antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2016 9 comments

“Швейцарь” мэс засалч Монголдоо…

нийтлэсэн Admin

1482370680585b2e78b5ffe“Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэг” болон “Монголын гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэг”-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн, “Санцо” мэс заслын эмнэлгийн захирал, АУ-ы доктор, ерөнхий хийгээд элэг цөс, нойр булчирхайн мэс засалч, Х.Баянмөнх эмчтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр 1986-гаас 1993 онд Монголд Анагаах Ухааны Их Сургууль, 1995-1998 онд Швейцарийн Холбооны Улсын Лузанна хотын Их сургуулийн Анагаахын факультетэд тус тус суралцан төгсөж улмаар Швейцарийн Холбооны Улс болон Бельгийн Вант улсуудад ерөнхий мэс заслын ба элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмчийн мэргэжлүүдийг давхар эзэмшиж, мэргэжлээрээ дээрх улсуудад шат шатны эмнэлгүүдэд мэс заслын эмч, мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж, амьдарч байгаад 2012 онд эх орондоо “Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэр”-ийн урилгаар иржээ. Тэрээр 2001-2003 оны хооронд, Швейцарийн Холбооны Улсын Лузанна хотын Их сургуульд Профессор М.Жилегийн удирдлага дор “Элэгний цулцант бэтэг” сэдвээр АУ докторын ажлыг амжилттай хамгаалжээ.

1482372457585b35692bf90

https://www.facebook.com/santsomed/?ref=page_internal

– Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

– Сайн. Сайн байна уу, та?

– Юуны өмнө яриагаа өсөж төрсөн нутаг ус, яагаад, хэрхэн Швейцарь явах болсон тухайгаас чинь эхлэх үү?

-За. Би Улаанбаатар хотод төрсөн,40 мянгатын унаган хүүхэд. Үеийнхнийхээ адил ясли, цэцэрлэг, 10 жилийн сургуулиар дамжин дараа нь конкурсдэж 1986 онд анагаахын дээдэд элсэн орж байлаа. Бэлтгэл курс буюу “асрагчийн 1 жил”-тэйгээ нийлээд 7 жил сурдаг, тухайн үедээ хамгийн удаан суралцдаг сургууль нь байсан юм, 90-ээд оны эхээр монгол оронд улс төр, нийгмийн өөрчлөлт болж зах зээлийн эдийн засаг руу шилжиж байсныг та бүхэн санаж байгаа. Юм юм хомсдож, улс орны эдийн засгийн байдал хүнд байсан тэр жилүүдэд эмнэлгүүд, эрүүл мэндийн салбар эм тариа, боолт, гипс гээд л наад захын хангамж дутагдсанаас болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ч доголдож эхэлж байсан. Маш олон эмч, эмнэлгийн ажилтнууд, анагаах төгссөн шинэ залуу боловсон хүчин амьдрал ахуйгаа өөд татахаар ажил албаа орхин ганзагын наймаа руу орж байлаа.Миний хувьд олны жишгийг дагамаар байсан ч би өөрөө өөртөө үнэнч байхыг илүүд үзсэн юм. Тэгээд баруун Европын ч юм уу, өндөр хөгжилтэй аль нэг улс руу явж, суръя, боловсръё, эмч шиг эмч болоод, эрт орой нэгэн цагт эх орондоо эргэж ирнэ гээд 1993 онд нутгаасаа гарч билээ.

– Тэр үед Швейцарьт таны Монголд сурсан, эзэмшсэн мэргэжлийг хүлээн зөвшөөрөхгүй хэцүү байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Анагаахад долоон жил сурчихаад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдэг хэцүү байсан. Сургалтын программын зөрүүтэй, ялгаатай байдал, бас хэлний мэдлэгийн цоорхой гээд л. Ер нь бүхнийг тэгээс эхэлсэн дээ.

– Европт, Швейцарьт мэс заслын мэргэжил эзэмших Монголд мэс заслын мэргэжил эзэмших 2 их л ялгаатай байдаг болов уу? Адил төстэй зүйл байх уу?

– Монголд мэс засалч болоход яг ямар журмаар хэрхдэгийг би нарийн хэлж мэдэхгүй байна. Швейцарьт анагаахын сургууль төгсөөд эмчийн дипломоо авсаны дараа эмч нар ажиллангаа өөрсдийн сонгосон мэргэжлийн дагуу дипломын дараах сургалтанд хамрагддаг. Онолын хувьд мэс засалч болох дипломын дараах сургалт 5 жил. Уг 5 жилээс заавал 1.6-2 жилийг их сургуулийн эмнэлэгт ажилласан байх, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт доод тал нь 6 сар ажилласан байх, үндэсний болон олон улсын мэргэжлийн ба эрдэм шинжилгээний хурал семинарь, сургалтанд тогтмол хамрагдан доод тал нь 160 кредит цаг цуглуулах зэрэг шаардлагуудыг нарийвчлан зааж өгсөн байхаас гадна заавал гардан хийж сурсан байх мэс ажилбаруудын жагсаалт буюу каталогийг дүүргэх үндсэн болзолыг тавьдаг.Жишээ нь бамбай булчирхай болон бусад дотоод шүүрлийн булчирхайн хагалгаанууд, цээжний хөндий, уушигны мэс ажилбарууд, зах хязгаарын судасны мэс ажилбарууд, хоол боловсруулах, хэвлийн хөндийн мэс ажилбарууд, гоо сайхан, нөхөн сэргээх мэс ажилбарууд, гэмтлийн мэс ажилбарууд гээд л чиглэл чиглэлийн мэс ажилбаруудаас төдийг гардан бие дааж, төдийг 1-р туслахаар хийж гүйцэтгэнэ гээд заачихдаг. Уг каталогийг гүйцээх гээд үндсэндээ 10 гаран жил шаардагдана. Каталоги гүйцсэний дараа онолын, практик ажиллагааны шалгалтуудаа өгч мэргэжлийн үнэмлэхээ авна.

1482370729585b2ea939960

– Таныг мэс заслын шинэ эмнэлэг нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулаач.

– Мэс заслын эмчилгээ нь анагаах эмчилгээний олон аргуудын нэг. Мэс засал нь дотроо бие биенээсээ салшгүй холбоотой мэс заслын өмнөх үе, мэс заслын үе, мэс заслын дараах үе гэсэн 3 үе шатаас бүрддэг. Хэрэв мэс заслыг бүхэлд нь 100 % гэж үзвэл нийт ажлын 30-35% мэс заслын өмнөх үед багтана. Энэ үед эмч өвчтөнөө үзэж, оношийг тогтоож, мэс заслын заалтаа тавиад, өвчтөнөө мэс засалд бэлдэх хэсгүүд байдаг. Мэс заслын үе нь нийт ажлын 20-25%, үлдсэн 40-50% нь мэс заслын дараах үед багтдаг. Харамсалтай нь хүмүүс тэр бүү хэл ихэнх эмч нар мэс заслын эмчилгээг зөвхөн эмнэлэгт хэвтээд мэс заслын өрөөнд мэс засал хийх төдийхнөөр хязгаарлаж ойлгодог. Мэс засал хийлгэсний дараа өвчтөн хэвийн амьдралын горимдоо бүрэн эргэж орох хүртэлх бүхэл бүтэн үе шатыг орхигдуулснаас болж нийгэм, санхүү-эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны гээд маш олон асуудлуудтай тулгардаг. Тэгэхлээр манай эмнэлэг мэс засал эмчилгээний цогц, тасралтгүй байдлыг хадгалсан, дэлхийн жишигт нийцсэн, Европ стандартын, амбулаторийн мэс заслын эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлэх, зөвлөгөө өгөх зорилготой байгуулагдсан юм.

Улсын эмнэлгүүд ачаалал ихтэй, тэр бүрий мэс заслын өмнөх ба дараах үеийн эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломж бага, амбулаторийн болон өдрийн мэс заслын эмчилгээ, үйлчилгээг нийтэд, ялангуяа хөдөө орон нутгийн эсвэл засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийлгэж амжаагүй иргэд, оюутнуудад тэр бүрий үзүүлж амжихгүй байгаа мэт харагддаг. Мөн аль нэг гадаад улсад мэс заслын эмчилгээ хийлгээд монголдоо ирчихээд эргээд тухайн улс руугаа ямар нэгэн шалтгаанаар очиж чадахгүй, давтан үзлэг, хяналтанд орж чадахгүйгээс иргэд эрүүл мэндээрээ ямар нэгэн байдлаар хохирч байдаг. Улсын болон том эмнэлгүүдийн ачаанаас бага боловч хөнгөлж, иргэдэд ямар нэгэн чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, цаг хугацаа хэмнэсэн, үнэ өртөг багатай, амбулаторийн болон өдрийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.

– Танай эмнэлэг ямар төрлийн мэс заслын үзлэг, зөвлөгөө, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна?

– Швейцарьт мэс засалч болоход тавигдах шаардлагуудын нэг нь бол мэс ажилбаруудын каталогио дүүргэх гэж түрүүн таньд хэлсэн. Миний мэс заслын каталогит 212 нэр төрлийн мэс ажилбар байгаа. Бүгдийг нь дурьдах боломжгүй тул та бүхэн манай эмнэлгийн нүүр номын хуудсыг сонирхоорой. Санцо мед гээд орвол дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

– Таныг гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр Америк эмч нартай хамтран ажилладаг. Өнгөрсөн 10 сард танай дээр Америк эмч ирж ажиллаад буцсан гэж дуулсан юм байна. Таниас энэ талаар тодруулж болох уу?

– Манай эмнэлгээр ерөнхий мэс заслаас гадна төрөл бүрийн архаг шарх шархлаа, чихрийн шижингийн хүндрэлийн шарх, түлэгдэл, холголт цооролт зэрэг өвчтэй хүмүүс үйлчлүүлж байна. Мэс заслын бус аргаар тусгай боолт хийж шарх цэгцлэлт, цэвэрлэж угаах эмчилгээ хийдэг боловч зарим тохиолдолд арьс нөхөх болон бусад нөхөн сэргээх мэс ажилбаруудыг хийх шаардлага гардаг. Европ болон Америкийн мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ байнгын холбоотой ажилладаг.Өнгөрсөн10 сард Монголын гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн нөхөдтэйгээ хамтран АНУ-н Лос Анжелес хотоос АУ-ы доктор Катцен эмчийг нутагтаа урьж авчирж эмч нарт мэргэжлийн сургалт явуулж, өвчтөнүүдэд үзлэг зөвлөгөө хамтран хийсэн. Цаашид насжилт, хөгшрөлтийн эсрэг мэс заслын болон мэс заслын бус шинэ эмчилгээнүүдийг эх орондоо нутагшуулах төлөвлөгөөтэй байгаа.

– Цаг зав гарган бидэнтэй ярилцсан таньд баярлалаа.Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!

– Та бүхэнд ч бас баярлалаа.

Ч.Амартүвшин

1482370783585b2edf7aea0 1482370794585b2eeab0039 1482370789585b2ee519dc3 1482370786585b2ee23cbcb 1482372314585b34da1976d


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Zochin (December 22, 2016 11:28:04 am )

    Eruul mendiin salbart shinechlel heregtei baigaa ene uyed mash chuhal bolovson huchin nemegdej baigaa ym bna. Amjilt husye!

  • Zochin (December 22, 2016 11:50:43 am )

    Mongold heregtei l hun bn amjilt

  • Anonymous (December 22, 2016 12:01:41 pm )

    Санцо эмнэлгээр эмчилгээ үйлчилгээ хийлгүүлээд амжсан шүү…Цаанаа нэг тохилог цэгцтэй орчин,хамгийн гол нь яах аргагүй мэдлэгтэй чадвартай эмчээс дэлгэрэнгүй ойлгомжтой зөвлөгөө авч эмчлүүлж эдгэрсэндээ их баяртай байгаа. Танай эмнэлгийн хамт олонд шинэ оны мэнд хүргэж улам их амжилт хүсье!

  • нжмк (December 22, 2016 1:25:11 pm )

    Гадаадад ажиллаж байсан эмч шал ѳѳр байгаа даа. Мэдлэгтэй сайн эмчтэй болж байгаад баяртай бна.

  • Zochin (December 22, 2016 1:46:27 pm )

    Hooye.. hudla yarij bujignuulaha bolioroi baaya mine. Mongo hooj bitgi hun hohiroogoroi

  • Anonymous (December 22, 2016 4:16:14 pm )

    Sain uils delgereg.Bugd l uls torjood hudlaa buhimdaj,hyamarsan ene tsagt sain saihan zuil sonsohod saihan baina.Mongoloor neg ataa jotoo,har horon sanaatnuud,hunii ul shagaigchnuud baigaa.Ta buu shantraarai.Amjilt husye!

  • irgen (December 22, 2016 6:08:28 pm )

    Bas l gol mes zasliin ajlaasaa holdoj goo saihan, nasjilt zaluujih gesen hymyysiig meseer zasah ajil ruu yavj baigaa um baina, haramsaltai baina

  • Хонх (December 23, 2016 6:12:00 pm )

    Залуу эмч нарт мэдлэгээсээ харамгүй хуваалцаарай.Орчин үед ахмад эмч нар энэ тал дээр дутагдалтай болсон бна лээ

  • zochin (December 25, 2016 10:36:26 am )

    Mongoldoo irsend mash ih taatai saihan medee bn shu.Iim emch l bidend heregtei bga.Chadaltai emchtei baina gedeg ard tumen eruuljine gesen ug shu dee.Bi l gehed noir bulchirhai uvddug bolchood bn.Mgl doo ochood uzuuleh emchtei bolloo gej bodohod saihan bn .Tand amjilt huseye.Good luck

antalya rent a car