antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 4 comments

Тавантолгойн талаархи ТАНИЛ СЦЕНАРИ

нийтлэсэн Admin

f8cb5be4d4131f3fa6d855ec8ec5d623УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Тавантолгойг гацааж маш их баярлаж байснаас хойш хоёр жил шахам таг зогсоод байсан Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчдыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлэлцээний ширээний ард дахин урилаа. Хэлэлцээний ширээний нөгөө талд “Энержи ресурс”, үндэсний компаниудын нэгдэл болон Хятадын “Шинхуа” групп. Японы “Сүмитомо” буй. Ажлын хэсгийн ахлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн хэлж байгаагаар Засгийн газар Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам  төдийгүй Өмнийн бүс нуггийн бүтээн байгуулалттай хамт цогцоор нь шийдвэрлэх замаар хэлэлцээг үргэлжлүүлнэ. Эдийн засаг улаан дохио анивчуулаад нэгэнт эхэлчихсэн энэ үед мега төсөл хөдөлнө гэдэг юутай сайхан, юутай гэгээтэй мэдээ билээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд Тавантолгойн төслийг гацаадаг танил сценари ил гарч ирэв.

Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээгээ эцэслэх дөхсөн 2015 оны нэгдүгээр cap. Гэнэтхэн “TBF international” гэх олон улсын компани гарч ирэн Тавантолгойд таван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хэвлэлийн хуудсаар зарлаж билээ. Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргачихвал шууд хөрөнгө орууллаа, хариуд нь Тавантолгойн нүүрснээс 900 сая тонн нүүрс л өгчих гэсэн тэдний үг үнэмшихэд бэрх байсан ч гацаагчдад бол завшаан болсон. Таван тэрбум доллар өгөх олон улсын компани бэлэн байхад юун “Шинхуа”, “Сумитомо”, юун’ “Энержи ресурс” вэ гээд л УИХ-аас ажлын хэсэг байгуулж байлаа. Үр дүнд нь хэлэлцээ гацаж, “ТВF international” усанд хаясан чулуу мэт алга болсон. Ганц хоёрхон хоногийн настай таван тэрбум долларын хоосон санал Тавантолгойг тэгж гацааж чадаж байв.

Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчидтай анхны уулзалтаа хийсэн өнгөрсөн долоо хоногт яг л дээрх шиг таван тэрбум доллар амласан бас нэгэн санал олонд ил болов. Олонд ил болов ч гэж дээ, санаатайгаар олонд ил болгов. Бас үүнтэй зэрэгцэн Хятадын талд Тавантолгойн ордыг 400-хан сая доллараар зарах гэж байна гэсэн сөрөг пиар давхар явуулахаа ч мартсангүй. Тавантолгойн хэлэлцээ амжилттай явагдах бүрт л таван тэрбум долларын санал гэнэт Засгийн газарт ирдэг болсон нь мөн ч сонин шүү. Энэ удаагийн санал нь гэхдээ “Макмахон”-ы дараа Тавантолгойн төсөлд орж ирсэн, дэлхийн зах зээлд 250 доллар болж өссөн ч Тавантолгойн нүүрсийг 27 доллараар зарсаар л байсан Хятадын TTJVCO байлаа. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захиралд захидал бичээд байгаа TTJVCO бол үнэндээ “Чалко”-той нэг халаастай, нэг зарчим, нэг бодлогын дор Монголоос түүхий нүүрс авч байгаа компани. Нэг ёсондоо Монголын нүүрс дэлхийн зах зээлийн ханшнаас асар доогуур зарагддагийн нэг шалтгаан нь TTJVCO. “Чалко”-гийн өрөнд дөнгөлөгдсөн “Эрдэнэс Тавантолгой”-ынхон өнгөрсөн таван жилд тонн нүүрсээ 27 доллар зарж байгаагаа “Чалко” хийгээд TTJVСО-гийн нөхцөл маш хүнд байдагтай холбон тайлбарласаар ирсэн.

Дэлхийн жишгээр нүүрсээ зардаггүйгээ “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ингэж л тайлбарладаг байв. Гэтэл ийм хүпд нөхцөл тулгадаг TTJVCO гэнэтхэн “Эрдэнэс Тавантолгой”-н зардлыг нь бууруулъя, ашгийг нэмэгдүүлье, бүр таван тэрбум болгоод өгье гэсэн байх юм. “Чалко”-гийн өрнөөс тийм амархан гарчих байсан юм бол, зардлаа бууруулаад орлого ашгаа нэмэгдүүлэх боломж тийм л их байсан юм бол өнгөрсөн жилүүдэд дуугүй суусан TTJVCO-r яах вэ. Тавантолгойд хөрөнгө оруулалт татах гэхээр сайхан амлалт өгдөг нь үнэгүй бяслаг уу, эсвэл цонхны цаанаас чихэр долоолгох оролдлого уу? Үнэгүй бяслаг хавханд л байдаг гэдгийг бидэнд РЖД-гийн дарга асан В.Якунин хангалттай зааж өгсөн. Харин олон амлалт, төсөл хөтөлбөр цонхны цаанаас бидэнд хангалттай олон удаа чихэр долоолгосон. Гэхдээ TTJVCO-гийн энэ удаагийн санал үнэгүй бяслаг ч биш, цонхны цаанаас долоолгох чихэр ч биш. Харин Тавантолгойн хэлэлцээг гацаах гэсэн “TBF intemational’’-ын танил сценарийн үргэлжлэл гэж харагдаж байна.

Энэ хэлэлцээ амжилттай болбол Тавантолгойн нүүрсийг ченжийн схемээр зардаг тэр загвар үгүй болох учраас л TTJVСО-гийнхэн энэ удаа гацаагчийн гол дүрийг өөртөө хуваарилж байна. TTJVСО бол “Эрдэнэс Тавантолгой”-гоос олборлолтын хөлсөнд авсан түүхий нүүрсээ “Винсвэй” зэрэг Хятадын ченж компаниудад нийлүүлдэг. “Винсвэй” компанийн 2016 оны эхний хагасын олон нийтэд нээлттэй тайлангаас  TTJVCO хийгээд “Винсвэй”-гийн нэгдэл Тавантолгойн тонн нүүрс тутмаас ямар их ашиг олдог вэ гэдэг нь харагдана. Тэрхүү тайланд дурдсанаар тэд энэ оны эхний хагаст 2.17 сая тонн коксжих нүүрс худалдан авсны 90 хувийг Тавантолгойн Зүүн Цанхиас авчээ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн ч Монголын нүүрс хямд хэвээр байгаа нь ашгаа нэмэгдүүлэх стратегийн давуу тал болсон гэдгээ ч тэд ичиж нэрэлхэлгүйгээр тайландаа дурдсан байгааг уншигч та http:// www.hkexnews.hk/listedco/listconews/ sehk/2016/0831 /LTN201608311124. pdf гэсэн линкээр орон харж болно. “Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 27 доллараар авдаг тэд цааш нь 65 доллараар зардаг байгаа юм. Нэг тонноос 30 ам долларын ашиг хийдэг тэд ердөө хагас жилийн хугацаанд 267 сая хонконг долларын ашиг хийсэн байна. Энэ нь одоогийн ханшаар 40 орчим сая ам.долларын цэвэр ашиг гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” өрөнд баригдаж, Монголын ард түмэнд сохор зоосны ашиг хүртээгээгүй энэ ченжийн дамжлагат бизнес олон жил үргэлжилсэн. Тавантолгойд бодит хөрөнгө оруулалт хийж, нэгдсэн цогц байдлаар хөдөлгөхгүй л бол TTJVCO болоод “Винсвэй” хагас жилд 40 сая доллар халаасалж, “Эрдэнэс Тавантолгой” урьдын адил өрөндөө дарагдсаар л байх болно. Таван жил ийм замаар үргэлжилсэн энэ бизнесийг халъя, Тавантолшйг эдийн засгийн эргэлтэд зөв замаар оруупъя гээд төр хөдлөх гэхээр л элдэв гацаагчид арга сүвэгчлээд эхлэх нь гачлантай.

Хэрвээ өөр менежмент нэвтрүүлэхгүй бол, Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь сорчилж зөөдөг энэ загвар үргэлжилсээр байвал ердөө гурван жилийн дараа Цанхийн хэсэг сэглэгдсэн овоолго болж үлдэх гээд байгаа учир энэ удаа хэлэлцээ гацаж болохгүй байгаа юм. Учир нь Тавантолгой хэдийгээр 6.4 тэрбум тонн нөөцтэй гэдэг ч үүний нэг тэрбум гаруй нь л коксжих чанарын нүүрс. Цанхийн хамгийн сайн дөрөвдүгээр давхаргын нүүрс нь үүнээс 400 сая тонн л байгаа. Өдгөө Цанхийн энэ дөрөвдүгээр давхаргын нүүрсны хагасыг нь сорчилж, түүхийгээр нь ченжүүдэд өгөөд дуусч байгаа. Уг нь биелүүлдэгсэн бол орд газрыг ингэж сорчилж олборлохыг хуулиар хориглосон заалт байдаг. Харамсалтай нь төрийн өмчит компани хийгээд түүнээс дамжлагат ченжүүдэд энэ хууль үйлчлэхгүй өдийг хүрчээ. Тавантолгойг гурав биш 300 жил ашиглая гэвэл аль давхаргын гэдгийг үл хамааран цогцоор нь баяжуулж, боловсруулан нэг стандарт бүтээгдэхүүн болгох учиртай юм билээ. Ингэж байж л орд газрыг бүрэн дүүрэн эргэлтэд оруулдаг гэдгийг уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канадын жишээнээс бэлхзн харуулна.

Дашрамд хэлэхэд, түүхий нүүрсний бизнес гэж дэлхийн аль ч улс оронд байдаггүй бөгөөд түүхийгээр нүүрсээ сорчилж олборлоод ченжүүдэд өгвөл яадгийг “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа хийгээд Зүүн Цанхийн дөрөвдүгээр давхаргын үлдсэн нөөц зэргээс харж болохоор байна.

Эх сурвалж: /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 20, 2016 12:02:25 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (December 20, 2016 12:02:52 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (December 20, 2016 12:03:20 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Уурхайчин (December 20, 2016 6:57:26 pm )

    Үнэн шүү. Нүүрсийг сорчилж олборлох юм бол энэ том ордыг зэрэмдэглээд хаяж байна л гэсэн үг. Тийм учраас гэрээ хэлэлцээрийг харилцан үр ашигтай байх нийтлэг зарчмыг барьж хурдан шийдэх хэрэгтэй. Үүнд хийрхэж улс төржөөд хэрэггүй. Бас худлаа эх орончийн царай гаргаж “Шонхор”-ууд шиг дөвчигнөөд ч хэрэггүй. Бие биеэ хүндэтгэж харилцан ашигтай л бол шуурхай шийдэх хэрэгтэй.

antalya rent a car