antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2016 8 comments

Эрх баригчдын ингэтлээ улайрч байгаагийн цаана Тавантолгой байна уу

нийтлэсэн Admin

olloo_mn_1482712294_ailchlal…Монголын ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө. Далайн ламын айлчлал нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа тухай Ц.Мөнх-Оргил дотоодын мэдээллийн хэрэгслүүддээ ярьжээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна”.

Энэ бол сүүлийн хэд хоногт Монгол Улсын олон улсын анхаарлыг татсан үйл явдлуудын талаар БНХАУ хэвлэлд бичсэн мэдээлэл.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “…Одоогоос хоёр долоо хоногийн өмнө миний бие УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, МАН-ын нэг төлөөлөл гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй айлчлах үеэрээ БНХАУ-ын Коммунист намын Гадаад хэргийн дэд сайд, Засгийн газрын Гадаад хэргийн дэд сайд нартай уулзсан.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас БНХАУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг хүргэж өгсөн. Захидлын гол агуулга нь хоёр орны харилцааг ойрын хугацаанд хэрхэн сайжруулж болох вэ гэдэг асуудлыг хөндөж гурван үндсэн зарчмыг томъёолсон. Хятадын зүгээс бидэнд тавьж байгаа шаардлага тун тодорхой. “Далай лам салан тусгаарлах бодлого баримталдаг. Гэтэл Монгол Улсын төр засаг Далай ламыг нутагтаа хүлээж авсан нь Хятадын эсрэг үзэл санааг дэмжиж байна гэсэн үг. Тиймээс бид танай улстай ямар нэг байдлаар харьцаагаа сайжруулахад хүнд байна” гэж хэлж байсан. Бидний өгүүлсэн захианаас хойш харилцаа нааштайгаар эргэх хандлага байгаа” гэсэн тайлбарыг хийсэн байдаг.

Үнэн хэрэгтээ эрх баригчдын энэ үйлдлийг олон нийт сайшаахгүй байгаа. Харин төр, засгийн зүгээс ямар нэг тайлбаргүй байна. Уг нь энэ бүхнээс ичээд ч гэсэн эвтэйхэн тайлбарыг ард түмэндээ хийх ёстой байв. Ард түмнээ боддогүй юм бол дэлхийн шившиг болгосон ӨАБНУ-ын шог зураач Жонатан Шапирогийн зургийг хараад ямар нэг мэдэгдэл хийх ёстой баймаар. Гэвч тэгсэнгүй.

Олон нийтийн, учир мэдэх хүмүүсийн, улс төрийн хүрээнийхний хийж буй дүгнэлтээр энэ бүхний ард Тавантолгойн ордын асуудал байна хэмээн хардаж байна. Ингэх ч үндэслэл байгаа ажээ. Сүүлийн үед олон нийтэд ил болсон тус орд газрын 49 хувийг ашиглуулах гэрээ Монгол Улсад ашиггүй болохыг тодорхойлсон TTJV компанийн захидал, ордын 51 хувийг эзэмших нь тодорхой болсон гэх Энержи ресурс корпораци” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл хэмээх баримтуудын талаар эрх баригчид ганц ч үг дуугарахгүй байгаа.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа уг асуудлыг хэлэлцэж магадгүй болоод байгаа аж. Хэлэлцэх асуудлын жагсаалтын “Бусад” хэмээх хэсэгт оруулсан тухай эх сурвалж хэлж байна. Түүнчлэн зарим хуулийн зохицуулалтыг ашиглан Тавантолгойн ордын төслийн компанийг шалгаруулах, үүнтэй холбоотой гэрээ, санамж бичгийн асуудлыг УИХ-аар оруулалгүй шийдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл байгаа юм. Үгүй юм гэхэд ирэх лхагва гариг буюу 28-ны өдөр УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж, тэр хурлаар Тавантолгойтой холбоотой чухал асуудлыг нэг мөр болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Энэ бүхнээс үзэхэд дээр хэлсэнчлэн эрх баригчид, тэр дундаа нэр бүхий албан тушаалтан, эрх мэдэлтнүүд Тавантолгойн ордын гэрээг ямар нэг аргаар “хөдөлгөх”-өөр улайран зүтгэж байж магадгүй ажээ. Хэдхэн хоногийн дараа энэ бүхэн тодорхой болно.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (December 26, 2016 9:31:57 am )

    Сайн уу залуусаа сурч ажиллахынхаа хажуугааринтерн этээр мөнгөтай болмоор байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
    Та http://Cash4Visits.com/ref.php?refId=343431 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.

  • ЗОЧИН (December 26, 2016 10:43:25 am )

    Энэ нөхдүүдэд мөнгө л олдож байвал эхнэрээ солих боль пориблом биш.Энэ нөхөр 7 дугаар сарын 1-ний 5-ний 5 залууг ав

  • Дорж (December 26, 2016 11:35:27 am )

    Одоо болилдоо дахиад л нөгөө хардлагаа эхэллээ. Хийх хүнд хийгүй хүн садаа гэж. Ажил явсан хойно нь болооч дээ. Энержи ресурс авахгүй бол аль нэгэн монгол компани авч л таараа ш дээ. Бүх ард түмэнд тарааж өгнө гэж ерөөсөө байхгүй. Аль нэгэн бинесмэн авч байж л ашигтай ажиллуулна улсад татвар төлнө. Үгүй бол тамын тогооны үлгэрээр хоосон хэрэлдээд 3 саяулаа гуйлгачингаараа үлдэнэ. Өөр зам байхгүй ш дээ. Заавал Дорж авбал хулхидах гэж байна. Гомбо авбал шударга байа гэсэн юм ерөөсөө байхгүй. Аль нэг нь авч чадахгүй гомдолтой үлдэж л таарна.

  • хятадаар амьсгалахаа боль !!! (December 26, 2016 1:14:17 pm )

    Том ордууд “эргэлтэнд” ороод ороод Монголын эдийн засагт ямарч нэмэргvй цøвvvн цаг юм даа зайлуул. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт гээч юм байдгийг хав дарж, хахуулийг амаар нь гартал нь цутгаж байдаг хятадуудад ашиглалтын бvx давуу эрхийг атгуулдаг болжээ. Øмхий эрлийз хурлийзууд тøр засгийг эзэлсний л гор шvv дээ. Аль ч нам ялгаагvй эрлийз хурлийзаар дvvрсэн байна ! Амнаас гардаг хий болгон нь хятадаар амьсгалж байна ! М Энхболд, Эрдэнэбат лалруудаа та нарт Монголын тøлøø цохилох зvрх сэтгэл алга уу ?!

  • Иргэн (December 26, 2016 4:28:39 pm )

    Ажлы нь хийлгээ, жаахан хүлээцтэй бай.

  • Anonymous (December 26, 2016 7:22:20 pm )

    mongoliin tuluu gesen humuus uih daanch alga daa uuriin ulaaan ami awilgal huwiin erh ashigaa umnuu tawisn nowshnuudaar duursneer iim hemjeend hurleedee haraal idmeruudee uheesei

  • иргэн (December 27, 2016 2:27:08 pm )

    Хятад санааг ард түмэнд дахин ойлгуулсан Далай ламын айлчлал чухал ач холбогдолтой юм байна гэж бодлоо.

  • цочин (December 28, 2016 11:18:38 am )

    боиж үз луварчид минь бид шүтэх эс шүтхээ толгойгүй танараар залгах юмуу дан худал ярна сонгуулаар ярсан болгон чинь худлаа яриж хүмүүсын толгойг эргүүлэж гараа биз шилэн Цогоо чинь тэр гэрээн дээр харгдаж байгаа харгдсан төмөр замын монголд ашигтай гэрээ хиих юм байгаа биздээ ашигтай гэрээ химвэл бид алиинч дэмжинэ шүүдээ адалхан монгол хөвүүнүүд шүү дээ нэг бол гаднии далгавраар нэг бол өөртөө мөнгө авах зорлгоор улсдаа ашггүй ажил хиигээд байхаар хэн дуртай байх юм бэ

antalya rent a car