antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 29 comments

Шуурхай.мн сайт 2016 оны ОНЦЛОХ 10 улстөрчийг нэрлэж байна!

нийтлэсэн Admin

11111

Сонгуулийн үр дүнд засаг төр шинээр эмхлэгдэж, арванзургаан оны хувьд улстөр нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Шийдлийн гэх  засгийн газрыг бүрдүүлж байсан нөхдүүд явж, Мэргэжлийн гэх тодотголтой засаг багаа бүрдүүлэв. Нийгэм, эдийн засгийн амьдралыг өөр түвшинд гаргах улстөрийн шийдлүүдийг Монголын ард түмэн эрх баригчдаас хүлээж, харж байгаа. Хэдхэн хоногийн дараа шинэ 2017 он айлчлан ирэх гэж байна. Тулгамдсан олон асуудлуудаа Монголчууд ирэх онд шийдэх болтугай гэж ерөөх байна. За тэгээд айсуй оноо угтан алдаа оноогоо дэнсэлдэг жишгээр  улирч байгаа 2016 оны онцлох 10 улстөрчийг манай  Шуурхай.мн сайт нэрлэж байна.

2aab29_m_enkhbold_greeting_photo_resize_2__x974

Нам нь ялсан М.Энхболд…

Нам нь сонгуульд ялж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа энэ үед, даргыг нь  энэ оны онцлох улстөрчөөр  нэрлэхгүй гээд яахав. 2016 оны онцлох улстөрчөөр М.Энхболдыг нэрлэж байна. МАН-ыг шинэчлэх ёстой, шинэчлэлийн салхийг үлээлгэх ёстой гэсэн дуу хоолой нийгэмд түгж, жигүүр фраккциуд мэндэлж асан тэр үед намынх нь мянга мянган дэмжигчид түүнийг дэмжиж байсан. Тэр намын дарга болсон. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МАН дараалан яллаа. Намын даргын хувьд үүргээ биелүүлсэн М.Энхболдын өмнө УИХ-ын  даргын хувиар хийх ажил арвин байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ийм үед чуулганаар шийдвэрлэгдэх олон чухал асуудлууд бий. Эхний ээлжинд хүндрэлийг давах  санхүүгийн асуудлаа бид хэрхэх вэ гэдэг байгаа. Үүн дээр УИХ-ын зүгээс засагтай уялдаа сайтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгаа юм. Тэгэхээр спикерийн хувьд үүрэг их гэсэн үг.

juc2j4elain9rm01d82th6v2k

Ялагдсан З.Энхболд…

Монгол улстөрийн нэг тулгуур багана болох АН сонгуулиас хойш шинэчлэлийн тухай идэвхтэй юм шиг хэрнээ хойрго байдалтайгаар хэлж ярьж ирэв. Дараалан ялагдал амссан энэ намын даргаар өдгөө ч ажиллаж байгаа З.Энхболдыг энэ оны онцлох улстөрчөөр нэрлэе. Намынхаа ялагдлын шалтгааныг царцаатай холбон хэлж ярьж, өөрсдөдөө байгаа гэх уг үндэс асуудлаа олж харах туйлын дургүй байгаа З.Энхболд даргын тухайд хэдэн өдрийн өмнө “Алунгоо” хатны дүрээр гарч ирж, өөрийг нь орлон намын даргад суухаар нэр дэвшиж байгаа таван нөхөрт багц сум гардуулсан билээ. Харин дараахан нь төрсөн дүүг нь тендер шахааны асуудалтай холбоотойгоор баривчилсан гэх мэдээлэл гарах болсон. З.Энхболд дарга  Ц.Элбэгдорждоо нэлээн гомдож юм санах болсон гэх мэдээлэл бий. Ямартай ч З.Энхболдын тухайд энэ он нэлээд ширүүхэн өнгөрч байгаа гэхэд болох байх.

 a9v3j5zoeh_700

АТГ-т очоод амаа үдүүлсэн Н.Алтанхуяг…

Монголын улстөрийн бузар муухай бүхэнтэй тэмцэнэ гэж мэдэгдсэн Н.Алтанхуяг өдгөө намын даргын сонгуульд хүч үзэж явна. Уг нь тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ түүнд өөрт нь чамгүй асуудал бий гэдэг нь хууль прокуроруудын ээлжит тодруулга ярилцлагуудаас харагдаж байгаа. АТГ-т  очоод 4 цагийн турш хаалттай өрөөний цаана юу ярьснаа хэвлэлийнхнээс тас нуусан Н.Алтанхуягийн ах дүү нарын дансаар тендерийн мөнгө орж гарсан гэдгийг өнөөх Амарбат гуай хэвлэлд ярьчихаад байгаа. Ер нь бол Н.Алтанхуягт өдгөө хамгаалалт хэрэгтэй нь харагдаж буй. Уг нь тэрбээр “Хар хайрцаг” гэх нэвтрүүлэгт орохдоо анхаарал татсан зүйл нэлээд ярьсан. Гэвч АТГ-т оччихоод буцахдаа харин амнаасаа үг гаргахдаа тун хянамгай болсон  юм.

user8986

Хэлсэндээ хүрэх гэж зүтгэдэг Д.Сумъяабазар…

Өнөөгийн улстөрд, улстөрчид дунд амлалт гэдэг үгний үнэ цэнэд төдийлөн ач холбогдол өгдөггүй хүмүүс олонх байгаа гэхэд болно. Тэгвэл Сонгинохайрханчуудынхаа өмнө хэлж ярьснаа бодит ажил болгох гэж зүтгэж чаддаг хүн бол Д.Сумъяабазар гишүүн юм. Тиймээс ч сонгогчид нь түүнд дахин итгэл үзүүлж төрд сонгосон биз ээ. Түүний хувьд улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй олон асуудлаар өөрийн байр сууриа хатуу илэрхийлж, хууль батлах ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн хүн юм. Тэрбээр   үнэхээр хөгжих гээд байгаа юм бол, хөгжлийн бодлого, төлөвлөлт ярих гээд байгаа юм бол Үндэсний хөгжлийн газраа гаргаж ирэх хэрэгтэй гэдэг асуудлыг хэлсэн байсан. Түүнчлэн  “Үндэсний хөгжлийн газрын ажлыг Хөгжлийн банктайгаа уях ёстой. Сангийн яамандаа дарагдаад ажлаа хийх бололцоогүй байна” гэдэг асуудлыг хэлж ярьж байгаа юм. Мөн тэрбээр “Өнгөрсөн 4 жилийн хугацаанд төсвийн хяналтгүй байдал, төсвийн сахилга батгүй байдлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл бий болсон.” гэдгийг хэлж байгаа юм. Өнөөдрийн улс орны нөхцөл байдлыг, иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулахын тулд улстөрчдийн хийх ёстой хамгийн эхний алхам бол амлалтаа биелүүлдэг байх. Тэгвэл амлалтандаа эзэн болох ёстой гэсэн хатуу байр суурьтай гишүүн тул түүнийг онцлох улстөрчөөр нэрлэж байна.

5777cc55a5ba91-86119517

Хатуу үгтэй Ц.Даваасүрэн…

Мэргэжлийн хүн гэдэг утгаараа эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээллийг хэлж ярьдаг нэгэн бол Ц.Даваасүрэн гишүүн юм. Өнгөрсөн чуулганд бие даагчийн хувиар ажиллаж, хууль тогтоох ажилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн тэрбээр  дахин сонгогчдын итгэлийг хүлээн төрийн түшээгээр ажиллаж байгаа. Ц.Даваасүрэн гишүүний хувьд  танай манай нам гэлтгүй, асуудалтай хүмүүсийн талаар шулуухан хэлчихдэг. Ямартаа л С.Баярыг элчингээр томилох асуудлыг хэлэлцэх үеэр тэр хэлэхдээ “Элчин сайдад нэр нь орж ирсэн С.Баяр, М.Энхсайхан хоёрыг улс орныхоо төлөө сайн ажиллаасай гэж бодож байна. Ерөнхий сайд хийж байсан улс компанийн зөвлөх хийгээд, Элчин сайд болоод доошоо ороод явах юм. Юугаа ч өгөхөд бэлэн байдалд улс орноо оруулсан хүмүүс шүү. Оюутолгой Монгол Улсын орлогод зургаахан хувийг үүрч байна. Валютын ханш өдрөөс өдөрт цагаас цагт өсч байна. Гэтэл Оюутолгой ашиг алга.Оюутолгойг дагаж орж ирнэ гэсэн хөрөнгө оруулалт чинь хаана байна. Өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө улсаа хорлолоо.  Энэ томилгоо бол улстөрчид яаж хуйвалддаг вэ гэдгийг харуулж байна. Энэ хоёр хүнийг Монголоос явуулж шийтгэж байгаа юм уу, эсвэл шагнасан хэлбэр үү?” хэмээн шулуухан асууж байсан билээ. Ц.Даваасүрэн гишүүний хувьд улстөрийн хуйвалдааны асуудлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, тулхтай байр суурьтай нэгэн юм.

b9de2aa4691f73d9bigУлстөрөөс татгалзсан Р.Амаржаргал…

Ардчилсан намын акул гишүүд дотроос зангараг нэлээд илүү нь Р.Амаржаргал. Өнгөрсөн сонгуулиар нэрээ татаад гараад явчихсан түүний нэр хүнд өссөн үү гэхээс унаагүй ээ. Ерөнхий сайдын суудлын төлөөх марафонд Ч.Сайханбилэгтэй хамт өрсөлдсөн ч, гарч ирж чадаагүй. Гэхдээ тэр нь ч болсон байх. Өмнө нь Ерөнхий сайд хийж байсан хүнд танхимын өөр суудлууд жулдана гэдгийг тэр өөрөө ч хэлдэг. Н.Алтанхуягийн хутгасан бантан зутан дээр тэр орж ирсэн бол Р.Амаржаргалын цаашдад нэг их сайн юм болохгүй ч байсан биз. Тэрийгээ ч Р.Амаржаргал сайн мэдэж, саяны сонгуулиар ч нэрээ татсан биз ээ. АН-аас гарна гэж тэр мэдэгдэж байсан. Гэхдээ тэр үлдсэн. 2020 он тийм ч хол биш байна. Тэрнээс наана Ерөнхийлөгчийн сонгууль бий. Гол нь Р.Амаржаргал фракциас харьцангуй хол байгаад байдаг хүн.

 36bfb8ce1787e14858f71a4cf4887d85

АН-ын даргад хүч үзэж байгаа Ж.Батзандан

Болж өнгөрсөн сонгуульд АН-д хатуу байсан. Харин хатууг мэдрээгүй гараад ирсэн гишүүн бол Ж.Батзандан. Эрүүл нийгмийн тухай олон жилийн өмнөөс ярьж, тэмцэж өдгөө АН-ын гишүүний хувьд төрд түмнийг төлөөлж байгаа тэрбээр тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа харагддаг. АН, МАН гэлтгүй бас л асуудалтай бол бүгдийг тэр шүүмжилдэг. Тэрнээсээ болж шударга царайллаа гэж өөрөө шүүмжлүүлдэг. Ийм нэг гишүүн өдгөө АН-ын даргын сонгуульд нэр дэвшээд байгаа. 2016 он Ж.Батзандангийн улстөрийн карьерын хувьд боломжийн өнгөрч байгаа гэхэд болно.

3c98c91960fefa01original

Ганцаараа тодорсон О.Баасанхүү…  

“Шударга ёс” эвслээс ганцаараа торойн гарч ирсэн О.Баасанхүүг онцлох хэрэгтэй байх. Н.Энхбаярт хууль зүйн туслалцаа үзүүлж, анх Монголчуудад танигдсан түүнийг жагсаалтаар гишүүн болоход нь “оймсны хүүхэд” гэх тодотгол дагаж байлаа.  Гэвч тэр зүгээр нэг “хүүхэд”биш гэдгээ харуулсан. Түшээгээр дахин сонгогдсон. Эрдэнэтчүүд түүнийг сонгосон. Тиймээс ч чуулган дээр үргэлж Эрдэнэтчүүдийн эрх ашгийг төлөөлөн хэлж ярьдаг болсон билээ. Заримдаа тэрнээсээ болж шүүмжлэл сонсож байгаа харагддаг. Гэхдээ л мэргэжлийн хуульч хүний хувьд барагтай хүний аманд багтаж унахгүй нэгэн гэдгээ харуулчихдаг.

 user19

МАН-ыг манлайлагчдын нэг С.Бямбацогт

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын хувьд МАН-ын цаашдын олон жилийн ирээдүйг зураглах улстөрчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Өнгөрсөн парламентын үед  намын бүлгээ ахалж байсан тэрбээр өдгөө салбарын сайдын хувиар шийдэх ёстой олон асуудлуудад анхаарлаа хандуулж байгаагаа хэлж буй. Намтар түүхийг нь харахад  хар багадаа өнчирч, зургаан дүүгээ ээжийнхээ хамт өсгөсөн тэрбээр баруун хязгаарын нутгийн жижигхэн аж ахуйн нэгжийг Монголын топ компани болгож чадсан нэгэн. Түүнчлэн төр түших ажилд түмний итгэлээр сонгогдсон түүнийг  олны итгэлд хариуцлагатай хандаж яваа улстөрч гэх тодорхойлолт өнгөрсөн жилүүдэд дагаж иржээ.

С.Бямбацогт  эрхмийн тухайд 10-р ангиа төгсөхдөө  сурлага сайтай хүүхэд байж. Тиймээс ч түүнд  Цэргийн их сургуулийн урилга өгсөн байдаг.  Ээж, дүү нартайгаа байшингаа барьж дуусгах ажилтай түүнд конкурст бэлдэх зав ч байсангүй. Харин  Цэргийн сургууль түүнд хатуужил өгч, амьдралын төлөөх зүтгэлийг улам хурцалж өгсөн гэдэг. Тэгэхээр багаасаа хатуужил үзэж, цэргийн сургуульд сурч, хүчирхэг бие хүн болох сууриа бий болгосон түшээг энд онцоллоо.

 javkhlan3-600x401

 Саарал ордны Драмын театр гэж цоллосон С.Жавхлан гишүүн

Саарал ордон бол жинхэнэ утгаараа Драмын театр юм байна гэдгийг ганцаараа хэлж суугаа С.Жавхлан гишүүнийг 2016 оны онцлох улстөрчөөр нэрлэе. Хамаг Монголын төлөө гэсэн сэтгэл зүрхээ уран бүтээлээрээ харуулж явсан тэрбээр хууль тогтоох дээд байгууллагад өөрийн биеэр орж, улс орны эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана гэж байсан. Түүнчлэн сонгуулийн өмнөхөн 49 хувь нь хувьд шилжсэн Эрдэнэтийн асуудлын цаана чухам юу нуугдаад байгааг илчлэн уудлах зорилгоор Төрийн ордонд суудаг нөхдүүдийг ард түмнийхээ өмнө гараад шулуухан ярихыг С.Жавхлан гишүүн санал болгосон. 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудалд нэр нь холбогдсон хүмүүсийг оролцуулсан телевизийн шууд хэлэлцүүлэг зохион байгуулахаа мэдэгдэж байсан билээ.  Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй нөхдүүд ирээгүй. Харин  олон нийт тэрхүү наймааны ард улстөр байгаагийн үнэрийг өдгөө гадарлаж суугаа билээ.

За мөн С.Жавхлан гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар  хэлэхдээ “Энэ чуулганд цүнх барьж байгаад гарч ирсэн, өөрийн бодолгүй, ёс усаа мартчихсан, мөнгөний удирдлагад орчихсон хүмүүс зохион байгуулалттай гарч ирсэн учраас оюун санааны хувьд асар дутуу сэтгэнэ. Нөгөө л хуйвалдаан үргэлжилнэ. Төр нийгэмдээ зөв үлгэр дууриал үзүүлж дагуулж чадахгүй, сэтгэх чадваргүй энэ байдал үргэлжилээд байвал. Нийгэмд хагарал, бутрал уур бухимдал улам гаараад ихсээд ирнэ. Үймээн самуун, эмх замбараагүй байдал ч үүсэх аюултай. Тийм байдал руу орохгүйн тулд эдгээр хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэдэг цаг хугацааны шахаа руу гарцаагүй орно.”  гэж байсныг ишлэж байна. Төрийн хүний нуруу түүнд байгаа гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • ХУЛГАЙ (December 26, 2016 2:35:02 pm )

    ХУЛГАЙ ХИЙСНЭЭРЭЭ ЖЕНКО БАТТУЛГА ОРОХ БАЙСАН ДАА

  • zochin (December 26, 2016 3:02:57 pm )

    ednuus yu bolson gej shagnal avah ym be ulsaa dampuursan gejuu

  • Мундаг залуу (December 26, 2016 4:12:56 pm )

    Онцлогчид ууу kkkk Зөв хүмүүжилтэй хүүхдүүд байна

  • ЗОЧИН (December 26, 2016 4:54:17 pm )

    УЛСАА САМАРСАН ХУЛГАЙЧИД

  • Зочин (December 26, 2016 5:08:05 pm )

    ХЯТАДЫН ТАГНУУЛ М.ЭНХБОЛДЫГ ОНЫ ОНЦЛОХ ХҮН ГЭЖ ХЭЛЭЭС Ч ИЧМЭЭР.

  • будааа (December 26, 2016 5:22:00 pm )

    за даа з.энхболд шиг зангарагтай монголдоо хэрэгтэй том төсөл 5 толгойг авч үлдсэн бас гок-ийг эрдэнэт концернээс салган 51 хувиа төрдөө үлдээж чадсан улс төрч алгаа.за тэр нам ялагдаа л биз. үр дүнгий нь онцолбол ийм байнаа.

  • иргэн (December 26, 2016 5:25:24 pm )

    энэ сайт олон түмнээс ичээч баахан худалч хулгайч нарыг оны онцлох хүн мэтээр бичиж түмний хорсол зэвүүцэлийг улам асааж байх юм наад хулгайч нар чинь улс орноо там болгочихоод байна малаа ???????????????????????????????

  • irgen (December 26, 2016 8:46:53 pm )

    Ontslokh uls turch manaid baikhgui. Uls turch udirdagch baikhgui naaduul chini ontsgoi gajigtsan khumuus gedegt tokhirch baina

  • Иргэн (December 26, 2016 10:50:10 pm )

    Арай зангарагтай жудагтай нь Даваасүрэн, Амаржаргал 2 л юм шив дээ

  • Anonymous (December 27, 2016 4:23:50 am )

    Davaasuren,Amarjargal 2 l ner tsever bair suuritai uis torchid

  • irgen (December 27, 2016 10:19:44 am )

    dabaasuren

  • Иргэн (December 27, 2016 12:06:25 pm )

    Vнэн шvv ! Гэхдээ бас л Батзандан Баасанхvv 2-ыг УИХ-д байлгах естой. Терд хэрэгтэй гайгvй хэдэн улс терчийг нэрлэ гэвэл би Нямдорж,Аюурсайхан,Амаржаргал,Ц.Баярсайхан,Батзандан,Баасанхvv,Даваасvрэн,Ганбаатар,Ж.Энхбаяр,Оюун-Эрдэнэ, нарыг хэлнэ.

  • Иргэн (December 27, 2016 12:24:04 pm )

    Терд хэрэггуй луйварчдыг нэрлэ гэвэл Баяр М. Энхболд. Элбэгдорж Сайханбилэг Баярцогт Наранхуу гээд л хязгааргуй vргэлжлэнэ. За за бараг бvх хvн мэднэ дээ. Тэдэнд хууль уйлчилдэггуй юм болохоор vе улиран терд дархлагдан байж байдаг юм.

  • хүн хүн (December 27, 2016 12:37:30 pm )

    ИХ ХУРАЛД БАЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС ГЭВЭЛ ОЛОН БАЙНА ДААНЧ НЭР ДЭВШЭХГҮЙ ДЭВ ОДОО БАГААГААС БОЛ НЯМДОРОЖ АЮУРСАЙХАН БАЗАНДАН АВРАГ БАТЭРДЭНЭ НАР Л БАЙНА ХУУЧАН БАЙСАН ХҮМҮҮСИЙН ДОТОР ГАНБААТАР ЦЯНГА ЦОГ ГЭХ МЭТ ҮНЭН ҮГ ХЭЛДЭГ ХҮМҮҮС БАЙСАН

  • зочин (December 27, 2016 12:55:19 pm )

    2016 онд хийсэн ажлаараа манлайлсан хүмүүс шалгардаг , гэтэл энэ хүмүүс би юу хийлээ гэж бодож үзэхэд илүүдэхгүй болов уу

  • Anonymous (December 27, 2016 1:46:19 pm )

    С.Бямбацогт, Р.Амаржаргал хоёр бол болж байнаа. Бусад нь ч мэдэхгүй ээ хөөрхий

  • цочин (December 28, 2016 12:54:55 pm )

    мэ Энхболд бол газрын намаачи Бямбацөгт Алтанхуяг нар бол мафиин гүшүүд хүнээ олгүй юм бишүү маш асуудалтай хүмүүсыг тодрхойлсан юм бэ санаанд хүрсэнгүй

  • Zochin (December 28, 2016 1:18:32 pm )

    Sumiyabazar,Amarjargal 2 Namiin shahaagaar Orchichijee. ..

  • зочин (December 28, 2016 5:59:27 pm )

    Энд нэр орлоо гээд л бас баахан шагнал уу.хийх юмаа олж ядсан новшууд байх юм.ядахдаа ичихэд яанаа

  • ZOCHIN (December 28, 2016 5:59:45 pm )

    ULS MAANI IIM OLON MUNDAGUUDTAI UM BOL YAGAAD ARD TUMEN NI ELGEEREE GAZAR MELKHEJ BAIKHAD TOODOGGYI IIM ZASAG , TEREES SAIN KHUN TERDEG NI ESTOI KHUDAL ZUIL …

  • Eegii (December 28, 2016 6:12:19 pm )

    Toon dotor useg tsohij yvna gedeg shig Sumyabazar Javahlan 2-n uls turch gej yu baidag ym hen ene 2-g uls turch gej nerleed baigaa ym be buur huh ineed hurchihlee hahahahahaaaaaaa

  • Doogii (December 28, 2016 6:27:26 pm )

    Baasankhuu Javhlan iter geed eh ornii tuluu tsohiloh zurhtei tvsheed klky boloosoi

  • Zochin (December 29, 2016 12:59:49 am )

    Яахараа Н.Алтанхуяг багтдаг бна улсын хоронгийг ах дуусээрээ нийлж сайн идсэн гэж шалгарч бгаамуу та нар ухаан чинь эрувл бол больчооч бусдын мэдэхгуй бноо

  • Anonymous (December 30, 2016 10:54:30 pm )

    Ганбаатар гишүүн үнэхээр үгүйлэгдэж байна даа энэ засаг төрд.

  • Anonymous (December 30, 2016 10:58:40 pm )

    Оюу толгойн асуудал Ганбаатар гишүүнээс хойш эзгүйрч байна даа.Үүний талаар үг хэлэх ч хүн алга, мэдлэг хүрэх хүн ч алга даа хөөрхий Хэрэгтэй хүнээ гаргаж чадаагүй тэнэгүүд.Одоо Оюу толгойгоо тавьж туулаа.Ганбаатар гишүүнийг дуудаж гуйгаад зөвлөгөө аваасай

  • иргэн (December 31, 2016 2:01:51 pm )

    M.enxbold.bayartsogt.cymyabazar n.yu be.zoxuxgvi bn..yuxiisen gej????????????????

  • Зочин (December 31, 2016 6:03:26 pm )

    улс орон ядуу байхад оны онцлох улс төрч гэж юу байх билээ.

  • ard tumen (January 01, 2017 10:00:55 am )

    ard tumhee yaduu bolgson manguu tolgoi nar ichij amdraasai tamd ochij monch ih zovoh ulsuud daa

  • zochin (January 01, 2017 7:01:23 pm )

    yan a ed nariin yu ni ontsloh bolchihoboo ZI ENHBOLD N Altanhyag ed nar bol shuud hariutslaga vvreh estoi nuhdvvd

antalya rent a car