antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 2 comments

“Нарны билэг”  сангаас Шашны дунд сургуулийн хүүхдүүдэд Анхны шинэ  жилийн бэлэг өгчээ

нийтлэсэн Admin

37ca4c64e3b51b619ca34b0beb05f712Телевизийн сэтгүүлзүйд өөрийн ялгарах өнцөгтэй, тод дуу хоолойтой залуу сэтгүүлч бол М.Батбилэг. Түүнийг  TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор гэдгээр Монголын үзэгчид сайн мэднэ. Тэгвэл сэтгүүлч М.Батбилэг гэргий Г.Наранбилэгийнхээ   дурсгалд зориулан “Нарны билэг” хэмээх нэртэй сан байгуулжээ. Түүнчлэн тус сангийн хамгийн эхний ажил болгож өнөөдөр нэгэн буянтай үйлийг хийсэн байна. Монголын Бурханы Шашны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дунд сургуулийн 140 сурагчид болоод тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч  30 гаруй хүмүүст сангийн зүгээс шинэ жилийн бэлэг өгчээ.

Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дунд сургууль нь өнөөдөр оны шилдэг суралцагч хүүхдүүдээ шалгаруулсан аж. “Нарны билэг” сангийн зүгээс эл үйл ажиллагаатай хамтатган, анхны буяны үйлээ хийжээ.

Дашрамд өгүүлэхэд, Шинэ жилийн баяр гэдэг бол угшил гарал нь Христийн шашинтай холбоотой. Түүнчлэн Монголын Бурханы Шашны төв Гандантэгчинлэн хийд нь шинэ жилийн баярыг хүлээж авдаггүй. Монголчуудын уламжлалт сар шинийн  баярыг ёс журмын дагуу тэмдэглэдэг. Тэр ч утгаараа Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дунд сургуулийн хүүхэд багачууд Шинэ жилийн баяраар сургууль дээрээ шинэ жилийн бэлэг авч үзээгүй байдаг. Тэгвэл “Нарны билэг” сангийн зүгээс Шашны дунд сургуулийн хүүхдүүдэд шинэ жилийн  бэлэг өгсөн нь, АНХНЫ ШИНЭ ЖИЛ-ийн бэлэг болж хүрчээ.

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Туяа (December 20, 2016 11:11:49 pm )

    Үнэнч шударга хүн энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг хэнээс ч айхгүй хэлдэг хүн мундаг залуу харин дээрх хүн та гуай тэр бүтэхгүй юмнуудын нэг байсан бололтой ажлаасаа гарсан бол чиний хохь гэчихье

  • Anonymous (December 21, 2016 8:12:45 am )

    Mundag sain setgvvlch shvv dee

antalya rent a car