
Тив алгасах баллистик пуужин харвах бэлтгэл ажил “сүүлийн шат”-ндаа ороод байна гэж 2011 онд эцэг нь таалал төгссөний дараа Умард Солонгосыг удирдах болсон Ким телевизээр ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ хэлсэн байна.
Пхеньян өнгөрсөн онд хоёр удаа цөмийн туршилт хийсэн юм.
Цөмийн туршилт хийж, удаа дараалан баллистик пуужин харвасантай нь холбогдуулан НҮБ тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасан билээ.
АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай пуужин зохион бүтээх зорилтод хүрэхэд ихээхэн ахиц дэвшил гарсан гэж Умард Солонгос саяхан мэдэгдэж байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.