antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 8 comments

Монгол Улс ОХУ-аас 1.6 тэрбум ам.долларын зээл хүсээд татгалзсан хариу сонсчээ

нийтлэсэн Admin

ext-600x426Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэнийг Оросын тал хүлээж аваагүй тухай “Интерфакс” агентлаг өнгөрөгч мягмар гарагт мэдээлжээ.

Энэ сарын 13-нд болсон хоёр орны Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссийн XX хуралдааны үеэр дээрх зээлийн асуудал яригдсаныг тус хуралдааны тэмдэглэлээс эш татан мэдээлсэн байна.

Гэвч Монголын талд энэхүү зээлийг ямар зориулалтаар авч байгаа тухай, шаардлагатай санхүүгийн тооцоолол зэрэг мэдээлэл байхгүй байсан тул Оросууд хүсэлтийг хүлээж аваагүй гэжээ.

Үүнээс гадна Монголын тал Оросын төрийн өмчит ВТБ Банкнаас $200 саяын зээл хүссэн нь ОХУ-аас импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалтад зориулагдах тухай хурлын тэмдэглэлд дурдсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Золбин монгол (December 28, 2016 3:17:57 pm )

    Энэ тэнд шавхруу гориддог нохой шиг өрөвдалтэй орон болжээ хурдхан газар нутгаа зараад хятадад дагаар ор

  • Зочин (December 28, 2016 3:43:19 pm )

    офшор дансанд байгаа монгийг улсдаа зээлуулцгээе. Айлаас эрэхээр авдараа уудла! Шаардлагатай бол яаралтай хууль гаргаад ч болов шийдчих.

  • Зочин (December 28, 2016 4:09:09 pm )

    Оффшорт байгаа мөнгийг улсын орлого болгож, газар шороогоо худалдсан, гадныхнаас хахууль авч, тэдний эрх ашигт үйлчилсэн урвагчдыг толгой дараалан шүүх ёстой! Энэ нь монгол хүн бүрийн эрх ашигт нийцнэ.

  • бат (December 28, 2016 5:50:52 pm )

    Зүгээр зүгээр Монголчууд энхрий хайрт намынхаа зөв мэргэн жолоодлогоор 1990 онд өлсгөлөнд орж байсан бол одоо түүнээс ч илүү гоё юм үзнэ

  • Nsnd (December 28, 2016 8:01:51 pm )

    Haha yund yah gej bgaagaa uzuulku bol yu gej ugdiin

  • Anonymous (December 29, 2016 8:50:35 am )

    komissiin xurald bagtaagui asuudlaa sursan zangaaraa gargachixsan yum bish uu? xuush xugshuun 100 terbum ruble zeeleech!

  • Anonymous (December 29, 2016 9:34:31 am )

    Офшорт бгаа хулгайны мөнгөө татаад улсын орлого болгоочээ. Орос Энхбаярын л үгийг дагана горьдох хэрэггүй. Дээдцүүл нь хужаагийн эрлийз хурлийз юмнууд бхад яг зээлүүлж харагдаач. Хужаагаасаа аваад дагаар орцгоохгүй юу тэртээ тэргүй орох нөхцлөө бүрдүүлцэн юм чинь

  • аагий (December 31, 2016 2:26:24 pm )

    юу гэж хужаад дагаар ордог юм тэмцэх хэрэгтэй бүхий л аргааар тусгаар байдалаа хадгалах естой

antalya rent a car