antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2016 13 comments

Боловсон дээрмийг дэмжихгүй гээд дэмжсэн С.Эрдэнэ!

нийтлэсэн Admin

9df804b9a4328b7362ecddf992d76c34

С.Эрдэнэ гишүүн АН-ын даргын суудалд сууж магадгүй гэх бор шувуу  сонгууль өнгөрөөд л ниссэн л дээ. Тэгсэн бор шувууны үүр хаанаас эхтэй нь нэгэнтээ тодорхой болсон. Одоогийн дарга Зи-гээс багц сум авч, атгасан С.Эрдэнэ АН-ын даргын төлөө энэ өдрүүдэд өрсөлдөж байна. УИХ дахь АН-ын бүлгээ ахлаж байгаа түүнийг намаа удирдаад аваад явах хэмжээний ёсзүйтэй хүн мөн үү гэдэг дээр янз бүрийн л байр сууриуд яригдаж эхлээд багагүй хугацаа өнгөрч буй.  Баабар нэгэнтээ түүний талаар хатуухан үгс хэлсэн нь сошиалаар ч нэлээд өндөр авсан харагдана лээ. Чухам тэгээд АН-ынхан булт олноороо хэлэлцэж байгаад шийдвэрээ гаргах нь дамжиггүй. Ер нь бол С.Эрдэнэ гишүүний тухайд өнгөрсөн хугацаанд чамгүй асуудлуудад нэр холбогдож ирсэн гэхэд болно. Тэрчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг асуудал дээр байр суурь нь 360 градус эргэсэн нь хэвлэлийнхний анхаарлын гадаа үлдсэнгүй ээ. Тэр нь юу гэхээр иргэдээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авахыг боловсон дээрэм гэж үзэж байгаагаа хэвлэлээр дамжуулан хэлж ярьдаг байсан тэрбээр сая сонгуулийн өмнө Засгийн газар иргэдээс хувьцааг нь худалдаж авах үйл ажиллагаа явуулахад сайдын хувиар үйл хэргээрээ оролцож байгаа харагдсан билээ. Ингээд илүү олныг нуршилгүйгээр С.Эрдэнэ юу өгүүлж байсныг эргэн сануулъя.

2012 оны 12 сарын 26-нд news.mn news.mn сайтад    “С.Эрдэнэ: Дээрмийн ажиллагаа явуулахгүй” гэсэн гарчигтай тодруулга нийтлэгдсэн байдаг. Тэрхүү тодруулгад сэтгүүлчийн зүгээс С.Эрдэнэд хандаж  “-Хувьцаагаа мөнгөжүүлж нэг сая төгрөгийн мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан иргэд олон бий. Тэдэнд мөнгийг нь хэзээнээс олгох юм бэ?” гэсэн асуулт тавьсан байдаг. Харин С.Эрдэнэ:

-Энэ мөнгийг Шинэчлэлийн Засгийн газар олгохгүй, түрүүчийн Засгийн газрын бодлогыг буруу гэж дүгнэж байгаа. Ялангуяа би гишүүн байхдаа түрүүчийн Засгийн газрын сая төгрөгөөр хувьцаа худалдаж авахыг боловсон дээрэм гэж нэрлэж байсан. Тиймээс боловсон дээрмийн ажиллагааг бид зогсооно. Та бүхэн мэднэ. Хөрөнгийн бирж дээр хувьцааг эрэлт нийлүүлэлтээр тодорхойлдог болохоос биш манайх шиг Засгийн газар нь хувьцааны үнийг тогтоодог улс байхгүй. Хувьцаа бол арилжааны хэрэгсэл шүү дээ. 1990 онд цэнхэр ягаан тасалбарыг тухайн үеийн нөхдүүдийн зохион байгуулалттайгаар хийсэн ажиллагаагаар шил архи, гарын савангаар дээрэмдээд авсан. Түүний уршгаар цөөн тооны нөхдүүд хагартлаа баяжаад дийлэнх нь хувьцааны үр дүнг үзэж чадаагүй. Ухаа худаг Энержи ресурсын нэгж хувьцааны үнэ хамгийн багадаа 4000 төгрөг байгаа. Тэгэхээр нэг хүнд ногдох 1072 ширхэг хувьцаа чинь хэрвээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргаад хамгийн бага үнээр тооцоход дөрвөн сая төгрөг, дөрвөн ам бүлтэй айлын хувьцаа 16 сая төгрөг болно. Гэтэл үүнийг дөрөвхөн сая төгрөгөөр авах гэж байсан. Энэ бол дээрмийн үйл ажиллагаа. Энэ бол иргэдээр дамжуулж Тавантолгойг булааж авах гэсэн бодлого. Тийм учраас ийм бусармаг ажиллагаа явуулахгүй. Харин энэ Засгийн газраас хийх гэж байгаа ажил бол Тавантолгойн IPO-г яаралтай хийж хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй. Хувьцаа арилжаанд ороод ирэхээд хувьцааны үнэ зах зээлийн жамаар тогтоно. Тэр үед нь зах зээлийн жамаар хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар дамжуулж иргэд өөрсдөө хувьцаагаа борлуулах ажиллагаанд орох нь илүү өгөөжтэй.”  хэмээн хэлж байсан байх юм.

erdene

Тэгвэл С.Эрдэнэ гишүүн сонгуулийн өмнө буюу  2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөрхэвлэлийнхэнд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хувиар мэдээлэл хийх үеэрээ  “Иргэд хувьцаагаа худалдахын тулд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж, маягт бөглөн, гарын үсэг зурах учиртай. Хувьцаагаа зарах хүсэлт гаргаснаас нь хойш долоо хоногийн дараа тухайн иргэний дансанд мөнгийг нь шилжүүлнэ. 1072 хувьцааны 30 хувийнх нь үнэ болох 300 мянгыг иргэдэд гурав хуваан олгоно.” хэмээн өөрийнхөө амаар хэлсэн байдаг.

untitled

Тэгэхээр эдгээр мэдээллээс харахад С.Эрдэнэ гишүүн хэлж ярьснаа умартчихдаг бололтой юм. Ирээдүйн АН-ыг Монголын төлөө өндөрт өргөх хүн хэн байх вэ гэдэг асуулт нэхсэн өдрүүд үргэлжилж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зүрх судас (December 21, 2016 1:34:01 pm )

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ:
    – Цус өтгөрч, холестрин ихсэх
    – Даралт ихсэх болон хуян хөөрөх
    – Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан
    – Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай.
    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
    – Цус шингэлэх, холестрин бууруулах
    – Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\
    – Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх
    БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА:
    – Альфа линолейний хүчил /ALA/,
    – Гамма линолейний хүчил /GLA/,
    – Эйкозапентаены хүчил /EPA/,
    – Докозагексаений хүчил /DHA/,
    – Ногоон цайны полифенол
    – Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм.
    ҮНЭ:
    1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
    Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Зочин (December 21, 2016 1:36:47 pm )

    Эрдэнээ өөрөө насаараа төр засаг,ард түмнийг хуурч,луйвардаж яваа хулгайч, рецедивист гэмт хэрэгтэн юм чинь, хэзээ, хаана,хэнд,юу гэж хэлж, тархи угаахаа маш сайн мэднэ!Хэрэгтэй бол хэнийг ч цааш харуулахаас буцахгүй шоронжсон алуурчин шүү дээ!!!!!!!

  • zo бийchin (December 21, 2016 2:31:46 pm )

    энэ хараал идсэн хулгайч далд орж амраагаасай энэ дарга болвол ан сөнөж харин нэг талдаа сайн юм бишүү

  • Иргэн (December 21, 2016 3:19:33 pm )

    Хэлсэн ярьснаа мэддэггүй Эрдэнээ мэтийн ардчилсан гэх малнууд АН-ын дарга болох юм шиг байна.

  • 2012-12-21 ний энэ өдөр (December 21, 2016 3:19:48 pm )

    2012-12-21 ЭНЭ ӨДӨР Ц.ЭЛБЭГДОРЖ ӨМНӨӨ 4 ТВ-ИЙН СЭТГҮҮЛЧ СУУЛГАЧИХСАН АСУУЛТ ХАРИУЛТАНД ”ОЮУТОЛГОЙГ АЛДСААН, ТАВИАД ТУУСАН ОДОО ТЭРНИЙ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨӨД ХЭРЭГГҮЙ. 16-ТАЙ ОХИНОО АРХИЧИН ДАМПУУ ЮМТАЙ СУУЛГААД ЯВУУЛЧИХСАНТАЙ АДИЛ ЮМ БОЛСОН, ОДОО НЭГЭНТ ӨНГӨРСӨН” ГЭЖ ЭНЭ ӨДӨР ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ. 4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН, 45 НОЕН УУЛ, БОРОО ШИГ АЛТНЫ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ 3-Т ОРДОГ ТОМ ОРДОО АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭДЭГ АЙЛЫН ААВ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ БОЛХУУ. ЭНЭ ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ ЭЭ ЭНЭ ХҮНИЙ ОЙМС НЬ ГОЗОЙЖ БАНДАГА НЬ ШУВТРАХ ӨДӨР ИРНЭЭ.

  • Irgen (December 21, 2016 7:30:02 pm )

    Elvegdorj erdnees ehleed an-in nuurtsaria unen turh ene iimerhuu ymiig erunhiilugch gej8n jil tolgoi deeree ardchilal gej cheejee deldsen buleg luivarchidiin nam gehchiin darga n s.erdene todorvol mgl uls burch hoorhuu bolondoo yandaa!!!!!

  • Мн (December 22, 2016 8:18:34 am )

    АН-аа гэж өнгө мөнгө хөөсөн өөдгүй бэртэгчингүүдийн үзэл бодлоороо нийлсэн нам нэртэй бүлэглэл юмуу даа. Тэр Наранхүүгийн нь цензүргүй яриаг харахнээ бөөлжис цутгаж ирж байлаа шүү

  • me (December 22, 2016 10:52:38 am )

    Site-uudaar neg Erdeniig muulsan gutaan doromjilson medeenuud.Hen ingej ih Erdenees aigaad zahialgaar hiilgej bgaag n medej bna.Batzandan guai ta shudraga orsoldooch!Archaagui yum be er hun bj dalduur neg namiin negniig gutgen doromjlood…Cham shig iim hun tord bgaad hereggui AH-d bgaad bur ch hereggui bn ZAIL BATZANDAAN!!!!!!

  • зочин (December 22, 2016 11:26:58 am )

    Ардчилсан намд Эрдэнэ шиг энэ хэцүү уналтын үед өөрөө ялаад дүүргээ ялуулсан улс төрч байхгүй шүү. Ямар их ажил хийснийг нь мэдэх нэг нь мэдэн дээ зүгээр

  • зочин (December 22, 2016 1:25:31 pm )

    ЭНЭ хүн дарга болбол АН тэгээд л сөнөлөө л гэсэн үг дээ, Баабар ” шоронд байх ёстой хүн, гэсэн нь үнэн байх шүү,

  • Улс тор судлаач. (December 22, 2016 5:31:45 pm )

    ”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР” гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД “ХУЦ” ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон” гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.

  • зочин (December 22, 2016 9:24:49 pm )

    харахаас нүдэнд хүйтэн хулгайч.Энэ хүний амьдрал тэр чигээрээ хулгай луйвар залилан юм шиг санагддаг.Зүгээр л төрөөс чи зайл.Чамаар монгол төр дутахгүй новш минь

antalya rent a car