antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 24, 2016 Comments are off

Нийслэлийн шилдэг хүүхдүүд шалгарав

нийтлэсэн Admin

1482552584585df508ebf5fНийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тухайн ондоо сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах ёслолыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр Улаанбаатар чууулгын их танхимд боллоо.

Нийслэлийн 9 дүүргийн 617 хүүхэд шалгаруулалтад өрсөлдсөнөөс 45 нь шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшжээ. Шалгарсан 45 хүүхдээс шилдгийн шилдэг хүүхдийг “Манлайлагч”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Тамирчин”, “Авьяаслаг” гэсэн таван номинациар шалгаруулж тодруулсан байна.
Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Т.Ариунбаяр шилдгийн шилдэг “Манлайлагч”, Сонгинохайрхан дүүргийн “ИЦ” 2-р бага сургуулийн 5д ангийн сурагч Ц.Тэмүүлэн шилдгийн шилдэг “Оюунлаг”, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Г.Энхсувд шилдгийн шилдэг “Тамирчин”, Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 9а ангийн сурагч З.Чингис шилдгийн шилдэг “Бүтээлч”, Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Э.Эмүжин шилдгийн шилдэг “Авьяаслаг” хүүхдээр тус тус шалгарлаа.

Шилдэг хүүхэд шалгаруулах баярын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцож шилдэг хүүхдүүдэд шагналыг гардуулж баяр хүргэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car