antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 8 comments

Өрөө яаж төлөх гэж байна даа, эрх баригчид аа

нийтлэсэн Admin

8oaf9qt3uon9qaf9mkt2km9ab-1Эхлээд жаахан тоо дурьдая.  Сүүлийн 3-4 жилийн дотор манай улс “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4.0 их наяд төгрөгийн хөнгөлттэй зээл, Хөгжлийн банк, “Чингис” болон “Самурай” бонд зэрэг эх үүсвэрээс 7.0 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан. 2015 оны эхний хагас жилийн байдлаар улсын гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тоо бий. Энэ талаар эдийн засагчид тоо баримттай нь ярьж байгаа. Мэдээж энэ өрийг Засгийн газрын болон дотоодын компаниудын гэж ялгаж, зааглах л ёстой байх. Гэхдээ л манай улсын өр мөн үү гэвэл тийм.

Ер нь манай улс өнгөрсөн жилээс эхлээд гадаад өрөө төлж л яваа. 2015 онд 500 тэрбумыг төлсөн бол энэ жил нэг их наядыг гаргасан. Гэхдээ 2017 оноос төлж эхлэх их өрөнд бүгд анхаарал хандуулж, ач холбогдол өгч яриад байна. Ерөөс Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн ажлаа авсныхаа дараа мэдээлсэн мэдээллээс үзвэл 2017 онд манай улс 1.6 их наяд төгрөгийг гадаад өрөнд төлөхөөр байгаа.

Энэ бол манай улсын төсвийн 20-иод хувь гэсэн үг. Үнэхээр их мөнгө. Тийм учраас эдийн засагчид, улстөрчид санаа зовоод, ач холбогдол өгөөд яриад байгаа болов уу. Ядаж байхад зээлсэн мөнгөө хэрхэн төлөх талаар нарийн төлөвлөгөө манайд байхгүй. За яахав, ямар ч байсан төлнө дөө л гэж яриад явж байгаа. Хүнээр бол нэг хэнэггүй нэг нөхөр юм уу даа. Дээрээс нь Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхчихлөө.

Өөдтэй өнгөтэй тоо, гэрэл гэгээтэй мэдээ алга. Эдийн засаг сэргэнэ гэж найдахад тун хэцүү. Эрх баригчид ч 2018 оны тухай л яриад байгаа. 2018 онд эдийн засаг өөдөлнө, гайгүй болно гээд л. Гэтэл дунд нь 2017 он гэж байна. Ирэх онд манай улсын эдийн засагт нэг их гэрэл харагдахгүй л байгаа. ОУВС-гаас манай улсын эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь байхаар төсөөлсөн. Яг энэ төсөөллөөр өснө гэвэл өсөлт гэж мэдрэгдэхгүй л болов уу.

Дээрээс нь энэ магадгүй жаахан өөдрөг ч төсөөлөл байж болно. Ядаж байхад манай төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсаар байгаа.  Аравдугаар сарын тоон мэдээллээр төлбөрийн тэнцэл -277 сая ам.доллар байна. Мөн манай зээлжих зэрэглэлээс авахуулаад буугаагүй юм гэж алга. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг л байхгүй болчихлоо. Ийм байхад манайх өрөө төлж барах уу. Дотоодын нөөц боломжоор өр төлнө гэж байхгүй. Үүнийг л дурьдах гэж дээр баахан тоо баримт бичээд яншаад байсан хэрэг.

Гэтэл өр төлөх хугацаа юу юугүй хаяанд ирлээ. Өнөө их өр шүү дээ. Одоо 10 гаруйхан хоногийн дараа 2017 онтой золгох гэж байна. Манай улсад нэг их баярлаж хөөрцөглөөд байх юм алга. Өрөө төлж чадахгүй бол яах билээ.  Үндсэндээ улс орон дампуурна гэсэн үг. Өрөнд нэрвэгдсэнээ зарлана. Улсын өр надад ямар хамаа байх вэ гэж манайхан бодоод байх шиг байгаа юм. Үгүй шүү дээ. Нарийндаа бол хүн бүхний нуруун дээр бууна. Улс мөнгөө өрөө төлөхөд зарцуулж, нийгмийн халамж, хамгаалал, цалин хөлс гээд бүх орлого хумигдана.

Төсөл, тендерүүд цуцлагдаж, ажлын байрууд алга болно. Муу ёр ч байгаа даа, гэхдээ л бид ийм дээрээ тулахад ердөө хэдхэн алхам л үлдчихээд байгаа. Хүнээр бол сэхээнд байна. Гэтэл эрх баригчид өр төлөх тал дээр ярьж, хийж байгаа ажил байна уу гэж бодогдохоор л байна. ОУВС-гаас зээл авна гээд байгаа. Уг нь манайд ирээд, нөхцөл байдлыг хараад, судлаад, бүр зээл өгөх эсэхээ шийдчихээд явсан гэсэн мэдээлэл гарсан л даа.

Гэхдээ яг бүтэх юм уу, бүтлээ гэхэд хэдийг өгөх юм. Эхний ээлжинд гал унтрааж хүрэх юм уу гээд бачимдах зүйл их байна. Уг нь Хятадаас овоо зээл аваад, асуудлаа шийдэх гээд байх шиг байсан. Гэвч Далай ламын айлчлалтай холбоотойгоор бөөн асуудал үүсчихлээ. Зээл бүтэхээ болилоо л гээд байх юм. Зарим нь болохоор Хятадтай асуудал шийдэхээр тохирчихсон, Далай лам зүгээр л жүжиг гээд байгаа.

Яг үнэндээ Засгийн газраас гэрэл гэгээтэй мэдээ дуулдаагүй л байгаа шүү дээ. УИХ-ын дарга баахан гишүү дагуулаад л Орос руу давхисан. Янз бүрийн л асуудал ярьж, хурал хуйд оролцоод яваа бололтой. Бүр зарим нэг хүмүүсээс зэмлэлийн үг хүртэл дуулсан шиг явж байгаа. Тэгэхдээ өр ширээ төлөх асуудал шийдэх талаар яриа гарч байгаа юм уу, бүү мэд. Одоохондоо бол Монгол Улс яг тэгээд өрөө дарна, шийдчихнэ гэсэн юм алга.

Өөр арай бага хүүтэй, урт хугацаатай мөнгө зээлж, түүгээрээ өрөө дарах гарц байгаа талаар эдийн засагчид ярьсаар л. Гэтэл бидэнд тийм мөнгө зээлэх улс, хөрөнгө оруулагч байгаа бил үү. Ядаж барьцаанд тавиад мөнгө зээлчих томоохон орд юу билээ. Оюутолгой, Тавантолгой бол аль хэдийнэ үлгэр болсон. Монгол улс ломбарданд тавьчих эд хогшил ч байхгүй айл шиг л байна. Өрөө яаж төлөх вэ, гарц байна уу. ОУВС-гийн зээл бүтнэ л гэж хүлээхээс өөр аргагүй л байдалд энэ төр засгийнхан шилжчих шиг боллоо.

Тэгж л хардаад байна. Түүнээс биш асуудлыг нааштай шийдчихсэн бол өдийд хэлж яриад, мэдээлмээр юм. Эсвэл он гаргаж байгаад хийж буй ажил, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө танилцуулах юм болов уу. Одоохондоо бол нэг л их гадаад руу бөөн бөөнөөрөө явсан, хотынхон нь янз бүрийн баяр тэмдэглэж, гацуурын гэрэл асаалаа гэж тоглолт хийж, мөнгө цацсан л хүмүүс байна. Огт хямраагүй, өр ширэнд баригдаагүй юм шиг л байгаа. Хурал хуйдаа суудаг гишүүн ч гэж байхаа болилоо.

Ирэх онд тийм ч ажил хийнэ, ингэж ч зам засна, тийм бүтээн байгуулалт хийнэ гэж яриад л. Тэр мөнгө нь хаана ч байгаа юм. Хэрвээ ОУВС-гийн зээлийг найдаж хүлээж байгаа бол жижигхэн мөчрөөс атгаад үерт урсахгүй гэж хичээж байгаагаас ялгаа байна уу. Хэрвээ зээл бүтэхгүй болчихвол яах вэ. Дахиад л улс дампуурах асуудал яригдана. Ёстой гэнэтхэн том төсөл хөтөлбөрүүд нь хөтлөөд, гэнэт л эдийн засаг дэлбэ дээшилж, баяжчихдаггүй л юм бол одоохондоо гэрэлтэй юм бодоход хэцүүхэн л байна даа. Тэд гадаад өрөө яаж төлөх гэж байгаа юм бол.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Н.Пунцагболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зүрх судас (December 21, 2016 1:32:15 pm )

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ:
    – Цус өтгөрч, холестрин ихсэх
    – Даралт ихсэх болон хуян хөөрөх
    – Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан
    – Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай.
    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
    – Цус шингэлэх, холестрин бууруулах
    – Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\
    – Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх
    БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА:
    – Альфа линолейний хүчил /ALA/,
    – Гамма линолейний хүчил /GLA/,
    – Эйкозапентаены хүчил /EPA/,
    – Докозагексаений хүчил /DHA/,
    – Ногоон цайны полифенол
    – Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм.
    ҮНЭ:
    1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
    Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Зочин (December 21, 2016 2:32:43 pm )

    23,5 тэрбум доллараар Монголд нүдэнд үзэгдэж гарт баригдахаар юу хийж бүтээж босгосон юм бэ.

  • 2012-12-21 ний энэ өдөр (December 21, 2016 3:22:07 pm )

    2012-12-21 ЭНЭ ӨДӨР Ц.ЭЛБЭГДОРЖ ӨМНӨӨ 4 ТВ-ИЙН СЭТГҮҮЛЧ СУУЛГАЧИХСАН АСУУЛТ ХАРИУЛТАНД ”ОЮУТОЛГОЙГ АЛДСААН, ТАВИАД ТУУСАН ОДОО ТЭРНИЙ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨӨД ХЭРЭГГҮЙ. 16-ТАЙ ОХИНОО АРХИЧИН ДАМПУУ ЮМТАЙ СУУЛГААД ЯВУУЛЧИХСАНТАЙ АДИЛ ЮМ БОЛСОН, ОДОО НЭГЭНТ ӨНГӨРСӨН” ГЭЖ ЭНЭ ӨДӨР ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ. 4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН, 45 НОЕН УУЛ, БОРОО ШИГ АЛТНЫ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ 3-Т ОРДОГ ТОМ ОРДОО АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭДЭГ АЙЛЫН ААВ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ БОЛХУУ. ЭНЭ ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ ЭЭ ЭНЭ ХҮНИЙ ОЙМС НЬ ГОЗОЙЖ БАНДАГА НЬ ШУВТРАХ ӨДӨР ИРНЭЭ.

  • sana (December 21, 2016 3:55:10 pm )

    зээлсэн мөнгө ихэнх нь оффшорт байгааш дэ түүгээр төлбөрөө барагдуулах хэрэгтэй

  • Зочин (December 21, 2016 4:24:33 pm )

    АН дараагийн 4 жилд гарахгүй гэдэг утгаар нь авсан зээлээ 2017 онд төлөхөөр гэрээ хийж дараагийнхаа засгийн газрыг өрөнд оруулсан байна.

  • зочин (December 22, 2016 3:39:39 pm )

    2017 онд төлөх өр бол МАН- ын зээлсэн 500 сая долларын “ЕВРОБОНД”-ын өр гээд улс даяар зарлачихаа биз дээ. Юм л бол Чингис, Самурай бондын өр гээд тэнэгтээд байцгаах юм. МАН монголчуудын толгойд дахин юм тогтоох чадваргүй болтол нь угаачихсан байна л даа. Чингис бондын өрийн ихэнхийг 2018 онд Самурай бондыг 2022 онд төлөх графикийг хараа биз дээ эрхэм монголчуудаа. Хараагүй бол Хөгжлийн банкны талаар бичсэн нийтлэлийг эргээд уншицгаа бүүр ойлготлоо уншаарай

  • Монгол хүн (December 26, 2016 11:44:11 am )

    Хятадууд элбэгдоржид их зээлийг дуртай олгож байсан. Одоо ч өгөх байлгүй. Энэ хятадууд яагаад ийм амархан зээл өгөөд байгааг бодох хэрэгтэй байх. Таджик улс өрөө төлж чадахгүй газар нутагаасаа өгсөн. Гэтэл тэр улсын ерөнхийлэгчийн эхнэрийн хувийн дансанд тэр өрийг дархаар хөрөнгө байсан гэж байгаа. Манай өмнөх болон одоогийн улс төрчдийн дансанд тийм хөрөнгө байгааг хэн байх гэх юм. Ингэж байж өмнөговио алдаа бий дээ!!!

    • Монгол хүн (December 26, 2016 11:46:15 am )

      Өмнөговио алдах бий гэж уншаарай

antalya rent a car