antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 Comments are off

Эмэгтэй эмчээр эмчлүүлсэн өвчтөн урт насалдгийг тогтоожээ

нийтлэсэн Admin

0fa71f_young-female-doctor_x974Эрэгтэй эмчээр эмчлүүлснээс эмэгтэй эмчээр эмчлүүлсэн өндөр настай өвчтөнүүд нас барах магадлал бага, эмнэлэгт дахин хэвтэх нь цөөн байгааг судалгаа харуулжээ.

Харвардын Их сургуулийн нийтийн эрүүл мэндийн судлаачид АНУ-ын 65-аас дээш настай өвчтөнүүдийн гурван жилийн түүхийг судалж үзсэн байна.

2011-2014 оны хооронд эмчлүүлж байсан нийт өвчтөнүүдийн мэдээллийн 20 хувийг санамсаргүй байдлаар сонгож үзэхэд эрэгтэй эмчээр эмчлүүлсэн хүмүүс 30 хоногийн дотор нас барах, эмнэлэгт дахин хэвтэх магадлал өндөр байжээ.

Судалгааны тайлан Даваа гарагийн JAMA Internal Medicine сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Ялангуяа цусан халдвар, хатгалгаа, бөөрний хурц үрэвсэл, зүрхний хэмнэл алдагдах өвчлөлийн үед эмэгтэй эмчийн эерэг нөлөө мэдэгдэхүйц өндөр байсан гэнэ. Ерөнхийдөө нийт өвчлөлд эмэгтэй эмчийн үзүүлэх нөлөө тодорхой хэмжээгээр илэрсэн байна.

Учир шалтгааныг нь олоогүй ч статистик үзүүлэлтээр өвчтөний эмчилгээг ямар хүйсийн хүн хийж байгаагаас хамаарч үр дүн гарч байгааг судалгаа харуулжээ.

Эх сурвалж: The Verge


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car