antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2016 61 comments

С.Зоригийн амийг захиалгаар хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар,  Т.Чимгээ нар давж заалдах эрхтэй…

нийтлэсэн Admin

capture

Шүүх шийдвэрээ гаргалаа. Хэргийн эзэн хэн бэ гэдэгт 18 жил анхаарал хандуулж ирсэн нийгэм тул шүүхийн шийдвэрийг эргэлзэнгүй хүлээж авна. Нийгмийг буруутгах аргагүй. Гол нь шүүхийн шийдвэр шударга үнэний талд гарсан уу гэдэг асуудал юм. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар 25 жил, Т.Чимгээ 24 жил хоригдох ял сонссон. Тэдэнд давж заалдах эрх бий. Ингээд ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нар ямар шийтгэх тогтоол үйлдсэн бэ гэдэгт анхаарал хандуулъя.

Шийтгэх тогтоол

  1. Шүүгдэгч Б.Содномдаржааг бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан, мөн бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг бусадтай бүлэглэж хулгайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд

Шүүгдэгч Т.Чимгээг бусадтай бүлэглэж, шунхайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Прокуророос шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  2. Шүүгдэгч Б.Содномдаржааг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ялаар

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, мөн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаанд хорих ялаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ялаар

Шүүгдэгч Т.Чимгээг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Содномдаржааг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт оногдуулсан 25 жил хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг нийт 25 жилийн хугацаанд

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, мөн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаанд хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 25 жил хорих ялд багтааж, биеэр эдлэх ялыг 25 жилийн хугацаанд тус тус тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатарт Орхон аймгийн сум дундын шүүхээс 2010 оны 6 сарын 16-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 25 жилийн хорих ял оногдуулснаас эдлээгүй хугацаа 16 жил 7 сар 9 хоногийн хугацаанд хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 25 жил хорих хугацаанд багтааж түүний биечилэн эдлэх ялыг 25 жилийн хугацаанд хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Содномдаржааг тус тус онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.11 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Содномдаржаад оногдуулсан 25 жилийн хугацаанд хорих ялын заримыг буюу 23 жил хорих ялыг гянданд, үлдэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Ц.Амгаланбаатарт оногдуулсан 25 жилийн хугацаанд хорих ялын заримыг буюу 20 жил хорих ялыг гянданд, үлдэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Чимгээд оногдуулсан 25 жил хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар 484 хоног, Т.Чимгээ 484 хоног, Б.Содномдаржаа 484 хоног цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хоногт тооцсугай.
  2. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Оюун, Хишгээ, Мөнхжаргал нар төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг шийтгэх тогтоолын хавсралтад зааснаар шийдвэрлэхийг тэмдэглэсүгэй.
  4. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
  5. Энэ тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдол тогтоолыг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.” гэсэн байна.

Шийтгэх тогтоолоос үзэхэд тэднийг захиалгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Тэгэхээр захиалагчийг нь нийгэм даяар нэхсэн хандлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд улстөрийн нам хүчнүүдийн гараар орж, шоуны талбар болгож байсан уг хэргийг хэн захиалсан бэ гэдэг нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

61 Comments

  • Anonymous (December 27, 2016 4:00:49 pm )

    oeuun hohirogch yasn be neelttei hural bolgono geed bsan yaasan

    • даш (December 27, 2016 7:48:23 pm )

      шударга шүүх ялаасай хэмээн Монголын ард түмэн хүлээж байсан даа. “Өглөө” кинонд Сүх жанжны хэлдгээр : ” … захилагчийг олсон уу” гэдэгт хамаг учир байна даа …ээ хайран залуус…

    • zorig (December 28, 2016 1:25:15 pm )

      malgainii ezen batuul yagaad yalgui xotsorov

  • зочин (December 27, 2016 4:12:48 pm )

    хамгийн хамгийн гол гэрч Булганыг яагаад шүүх хуралд оруулдаггүй юм бэ цор ганц гэрч шүү дээ Тэгэхээрээ нотой байгаа юм даа

  • Anonymous (December 27, 2016 4:15:36 pm )

    захиалгаар юм бол захиалагчийнх нь асуудал яасан юм бэ

  • sana (December 27, 2016 4:26:03 pm )

    ингэж хэрэг шийддэг бол шүүхийн хэрэг юун

  • Anonymous (December 27, 2016 4:38:58 pm )

    ebii ichij zowhoo bolijee eswel hvnii ichih bulchirhaa hvzvvndee b.dag yum bolwuu

  • Зочин (December 27, 2016 4:43:42 pm )

    Шунахайн сэдэлтэй гэжээ. Юунд шунасан, юуг нь авсан юм бэ? Захиалгаар гэжээ. Захиалагч нь хэн юм бэ??? Монголын шүүх иймдээ тулчихсан гэжүү?

  • tumur (December 27, 2016 4:51:51 pm )

    zahialagchiig n oloocheeeeee

  • Зочин (December 27, 2016 4:55:23 pm )

    Ийм зүйл хийсэнийхээ төлөө төрөөс өндөр цалин аваад бас налуугаа авдаг юм болов уу

  • Зочин (December 27, 2016 4:57:35 pm )

    За хэн итгэх вэ дээ.Элбэгдоржын гараар шүүгч ажиллаж байна.Наад хүмүүс чинь хоорондоо таньдаг хүмүүс байсан ш дээ.Өмнөх эхнэр гүтгээд хамар хашааны хүмүүс гэсэн за ёстой сонин юмаа.Онц хүнд гэмт хэрэгтэн яахаараа мессеж бичээд хүнийг занж зүхээд л сууж байдаг юм бэ?Мөн шүүх хурал үнэн бодитой материалаа /18 жил/ил гаргаж Булганыг гэрчээл байлгаж,УИХ асан Оюуныг байлгах ёстой шүү дээ.

  • Huuli (December 27, 2016 5:14:44 pm )

    Haha ene odoo tegeed huuli uu guuli uu.yostoi duurchihsen shuuhtei shuugdegchidtei yumaa manai uls

  • Иргэн (December 27, 2016 5:26:31 pm )

    Хүн үнэмшмээргүй юм хийх юмдаа энэ төр болоод хууль хяналтынхан.

  • Иргэн (December 27, 2016 5:28:02 pm )

    Ийм өндөр цалин авдаг ингэж шүүдэг шүүгч нарт Монгол улс өч төчнөөн хөрөнгө зарж цалинжуулах хэрэг байна уу?

  • zochinzochinzochinzochinzochinzochinzochinzochinzochin (December 27, 2016 5:28:57 pm )

    hamgiin gol etgeed zahialagch biz de tsaazaar avhyylah estoi hvn 2 hvn hulduu chireed yavbaa huurhii elbegdorjiin byyanaar shyyd tsaazlah nuhur

  • zochinzochinzochinzochinzochinzochinzochinzochinzochinzochin (December 27, 2016 5:31:46 pm )

    enenii gol byryytan elbegdorj murun bylgan 3 sh de elbegdorj baahan hvn oryylj mur ballasan

  • Anonymous (December 27, 2016 5:36:42 pm )

    Zahualagch ni hen yum? Shvvh bvreldehvvn yum uu zahiualqgch ni? Hedhen toonii ard tvmentei baij busdiinhaa amidral r ingej togloj bolj bga yum uu Ih luivarchid aa. Oyun geh uhaantai yum ni haachsan yum bas Bulgan haachsan yum. Guumun dvvrchihsen ergvv ulsuud yum aa. Heleh muu muuhai vg alga daa. Ish zailuul daa. Uur ajol oldohgvi l bsan bololtoi dog oo

  • mongol (December 27, 2016 6:02:22 pm )

    u gedeg nertei jujig ve? dahiad garah bolov uu? uzej amjsangui. bidend UDIRDAGCH heregtei!!!

  • Anonymous (December 27, 2016 6:16:26 pm )

    ard tumni gomdoliig tailad shuuh huralaa neelttei hiih heregtei sh de en hergiig elerhiig ard tumen huleeser harsaar bga ingej hereg shiiddeg yum bh da

  • иргэн (December 27, 2016 6:19:27 pm )

    нотолгоо нь байна уу, шүүхийнхэн тайлбар хийх хэрэгтэй

  • Ganzo (December 27, 2016 6:36:33 pm )

    Shuuh, Prokuror, Murdun baitsaagchid bugd huivaldana gej baihgui dee.Notlogdson bolood l yallasan baij taaraa. Ilruulsen humuust ni bayar hurgeye !!!

  • Gombo (December 27, 2016 7:02:37 pm )

    Hen zahialsan ni todorhoi ym bainadaa,shuuh hurliig haalttai hiilgeed l amid gerchiig shuuh hurald oruuldagguiee todorhoi bainaaaaa……

  • zochin (December 27, 2016 7:04:27 pm )

    Hamgiin gol ni ene olon jil ene hvmvvsiig yagaad ilrvvlj chadaagvi ni l anhaaral tataj bna . Nogoo manai hyyliin bgyyllagiinhan yamar ch heregiig dor ni l ilrvvleed bdag biz dee . 18 jiliin daraa ilrvvldeg ni hachirhaltai .

  • Anonymous (December 27, 2016 7:25:12 pm )

    Шоронд утас бариуулдгүй биздээ яриулсан хянагчийг ол хэлс хэрэг байна захиалагчийг олохгүй бол худлаа

  • shudrag uneniig dogtoono (December 27, 2016 7:26:49 pm )

    ene airai dendnee odoo bur morooroo yabaa negniig yalaldag ni ard olnoo ta nar dugaa bai ,gej daranguiliin uner hanhluulj baigaa yum bainl daa .olnii uur horsol hezee teserhiig basaad baigaa yum bailgui dee hubalznuud…………..

  • Anonymous (December 27, 2016 7:35:22 pm )

    Захиалаг юм бол юун шунхайн сэдэл вэ Хэрэг илэрсэн юм бол захи нар нь мөн илэрсэн байх ёстой Энэ бол худлаа гэмгүй хүнийг хэлсдүүлсэн нь үнэн юм шив Юуг нь нуугаад байгаа юм

  • Anonymous (December 27, 2016 7:39:23 pm )

    notlogoo baigaa l bailgui dee iim tom heregiig yu gej hulgaichiin ugeer shiideh vee

  • zochin (December 27, 2016 7:47:29 pm )

    2 буюу түүнээс дээш хүнийг гэхээр сүүлд нь бас

  • Зочин (December 27, 2016 8:18:59 pm )

    Юу гэж шүүх ингэтлээ худлаа шүүн таслахав дээ. Үнэн л болж таарлаа

  • зочин (December 27, 2016 8:27:04 pm )

    хорвоо хачинаар дүүрчээ. Тэр нотлох баримтаа бүхэнд ил болгооч ээ. Нэг ингээд дуусгах сонирхол хэн нэгэн эрхтэн дархтанд байна даа. Яагаад энэ хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан хүмүүс учир битүүлгээр алга болов. Хөдөөнөөс очоод тэгээд очиж очиж Зоригийг шунахай сэдэлтээр ална гэж байдаг л юм байлгүй дээ. Хүүхэд хуурч байгаа юм шиг санагдах юм. Гэвч үнэмшилтэй тайлбар гарах байлгүй л гэж хүлээхээс…

  • irgen (December 27, 2016 8:28:05 pm )

    Sodnomdarjaa Chimgee 2g tgd heden hun alsan gd bgan be er oilgosongui biee hamgaalah chadvargui bas yun hun bsiin mun nasand hureegui yamar huniig heregt tataj oruulsiin yu bolood bga ym boldoo arai l denduu helmegduulj bnaa Javjmaa egchid tuslaach huuli meddeg mongolchuudaa

  • Жирийн иргэн (December 27, 2016 9:31:39 pm )

    Шүүхийнхэн хэн нэгний амаар дуугарч байдаг өөрийн толгой, бодол, хэлгүй маанагууд гэдгээ харууллаа. Монголын шүүх ийм арчаагүй болж адгийн новш, шоронгийн хулгайчийн үгээр ийм шийдвэр гаргах гэж дээ. Хэлмэгдэж байгаа 2-ын талд ард түмэн байгаа шүү. Үнэн ялна Хандаж болох байгууллага, хүн болгон та 2-т тусална Зоригтой тайван бай

  • Anonymous (December 27, 2016 9:32:22 pm )

    Худал мэдүүлэг өгч 18 жил болсон хүнд ямар шийтгэл ногдуулдаг.улс төрийн хэрэг хэмээн хичнээн олон хүний амь насыг авсан.захиалагч хэмээн хэнийг хэлээд байгаа зэрэг нь маш бүрхэг бн
    3

  • Anonymous (December 27, 2016 10:02:42 pm )

    er ni elebgdorj zahialagch yum bishuu! gemgui humuusiig yalalchihaad ev nairamdal geed henegchgui heden eronhiilogch nar bayraa temdgleed bgaan bishuu!!!

  • иргэн (December 27, 2016 10:24:55 pm )

    Алуурчаныг гараад шатаар уруудаж байхад харсан гэрчийн нэг нь тамлуулаж нас барахынха өмнө Булган бүхнийг мэднэ гэж хэлсэнийхээ төлөөсөнд алуулсан гэдэг, Булганаас байцаат авч үзлэг хийсэн хошууч усанд унаж нас барсан, Алуучанг хараад Болдоо гэж нэрээр нь дуудаж иргэж харуулсан гэрч сурагүй алга болсон, Болдоо гэгч нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан нь дарханд гадны нөлөөтэй нас барсан байсан , Энэ хэрэг дээр ажилаж байсан цагдаагийн ахмад бөхсрүүгээ бал чихүүлэж тамлуулаж нас барсан , Хэргийг хянаж байсан проkурор учар битүүлэг нас барсан гэх мэт ,Булганы амыг боосон гэх алчуур нь эргээгээд зангадхад толгойн ард нь хүрэхгүй байсан гэх зэрэг ба Элбэгдорожийн 9 дүгээр богдоос асуусан нүглээ наманчалсан хүн амьны хэрэг Нинжийн хэлээд байсан үг гэх мэт олон зүүль Өнөөгийн энэ хэрэгтэн гээд байгаа зүүлтэй таарахгүй л байна даа Харин эрх мэдэлтэн нар хэргээ хааж гэмт хэргээ нуух гэсэн зүүль харагдаад байна

  • Иргэн (December 27, 2016 10:42:58 pm )

    Шунахайн сэдэлтээр гэсэн бна гэрээс нь юу ч аваагүй гээ биздээ Булган чинь тэр хүмүүс дараагийнх нь Батүүл гэсэн гэж ярьсан биш билүү Одоо тэгээд зүгээр л орж гарсан явуулын хулгайч хүмүүст алуулсан юмуу

  • irgen (December 28, 2016 1:02:31 am )

    hereg ilercheed bhad AN han haachvaa. Elbegee Yvlee alyyrching olchloo.Ta nar haachwaa…

  • Moax (December 28, 2016 1:16:36 am )

    Ganzo chi bolio Malesh Ninj ta 3 bol harin aluurchin baih magadlal mash undur shuu

  • irgen (December 28, 2016 3:39:54 am )

    ene aria l hudalaa bolchihloo shvv ter huuchin suuj bsan ninja 2hvnii amidarlaar togolchihloo heden tugrug vvl baatar maani amand ni hiigeed shorongiin garaar bambai hiichihwee gj

  • zochin (December 28, 2016 7:49:59 am )

    ene shuuhuudarai heterlee ard tumeen bosoh tsag ni bolsiim bishuu

  • Anonymous (December 28, 2016 8:51:58 am )

    ӨНДӨР ЦАЛИНТАЙ ШҮҮГЧ НАР ИЙМЭРХҮҮ Л ЮМ ХИЙДЭГ ШҮҮ ДЭЭ АРД ТҮМЭН МИНЬ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД МОНГОЛД ҮНЭН ЮМ БАЙХГҮЙ БОЛСООР 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА. гЭХДЭЭ МОНГОЛЧУУД БИД ДЭНДҮҮ ХҮЛЦЭНГҮЙ УЛС ЮМАА . УГ НЬ ЧИНГЭСИЙН ЦУС БИДНИЙ БҮХ СУДСААР УРСАЖ БАЙГАА …

  • zochin (December 28, 2016 9:19:07 am )

    shuuhes ene talaar delgerengui tailbar gargah blgui dee

  • Anonymous (December 28, 2016 9:52:38 am )

    hodoonii hyyhdyyd 40 myangatad hutga bariad ergesen ni gedg hereg gej oilgohuu

  • Gxd (December 28, 2016 10:00:25 am )

    Ядаж нууцын зэрэглэлд хамаарахгүй зүйлийг нь нийтэд ил болгож болдоггүй л юм байх даа? Нуух тусам хардалт улам ихэснэ дээ? Ийм өндөр цалин авдаг бол авсаныхаа хирээр хуулиаа судлаач .

  • Жирийн иргэн (December 28, 2016 10:34:21 am )

    Нууцын зэрэглэлд хамаарахгүй зүйлийг нь нийтэд ил болгож болдоггүй л юм байх даа? Нуух тусам хардалт улам ихэснэ дээ? Өндөр цалин авдаг шүүгч, прокурорууд ядаж хуулиаа судлаач Та нарын хэрэг илрүүлэх хүсэл сонирхолгүй, сэтгэлгүй ханддагийг мэдэх нэгэн хохирогч би билээ.

  • зочин (December 28, 2016 10:58:18 am )

    бослого,болох бидээ? энэ монголчууд нэг л биш болоод байхийм даа удахнүй л байх

  • цочин (December 28, 2016 11:44:00 am )

    Амгланбаатар тэр гэрчүүдыг устагсан юмуу хэд хэдэн алсан гэж бичсэн байна тодорхой мэдэлэл өгөөч хүмүүс гайхаад байна 1жил шалгсан юм чинь арай худлаа биш байлгүй арй үгүй байлгүй хүмүүсд тодрхой мэдээлэл өгөөч шүүгч та нар нэр төрөө хагаалж арай жаахан тотруулвал сайн байна

  • Zochin (December 28, 2016 12:05:09 pm )

    Elbegee ene talaar yarihiig shaardaj bn

  • Zochin (December 28, 2016 12:09:04 pm )

    manaih chadahgvi bol olon ulsiin shvvhed ugch bolohuu ard irged. Ard bid ##tvgshvvrtei##bn Zasag mini

  • иргэн (December 28, 2016 12:53:57 pm )

    эрдэнэтийн хүүхдүүд гүйж ирээд хүн алчихаад яваад өгсөн юм байна. шүүх -д нэг ч шудрага хүн байхгүй??????????????????

  • УНШИГЧ (December 28, 2016 2:23:18 pm )

    ЭДГЭЭР ХҮМҮҮС ХӨНӨӨСӨН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ, МЭДЭЭЖ НОТЛОХ БАРИМТ, НҮҮРЭЛДҮҮЛЭН БАЙЦААСАН, ДНК, ЭД МӨРИЙН БАРИМТ ЭНЭ ТЭР ГЭЭД НЭЛЭЭН БАРИМТЖУУЛСАН БАЙХ, НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙСАН Ч ХҮН АЛНА ШҮҮ ДЭЭ, ХАРИН ЗАХИАЛАГЧ ХЭН БАЙВ ГЭДЭГ Л СОНИН БАЙНА, ЗАХИАЛАГЧ НАС БАРСАН БОЛ ХЭРГИЙГ ДОТОР НЬ ХААСАН БАЙХ, ҮГҮЙ БОЛ ?????? ШҮҮХ НОТЛОХ БАРИМТЫГ ҮНДЭСЛЭСЭН БИЗ,

  • shuuh (December 28, 2016 3:04:49 pm )

    emegtei eregtei 2 hun alsan geed bsan yagaad 2 eregtei 1 emegtei alsan bolood bgaan be oilgohgui bna a

  • Zochin (December 28, 2016 3:18:47 pm )

    yu gd bn tur soliotoi yamuu zahialgatai onts hertsgi geed ZAHIALAGCHAA nuugaad ARD TVMEN TENEG BISH 25♥jiliin yaltai yaltan dahiad yal nemeh huuli vgvi Eebi Erdeneted bagadaa bsan @HUUCHIN TANILUUDN BSAN@UU

  • зочин 3-р сар15 2О16 12.О5 am (December 28, 2016 3:42:16 pm )

    энэ хэрэг маш эргэлзээтэй энэ шүүгч нар нэрээ мөнхрүүлж үлдээлээ хөөрхий сайн, муу хоёр нилээн хэдэн жил нэр дурсагдана би бодохдоо үүнийг шүүсэн шүүгч нар муугийн жишээнд хадаглагдах боллоо яанадаа ямарч тэнэг хүмүүс ойлгох олон зүйл байна аюултай газраас амьд хоцорсон гэрч оролцоогүй, шунахай сэдэлтээр гээд байдаг гэтэл нэг хайрцаг шүдэнз алга болоогүй гэдэг шунахай гэдэг юугий нь хэлдэг юм. харин 2О-иод насны хүн оруулаагүй нь яамайдаа бас ухаантай хүмүүс …………????

  • бат (December 28, 2016 6:13:51 pm )

    МАН захиалсан бөгөөд одоо төр барьж байгаа болохоор тэд айгаад МАНыг хэлэхгүй байна

  • Amar (December 28, 2016 6:33:32 pm )

    Bulgan harsan yum chini munuu bishuu geel nuurelduulhed boloo yum bishuu ene 3 mun bol ter ued yagaad 2hun gej yarigdaad bsiin bataa oyunaa gesen ner haanaas garav yagaad 40ergem nasnii humuus dotor haigaad bsiin ene 3 zahialgaar hun alsiin bol tegeed iim duuliantai hereg hiisen humuus mongold bahi baidgaaraa amidraad bdgiin ih l asuult urgaj bn daa zahialgch ni bhgui bhad yagaad zahialgaar hun alsniig ni hen notolsiin herev hergee huleesen bol zahialagchaa helj bj l hergee huleesen bh yostoi yagaad yagaad yagaad

  • zochin (December 28, 2016 8:47:17 pm )

    zohiomol hereg bolloo hairan saihan zalyys

  • Zochin (December 29, 2016 1:36:19 am )

    Хумуусээ хууль шуухэд итгэ тэд
    арайч хунд хуулийн дээд хэмжээ хуртэл гутгэхгуй гэж бодож бн нотлох баримт л бгаа бол унэн оорсдоо хэрэгээ хулээсэн гээ биздэ унэн гэж заавал бдаг хэтэрхий дээгуур гэмт этгээдийг
    хайж будилаад явсым бишуу хоорондоо муудалцаж бгаад
    хэрэгээ илчилсэн болтойм бичсэн бнашдээ

  • dul (December 29, 2016 12:48:53 pm )

    босоцгоо дарлагдсан ардуудаа босох цаг болчоод бн

  • zochin (December 30, 2016 12:29:41 pm )

    Sandagsuren prokuroror orson yum chin zoolttoi yliin deed hemjee avna shudehogiin novsh dandaa zahialgatai luivarchidin hereg deer ys goridson nohoi shig shinshilj yvdag gar da zahialagch ni todorhoishde huzuugui baagii

  • зочин (January 06, 2017 4:51:35 pm )

    муу тарвагадоржоо ард тумнээ багаханшиг доромжлоорой

antalya rent a car