Төрийн нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хурал яг цагтаа буюу 10.00 цагаас эхэлсэн. Одоогоор хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжилж байна. Өнгөрсөн баасан гаригт нотлох баримтуудыг шинжилсэн ч ажлын цаг дууссан тул хуралдааныг завсарлуулсан. Нотлох баримтуудыг шинжилж дууссаны дараа шүүмж явагдана.
Хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар буруутган шүүж байна.
Холбоотой мэдээ
-
zochin (December 26, 2016 12:10:33 pm )
SHUUMJ YVAGDAHAD SETGUULCHIDIIG ORUULAH BLGUI DEE.TOGTOOL UNSHIHAD ZAAVAL SURVALJILAGCH SETGUULCHIDIIG BAILTSUULAH HEREGTEI SHUU
1 Comment