Үндэсний статистикийн хорооноос хэрэглэгчдийн статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын хүрээнд сурагч, оюутан, эрдэмтэн, судлаач, хэвлэл мэдээлэл, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтыг Засгийн газар, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 50 гаруй ажилтанд 2016 оны 12 сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг нээж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Хүн ам, нийгмийн статистикийн газрын Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал “Хүн ам, орон сууцны тооллогыг бодлого шийдвэрт ашиглах нь” сэдвээр, Статистикийн эрдэм шинжилгээ, арга зүйн газрын статистикч Н.Лхам “Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол”, “Тоо болон мэдээллийн төрөл, хүснэгт, график, газрын зургааг илэрхийлэх” сэдвээр, Эдийн засгийн статистикийн газрын статистикч Ж.Цэрэнханд “Дотоодын нийт бүтээгдэхүүн, нөөц ашиглалтын хүснэгт, тэдгээрийг тооцох арга зүй, ач холбогдол” сэдвээр, Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Г.Батбуян “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр, төрөл, цахим хуудаснаас мэдээлэл авах” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Сургалтын үеэр оролцогчид мэдээлэл хийсэн албан хаагчдаас сонирхсон асуултдаа хариулт авч, олон нийтэд хэрхэн статистикийн тоо мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэйгээр хүргэх талаар ярилцлаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.