2012 онд дэлхий сүйрэх юм шиг цуу үг дэлхий даяар л тэнүүчлэж явдаг болсоор нэлээд хэдэн жил өнгөрлөө. Баруун зүгийн “овсгоотой” гэгдсэн зарим орны /аль нэг/ сүйхэйтэй хүмүүс “сүйрлээс” амьд үлдэхийн тулд элдэв арга мэх санаачлаж байгаа дуулдах юм.
Газар доогуур нүх ухаж гүнзгий нэвтрэн орж орогнон суурьших “санаачлагыг” ч зарим орны зарим хүн хэрэгжүүлж эхэлсэн дуулдах ажээ. Бөмбөгдөлтөөс бол тийм аргаар амиа авч гарч болох юм биз. Гэтэл “сүйрэл” (Катастрофа) гэдэг чухам юуг хэлээд байгааг өрнөдөд яг тодорхойлоод өгөх “мэдлэгтэй” хүн дуулдахгүй л байна.
– “Яагаад сүйрэл болно гээд байна вэ?” гэсэн асуултад тэд “Майяа үндэстний он цагийн бичиг 2012 оноор дуусчихсан байна. Тэгэхээр цаг тоолол төгсөх бололтой” гэж хариулж байгаа. “Ямар сүйрэл болох юм бэ?” гэж асуухад тэд тоймтой юм хэлж өгөхгүй зайлчуулаад байгаа билээ.
Харин хаа ч гэж Монголчуудын уламжлалт судар бичигт бас аман мэдээлэлийн санд дэлхийг донсолгох сүйрлийн тухай тодорхойлолт байдгаас хамгийн аюултай бас одоогийн үгээр бол “даяаршмал” сүйрэл хоёр янз байдгийг дурддаг. Түүнийг ерөнхийд нь “галав юүлэх” гэж нэрлээд, нэгд, усан галав, хоёрт, галан галав гэсэн төдийгүй түүний тохиох цаг үе хугацаа, дэс дарааг ч тоймлосон байдаг билээ.
Усан галав нь хэн бүхний мэдэх үер усны тухайд хэлж буй юм. Сүүлийн жилүүдэд бөмбөрцөг дэлхийн өндөрлөгүүд дэх мөс тэрчлэн умард туйлын мөс хайлж их далайн усны түвшин нэмэгдэж байгаа нь бодитой зүйл болоод зогсохгүй дэлхийн нэлээд улс оронд усны аюул, үерийн хөнөөл байн байн гардаг боллоо. Хамгийн сүүлийн баримт гэхэд л номхон далайд үүссэн “цунами” гэдэг усан сүйрэл Япон улсыг ихээхэн тэвдүүллээ.
Дэлхийн бөмбөрцгийн ихэнх гадаргууг хоёр том далайн ус бүрхэж байдгийг нийтээр мэдэх тул усан галав нь болзошгүй аюул гэдгийг ухаарч байгаа нь мэдээж. Гэхдээ усан галав газар дээрээс үү, Тэнгэрээс юүлэх үү гэдгийн аль нь дэлхийг нөмрөх вэ гэдгийг өнөө хэр урьдчилан хэлэх “мэргэд” алга. Харин Монголчууд бол газраас биш тэнгэрээс усан галав юүлнэ гэдгийг магадлалтай зүйл гэж үзсээр ирсэн юм.
Нөгөөх галаар юүлэх галавын тухайд бол Монгол таамаглалд усан галаваасаа арай бүдэг байдаг. Гэхдээ галаар сүйрч болохыг Монгол зөгнөлийн санд нэг бус удаа дурджээ. Энэ нь мөн чанартаа дэлхийд тохиолдсон эрт цагийн экспиросис (галын) үе шатны тухай ойлголт юм. Шинжлэх ухаанд олдсон мэдээллээр бол манай дэлхий сүүлийн 76 сая жилийн хугацаанд 171 удаа туйль нь өөрчлөгджээ гэсэн дүгнэлт гарсан.
Чухам юунаас болж дэлхийн хоёр туйл өөрчлөгдсөнийг шинжихэд юуны урьд соронзон туйл өөрчлөгдсөнөөс болж дэлхийн зүс хувирчээ гэсэн ойлголт гарсан. Хамгийн сүүлчийн удаа дэлхийн туйль өөрчлөгдсөн нь өнөөгийн тооллоос өмнөх 1-27 дугаар мянганы үед болсон явдал бөгөөд үүний улмаас хойт туйл мөстөж, гүн зузаан мөсөн далай буй болжээ. Тэгээд зогссонгүй 12 мянган жил дутам усан галав юүлж түүний дараа экпиросис буюу галаар галав юүлдэг гэсэн тооцоо гарсан байна.
Өнөөгийн тооллоос өмнөх 9753 дугаар онд сүүлчийн том сүйрэл эхэлжээ. Үүнээс хойш 12 дахь мянган жил нь өнгөрч байгаа тул 2012 оныг сүйрэл авчирч магадгүй гэсэн өнөөгийн таамаглал гараад байгаа бололтой юм. Тэрхүү 12 мянган жилийн өмнө тохиолдсон сүйрэл бол манай дэлхийтэй сансрын том биет мөргөлдсөнөөс болсон гэх бөгөөд тийнхүү дэлхийн туйль өөрчлөгдөж, уур амьсгал байтугай цаг хугацаанд нөлөөлж, урьд нь 250 хоногтой байсан жил 365 хоногтой болсон гэдэг. Тэр үед бас эртний соёлт Атлантида арал үгүй болсон (живсэн) бололтой. Энэ сүйрлээс урд нь cap гээч юм байгаагүй гэдгийг Инга нарын өв уламжлал өгүүлж байхад эртний Мисирийн номын санд байсан нэгэн бичмэл номонд бас л cap гэдэг гараг байгаагүй тухай дурдсан байжээ.
Сири улсын элсэн цөлөөс олдсон 17 мянган баримт бичиг бүхий эртний аварга томд тооцогдох архивыг өнөө үед хэн ч үл мэдэх хэлээр бичсэн байсанд эрдэмтэд ихэд гайхсан. Гэтэл тэр үл мэдэгдэх хэлээр бичсэн бичиг нь нэгэнт хүмүүсийн мэдэх болсон шүмэрийн шаантаг бичиг байсанд Монголчууд бид гайхах учиртай.
Харин тэр үл мэдэгдэх хэлний эзэд нь Эбла үндэстэн байжээ гэдгийг эрдэмтэд нь нотолсон боловч тэд яагаад, юуны учир үндэс тасарсаныг төдийлөн тайлбарлах арга олдсонгүй. Гэхдээ таван мянган жилийн тэртээд Эблачууд үгүй болжээ гэцгээдэг. Тэдэн шиг үндэс угсаа тасарсан ард зон маш олон бөгөөд Монголчууд бидэнтэй садансах, төрөлсөх учир холбогдолтой аймаг угсаатан бас цөөнгүй юм.
Шүмерүүдээс эхлээд хэттүүд, савроматууд, скифүүд, инга нар (инки) Майячууд, чичимекүүд, олыиекүүд, хазарууд, аккадууд, готууд гээд гарын арван хуруу дарж тоолоход багтахааргүй олон үндэс угсаатанг дурдаж болно. Тэд яагаад үр үндэсгүй болсон бэ гэдэгт гурван янзын таамгийг хойч үеийнхэн гаргадаг нь нэгд, Тэнгэрийн гэсгээл үзсэнээс гэдэг ба хоёрт сөргөлцөөнөөс болсон, гуравт, байгаль орчны гэсгээлээс болсон гэдэг.
Үүний нэгдүгээр таамгийг шашин шүтэгчид хэлдэг. Гэхдээ Монголчууд бас энэ маягийн ойлголтын эзэд юм. Хоёрдохь таамнал нь нийгэм судлаач, түүхчдийнх. Гуравдахь нь байгаль орчин (экологи) судлаачдын үг. Аль аль нь ортой ч гэсэн дан дангаараа бол өрөөсгөл хандлагатай юм. Нэгэнт угсаа тасарсан үндэстэнг байсныг нь гэрчлэх зүйлийг дэлхийн газар шороо хадгалан үлджээ.
Эзнээ алдсан ч эзнээ гэрчилдэг түүх соёлын дурсгалт зүйлүүд л “эртээ урдын цагт” ийм хүмүүс байсан юм шүү гэж хойч үеийнхэнд “гэрчийн мэдүүлэг” өгдөг билээ. Эзнээ гэрчлэх зүйл үлдээгүй ч өөрийнхөө ясыг (гавлын) үлдээсэн тул питекантроп, неандртальц гэхчилэн нэрээр хүмүүс “элэнц, хуланцаа” нэрлэх болсон.
Гэтэл тэр неандртальцууд гэв гэнэт хаа ч байхгүй болон мөхсөн шиг питекантропууд бас л ул мөргүй алга болсон ажээ. Дэлхийн соронзон туйль өөрчлөгдсөнөөс тийнхүү сүйрчээ гэсэн таамаглал бий. Гэтэл одоогийн хүн төрлөхтөн буюу сапиенсүүд (ухаалаг хүмүүс) гэв гэнэт дэлхийн гурван тивд буй болж, хаанаас юунаас гарсан нь оньсого мэт байх болжээ.
Мөхөж үгүй болсон хүн төрлөхтний аймаг угсаатангууд байгаль дэлхийн сүйрлээс болсон гэхээс гадна нийгмийн сүйрлээс ч хамаарч өөрсдөө сүйрсэн нь ойлгогдсоор байна.
Орчин үеийн хүн төрлөхтөний байдал төрх нь дээр дурдсан хоёр сүйрлийн шинж тэмдэг хослон үзэгдэхэд хүргэж эхпээд байгаа гэж болно.Байгаль орчныг их хэмжээгээр сүйтгэж ой модыг хяргаж, газрын гүний эрдэсийг ухан төнхөж (нүүрс, хүдэр, үнэт чулуу тэргүүтэй) агаар мандлыг болон ус, хөрсийг бохирдуулж байсан ийм цөвийн цаг өнөөгийн тооллын сүүлчийн хоёр гурван зуун жилийн нүүрэн дээр тохиолдож жилээс жилд гүнзгийрсээр байна.
Энэ бүхэн нь байгаль орчны (экологийн) сүйрлийг бүрдүүлж байгаагаас агаар мандал халж, озоны давхрага цоорч, хойт туйлын болон өндөр уулсын мөс цас хайлж усны түвшин нэмэгдсээр байна. Нөгөө талаар улс гүрнүүдийн хоорондын тэнцвэргүй байдал гүнзгийрч, буурай хөгжилтэй орнуудын тоо нэмэгдэж, хөгжингүи орнуудын эдийн засгийн цалам улам чангарч, орон нутгийн болон улс хоорондын зөрчил нь ашиг сонирхлын дайны хэмжээнд үе үе хүрч, шинэ маягийн колоничлолд шилжиж, химийн хорт бодис, цөмийн цацраг идэвхтийн хэрэглээ өргөжиж байгаа зэрэг олон шалтгаанаар нийгмийн шинжтэй сүйрэл тив дамжин гүнзгийрэх хандлага газар авч, хүн амын ололт, хүнс тэжээл, эрчим хүчний хэрэгцээ “даац хэтэртэл” өсч эхэлсэн нь нийгмийн сүйрэл рүү түлхсээр байна.
Хоёр төрлийн сүйрлийн хянамжгүй хослол нь эцсийн дүнд дэлхийд тохиолдож байсан сүйрлийн зургаадахь мөчлөгт хүргэж магадгүй юм. 2012 онд биш 10-15 жилийн дараа манай дэлхийн био бамбай болсоор ирсэн соронзон талбай үгүй болох юм уу эсвэл өөрчлөгдөхгүй гэх баталгаа алга байна. Урьд өмнө учирч байсан сүйрлүүдтэй харьцуулахад геосоронзон инверси (тонгороо) болбоос нөхөшгүй, эргүүлэшгүй аюул гэдгийг ухамсарлахгүй бол өнөөгийн тооллын өмнөх 2349 он давтагдаж мэдэх юм.
“Тэнгэрийн гэсгээл” үзэх аюул бол манай хүн төрлөхтөнд хамгийн болзошгүй бөгөөд болгоомжлууштай “сүйрэл” юм. Тиймээс ч хүн төрлөхтний баримталсаар ирсэн гурван гол шашин шүтлэгийн мөн чанар үүнийг илтгэдэг. Бөө мөргөлөөс бурхны шашинд шилжсэн Монголчуудын тухайд бол “тэнгэрийн гэсгээл” галав юүлэх хэлбэрээр хүн төрлөхтөнд тэгэхдээ усаар болон галаар галав юүлэх тухайд эртнээс тогтсон номлол бий билээ.
Энэ тухайд нэг бус удаа дурдсанаа ахин давтахад илүүдэхгүй биз. Хэрэв 2012 онд “Тэнгэрийн гэсгээл” тохиовоос энэ хоёрын аль нэгэн нь болох магадлал илүү үнэмшилтэй юм. Гэхдээ хүний өөрийнх нь буруугаас юм уу гэм нүглээс л ийм гэсгээл цээрлэл үзэж мэднэ. Учир нь гэвэл хүний буруутай, шуналтай, бодлогогүй ажиллагаанаас болж байгалийн тэнцвэр алдагдсаар эцэст усан галавт автагдах магадлал улам их болж байна.
Усаар үзээгүй гэсгээл цээрлэлийг галаар үзэх магадлал ч өндөр байна. Өнөөгийн дэлхийд таван улс цөмийн зэвсэгтэй зургаадахь нь бэлтгэж байгааг нийтээр мэдэх билээ. Ийм хөнөөлт зэвсгийг яах гэж хийж, нөөцлөж байгааг нь ч хэн хүнгүй мэдэх бөгөөд арслан барс мэтийн араатанг биш харин адил хувь тавилангаар хүн болон төрсөн хүнийхээ эсрэг тэслэх ганцхан зорилготойгоор анх буй болгосноос хойш жаран зургаан жил өнгөрөөд байна.
Энэ хооронд хуримтлагдсан цөмийн зэвсэг нь хэн нэгэн хүн юмуу улсыг биш нийт хүн төрлөхтнийг, тэр ч байтугай бөмбөрцөг дэлхийг маань хөнөөхөд хангалттай аюул агуулсаар байна. Ийм хөнөөлтэй зэвсэгт гал алдваас ёстой жинхэнэ галаар галав юүлэх болно. Улс улсаа хөнөөх, хүн хүнээ устгах хоцрогдсон харгис бүдүүлэг санаа, нүгэлт бодпын үр болсон цөмийн ийм зэвсэг байтугай эрчим хүчний хэрэглээний ганц хоёр реактор эвдрэхэд ямар аюул дэгдээж байгааг ч нийтээрээ саяхан. харж мэдлээ.
Усан галав, галан галав хоёр зэрэгцэж болохыг ч саяны япон цунами харуулж өглөө. Хэрвээ 2012 онд дэлхий сүйрэх муу ёрын тэр хэрэг явдал болдог юм бол тэрний гол бөгөөд ганц ялтан нь хүн өөрөө байж мэднэ.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай сэтгүүлч , доктор Л.Түдэв
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 05, 2012 2:32:16 pm )
UM SAIN AMGALAN BOLOX BOLTUGAI
-
Anonymous (February 05, 2012 6:10:41 pm )
xvn torolxton ooroo oorsdiigoo ystgax bxoo
-
Anonymous (February 05, 2012 9:31:17 pm )
yana daa bid bodhos aimar yum
-
Anonymous (February 05, 2012 10:45:38 pm )
Aylagch: delhiin uur amisgal 100 han jiliin omnoos gazriin tos gargaad motort hodolguur uussesnees hoish asar hurdan asar olon baigaliin sorog gajig uur amisgaliin oorchlolt garj ehelsen. hogjil gej yaag yu yum bee baigaliin tentsveriig barij baidag gazar door us, alt, erdesuudiig sorood taldaa ooroh uyd delhii deer hooson haluun tsol uldene shuu dee humuusee… tsaashdaa yaanaa daa
-
Anonymous (February 06, 2012 11:47:19 am )
manaihan malaa mallaad gazar tarialangaa erhleed yavaad bval amidraad l bn sh dee, ene alt gedeg zuil hend heregtei ym boloo, bi huvidaa bodohdoo gazar doorhi baylagaa bailgajil bval yadagii bolohf ym gj bhgui ee, uunees bolood manai ornii tsag agaras avhuulaad l buh l muu muuhai zuil bolj bn shuu dee,
-
Anonymous (December 18, 2012 2:00:55 pm )
дэлхий сөнөхгшүй давцалын нөлөөгөөр агаар мандал өөрчлөлт гарах бөгөөд хүмүүсийн зан араншинд ширүүн догшин шинж чанарууд илэрнэ гэж байна.
6 Comments