эргэлзээтэй болсон. Учир нь Ж.Батсуурь сайд дээрх шалтгаанаар зогсоох байр суурийг баримтлах болсон талаар салбарынхан нь халаглан ярьж байна.

АРГАА БАРАХДАА ААВЫНХАА ТОЛГОЙГ МААЖИВ ГЭДЭГ ШИГ…

Уг нь БСШУС-ын сайд гэдэг айхтар их ажилтай албан тушаал. Гэтэл одоогийн сайд Ж.Батсуурьт хийх ажил байдаггүй юу гэлтэй л “ажилладаг” ажээ. Сайд болсныхоо дараахан өмнөх сайдынхаа гаргасан тушаал шийдвэрийг өөрчилж хэсэг суусан. Сүүлд сурагчдын амралтын хуваарийг хэд хоног нааш нь цааш нь болгож бас цаг өнгөрөөсөн. Одоо дахиад нэг том ажил сэтгээд сууж буй ажээ. Тэр нь юу гэвэл, American school, British school гэх мэтээр хувийн сургуулиудын нэршлийг өөрчилж төд дүгээр сургууль гэх мэтээр тоогоор  нэрийднэ гэл үү дээ, нэг тийм ажил эхлүүлэхээр төлөвлөөд байгаа сурагтай. Ингэхийг монголчууд “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив гэгчээр…” гэж хэлдэг.

САЙДЫН КАРЬЕРТАЙ ХАМТ САЛБАРЫН АЖИЛ УНАЖ БОЛОХГҮЙ

Дээрхийг харвал Ж.Батсуурь сайдад хийх ажил огт байхгүй мэт… Гэхдээ түүнд оролцохгүй ажил гэж байхгүй гэдгийг яамныхан нь ярьж байна. Бараг л яамны цэвэрлэгчийн шүүрний ишний уртыг хүртэл сайдын тушаалаар шийдсэн байхад нэг их гайхаад байх хэрэггүй бололтой. Ж.Батсуурь сайд тамгаа өөрөө бариад суучихсан, тус яамтай холбоотой том жижиг асуудлын талаарх бүхий л албан бичгийг зөвхөн өөрөө шийдэхээр цуглуулж,  цохолт хийж, тамга дарсан шигээ суудаг болсон байна. Уг нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар гээд олон эрх үүрэг бүхий албан тушаалтан энэ яаманд бий. Тэр хүмүүсийг үүрэгт ажлыг нь хийлгэхийн оронд өөрийнхөө ажилд авсан хүмүүст бусдын ажлыг хуваарилж өгдөг гэнэ. Тухайлбал, гадаад харилцааны мэргэжилтэнд “Үдийн цай” хөтөлбөр, Гадаадын их дээд сургуульд оюутан сургах асуудлыг хариуцуулахаар сайд шийдсэн гэнэ. Уг нь энэ яаманд дээд боловсролын газар, ерөнхий боловсролын салбарыг хариуцдаг газар хэлтэс нэгж нь байгаа, тэднээр ажлыг нь хийлгэхийн оронд тэс өөр ажилтай хүнд аваачиж наагаад байхаар ажил урагшлах уу, ухрах уу. Энэ мэтчилэн Ж.Батсуурь сайдтай холбоотой базаахгүй явдлууд дүүрэн байна. Ийм байхад боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбараас шинэчлэл, хөгжил хүлээнэ гэдэг санасны гарз гэдгийг энэ салбарын мэргэжлийнх нь хүмүүс хэлж бухимдаж байгаа юм.

Ж.Батсуурь сайд уг нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Бас ч гэж сайн дарга гэгдэж байсан түүх бий. Харин сайд болсноосоо хойш олигтой мэдээ огт дуулгахаа болилоо. Ер нь бол бодлого тодорхойлдог яамыг толгойлох, орон нутагт засаглалыг гүйцэтгэх хоёр тэмээ, ямаа шиг өөр гэдгийг Ж.Батсуурь сайд харуулж байх шиг байна. Түүнчлэн МАН боловсон хүчний арвин их нөөцтэйгөөрөө гайхуулдаг. Тэр ч үнэн. Энэ нам гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн маш сайн залуус олонтой. Гэтэл явсаар энэ намаас Ж.Батсуурийг сонгож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хариуцуулсан. Аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, одоо сайд гээд албан тушаал эрх мэдлийн хувьд том өндөрлөг. Өндөрлөг дээр гарсан хүн бас уруудаж бууж таарна, харин тэгэхдээ өөртэйгөө хамт салбараа татаж унагаж болохгүй гэдгийг эрх баригчид эрх биш анзаарч байгаа биз ээ. Шуудхан хэлэхэд, Засгийн газрын дөрвөн сайд болохгүй байна л гээд байсан. Дөрөв биш ганц л саад байгаа юм байна гэдгийг цаг хугацаа, бодит байдал харуулж байна. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын Засгийн газраас юуны өмнө явуулмаар сайд нь Ж.Батсуурь байна. Боловсролын салбар тоглоом биш. Монголын ирээдүй болох таны, миний хүүхдүүдийн боловсролоор тоглох эрх түүнд байхгүй.

Эх сурвалж: Зууны мэдээ 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • зочин (January 03, 2017 7:05:49 pm )

    яг үнэн … энэ нөхөр чинь Түгжил гэдэг хочтой гээ биз дээ. нэг намынхаа Туяа, Ананд гэдэг 2 хүнийг түгжилдээд гишүүн сайд болсон сүрхий хүн гэх билээ

  • Anonymous (January 03, 2017 7:17:00 pm )

    dyy ni tomor zamd ajildag mon biz dee.

  • ЗочинENE HUUHNIIG (January 03, 2017 7:34:40 pm )

    зөв зөв маш зөв юу ч чадахгүй дуракийг яах гэж энэ салбарт тавьдаг байнаа маш зөв санаа дэвшүүлсэн байна мэлгэрт л их мөнгө өгсөн юм байлгүй

  • ZAMBARAAGUI ERH MEDEL.BIZNES BSAN NI UNEN SHUU.BUGDII NI SHALGAJ AVSAN ILUUG NI BUCAAJ HURAA.ENGII. SHUDARGA BISNES GEJ BHGUI.BUGD ALBAN TUSHAALAAR TOM BAIGAA NI ARAI L HETERSENIIG BUGD HARJ BAIGAA (January 03, 2017 7:43:06 pm )

    Otgonbayar bol shal uhr hun bairii ni soliochee.shudarga bai.batsuuri Dornogoviin ner baastsan.nam .hurungu huuj nutgaa talcuulxag.uvaigui hun.hun uuriig ni unelj bgaag harassai.medeesei.otgonbYariig said bolgoochee. 2 laa dornogoviin.humuus.

  • ZAMBARAAGUI ERH MEDEL.BIZNES BSAN NI UNEN SHUU.BUGDII NI SHALGAJ AVSAN ILUUG NI BUCAAJ HURAA.ENGII. SHUDARGA BISNES GEJ BHGUI.BUGD ALBAN TUSHAALAAR TOM BAIGAA NI ARAI L HETERSENIIG BUGD HARJ BAIGAA (January 03, 2017 7:46:12 pm )

    Dornogovijn hugij tuluu.bolovsroliin tuluu yu ch hiiheehui hun.uuruunh ni 1 balgaz shig baishin tu d baidag.tiim bj yan yam tolgoilohiin be.BIZ ESIINHNEES SURALC.

  • Anonymous (January 03, 2017 8:20:19 pm )

    Энэ барьцгүй нөхөр хуучин луйварчин дарга нараас хахуул аваад мэдээгүй юм шиг өөгшүүлэн нөгөө нөхөр энэ засагт авах юмтай хүн гэж даварч явна вэ. Монголын Үндсэний Музейн захирал цагтаа Зи_н хүн гэж дархлагдаж байсан Сүхбаатар Үндсэний минь өв соёлыг уландаа гишгэж байна яана даа… Ах дүү нууц амраг үндсэн ажилчдын хагасаас тэн хагасаас илүү байна шүү

  • багш (January 03, 2017 8:44:54 pm )

    Отгонбаяр бол хууль үйлчилдэггүй рекетчин 22 данстай луйварчин энэ хүн гэж юу ч хийх чадваргүй өөрийгөө мэддэггүй тэнэг мал Боловсролын салбар ийм хүмүүсээр удирдуулахаар цаашид сөнөж мөхөх доройтох нь ойлгомжтой ЯАМАНДАА АВСАН ХҮМҮҮСИЙГ НЬ ХАРААРАЙ ЯГ АДИЛХАН ҮХРҮҮД

    • багш (January 03, 2017 8:52:46 pm )

      БОЛОВСРОЛЫН САЛБАР ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨР СОЛИЛЦДОГ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮСИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛДЭГ КУРС БИШ ШҮҮ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛУУДИЙГ ХҮРТЭЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХГҮЙ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТАНИЛ ТАЛАА ТАВЬЦГААЖ БАЙНА ТЭД НАР НЬ САЙД БОЛСОН ЮМ ШИГ ЗАГНАХ ЮМ ДААА

  • Anonymous (January 03, 2017 10:36:40 pm )

    Tenege

  • Зочин (January 03, 2017 10:40:47 pm )

    Ганц боловсрол биш бух Салбар ийм дур зурагтай бга юм биш уу

  • NIIG (January 03, 2017 11:37:57 pm )

    туа анандбазар 2ггол гаргасан товариш дээ иймэрхүү юмандаал сайн байх бусдаарч мэдэхгүйдээ юу лшалив гэж нээг их худлаа инээсэн шал хуурамч амьтан

  • Зөв алхам (January 04, 2017 1:14:35 am )

    Энэ сайдын ажил гайгүй сайн явж бгаа юм бна тэгээд хажуудах эрхмүүдийн дургүй хүрчдээ Яг л монголчуудын тамын тогооны үлгэр бна Яаж хөгжил дэвшил гэдгийг харах болж бнаа

    • Anonymous (January 05, 2017 8:34:04 am )

      та үнэхээр зөв харжээ. хийснээ харлуулдаг хорвоо шүүдээ

  • zochin (January 04, 2017 1:59:55 am )

    Ene ajlaa medehgyi amidralaas tasarhai baagiig hurdan ogtsruulbal taarna.

  • Би (January 04, 2017 8:11:00 am )

    МУБИС болон улсын гэх тодотголтой бусад сургуульд байгаа тэтгэвэрийн авгайчуудаа зайлуулж, залуу докторуудаа ажилд аваачээ Сайд минь. Улиг домог болсон, шүлс нь үсчсэн, хиймэл шүд нь булталзсан кхкхх, дархлагдсан 1 авгай МУБИС-ийн БТ-д бнаа, удахгүй 60 хүрнэээ, Бас 1 доктор бол яахав. бхгүйштээ, эмэгтэйчүүд чинь 55 тай тэтгэвэрт гардаг биздээ.

    • хүннү (January 04, 2017 10:05:27 am )

      Боловсролын салбарыг тэнд ажилдаг хүмүүс өөрснөө унагааж байна. Их дээд болон ерөнхий боловсрол тэр чигтэй унасан. Их дээд сургуулийн багш нар бүгд судалгааны ажил нэртэй төсөл дээр ажилдаг түүний цаана жинхэн “мөнгө” байдаг, оюутнуудад хийчээл зааж цалин авах нь гол биш тэр бол дараа дараагийн асуудал гол асуудал нь “нэр төр эрх мэдэл эд хөрөнгө”. Үүнийхээ төлөө тэд яахаас ч буцахгүй болсон хүмүүс, тийм учираас тэдний сургасан “шавь” нь ажилд гологдоод байна. Өөрөө томроод байдаг. Боловсролыг шинэчлэнэ гэвэл хүнээс нь эхэл тэнд ажилладаг давхар ажилтай хүмүүсийг бүгдийг нь зайлуул. Тэгэж байж энэ салбар эрүүл болно. Тэднийг энэ хэвээр нь байгах юм бол монголын хойч үе л хохирно.

  • Би (January 04, 2017 8:20:48 am )

    МУБИС болон бусад сургуульд байгаа тэтгэвэрийн авгайчуудаа зайлуулж, залуу докторуудаа ажилд авах хэрэгтэй байнаа Сайдаа. Улиг домог болсон, шүлс нь үсчсэн, хиймэл шүд нь булталзсан нүүр амаа үрчилгээд оюутангаа хүн гэж үздэггүй шударга царайлсан авгай нар их байнаа ийм нэг дархлагдсан авгай МУБИС-ийн БТ-д бнаа, удахгүй 60 хүрнэээ, Бас 1 доктор бол бас…………

  • zochin (January 04, 2017 9:20:04 am )

    mungu,avilgaar aimgiin darga,daraa ni said bolood baigaa zalitai negen zuv bish hun

  • zochin (January 04, 2017 10:27:30 am )

    Dandaa hvn MUULJ yabdag hvn shvdee … Iim hvn ajil hiihvvkkkkk

  • Хятад (January 04, 2017 10:56:17 am )

    Зам тээврийн сайд Ганбат гэгч хятадыг бас хурдан зайлуулах хэрэгтэй. Энэ хужаа хятадын талыг барьсан олон шийдвэр гаргаж байгаа шүү

  • Anonymous (January 04, 2017 2:58:47 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 04, 2017 2:59:23 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (January 04, 2017 3:01:05 pm )

    Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 04, 2017 3:01:30 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • uyach, shinjeech (January 04, 2017 5:56:15 pm )

    aimgiin zasag darga baixdaa umnugobi aimgiig 100 jileer xyataduudad tureesluulchie gej yarij baisan ene zaljin gar yaaj yabaad ix xurald daxin daxin garchaad baidag baina aa

  • багш (January 04, 2017 8:36:04 pm )

    Их сургуулиар тоглохоо болимоор юмаа

  • Anonymous (January 04, 2017 9:42:06 pm )

    Монголын дээд боловсролын салбар аль 1990-ээд оны дундуур устаж үгүй болсон гэдгийг одоо хүртэл мэддэггүй юм уу.

  • Anonymous (January 04, 2017 9:43:51 pm )

    МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, МУБИС нь аль 1990 оны дундуур МСҮТ болсон гэдгийг та нар одоо хүртэл мэддэггүй юм уу.

  • Anonymous (January 04, 2017 9:45:37 pm )

    АН 1990 –ээд оны дундуур Монголд академик буюу дээд боловсролыг булшилсан гэдгийг та нар одоо хүртэл мэддэггүй юм уу.

  • Anonymous (January 04, 2017 9:48:58 pm )

    МУИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, МУБИС нь академик буюу дээд боловсролтой хүмүүсийг бэлтгэдэг гэж боддог юм биш биз дээ. Эдгээр сургуулиудад МСҮТ-ийн бололвсрол олгоод дээд бололвсроүлын диплом өгдөгө гэдгийг одоо хүртэл та нар мэддэггүй юм уу.

  • Anonymous (January 04, 2017 9:50:45 pm )

    Одоо Монголд дээд боловсролтой хүн гэж байхаа больсон гэдгийг яагаад өөрсдөө ойлгодоггүй юм бол.

  • Anonymous (January 04, 2017 9:52:03 pm )

    Монголын болосролын салбар, түүн дотор дээд бололвсролын салбар бүрэн утгаараа дампуурсан гэдгийг одоо хүртэл яагаад ойлгодоггүй юм болоо.

  • Anonymous (January 04, 2017 9:56:19 pm )

    Боловсролын систем яаж дампуурсны тод илрэл нь Монголын нийгмийн дампуурал өөрөө юм .

  • Anonymous (January 04, 2017 9:57:48 pm )

    Монголчууд ёс суртахуунаар бүрэн дампуурч, хүй нэгдлийн зэрлэг хүн сүрэг болон хувирч байна.

  • Anonymous (January 05, 2017 10:00:20 am )

    Түгжилийг сайд болоход гайхсаан

  • pkxny (January 05, 2017 11:09:25 am )

    аль ч их дээд сургуульд байгаа тэтгэвэрийн нөхдүүд байнаа эдгээрийг зайлуулухгүйгээр ажил явахгүйээ бөглөө таглаа болсон хөгшин юмсууд одоо хийдгээ хийлээ болимоор юм шал худлаа л ннэг их багш нь багш нь гэсэн амьтад багш үёдээ багш байлаа одоо насаа явж үёэ өнгөрч байгааг мэдмээр юм сайд минь юуны түрүүн энэ асуудлыг цэгцлэхгүй бол энэ тэтгэвэрийхэн өөрийг чинь нухах гээл янз бүр болоод байнашдээ

  • Anonymous (January 13, 2017 10:46:28 pm )

    нэ сайдын ажил гайгүй сайн явж бгаа юм бна тэгээд хажуудах эрхмүүдийн дургүй хүрчдээ Яг л монголчуудын тамын тогооны үлгэр бна Яаж хөгжил дэвшил гэдгийг харах болж бнаа

  • Sain khun (January 13, 2017 10:46:51 pm )

    нэ сайдын ажил гайгүй сайн явж бгаа юм бна тэгээд хажуудах эрхмүүдийн дургүй хүрчдээ Яг л монголчуудын тамын тогооны үлгэр бна Яаж хөгжил дэвшил гэдгийг харах болж бнаа

antalya rent a car