antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2016 33 comments

Ардчилсан нам “ЭРДЭНЭ ВАН”-гийн НАМ болох уу?

нийтлэсэн Admin

312

Улстөр бол боломжоор тоглох урлаг гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэдийнэ хэлчихсэн. За харин улстөрийн тавцанд нэр хүнд нь тунчиг ноцтойгоор унасан нам хүчний хувьд рейтингээ ахиулах гарц, гаргалгаа нь юу байж болох вэ. Өөрчлөлт шинэчлэлийн тухай яриа бол улиг болж, улам тэднийг баалах өнцөг болж өгдөг гэдгийг нөхцөл байдал харуулж буй. Тэгэхээр нюансыг мэдэрсэн, тэмтэрсэн пиар технологиуд л тухайн цаг үед нам хүчнийг дээш нь татдаг байж болох. Гэхдээ өчигдрийнх шиг З.Энхболд Алунгоо эхийн дүрд хувилах тухай бол энд яриагүй шүү. Ямартай ч тэгээд Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөх таван хүн тодров. Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр. Чухам яг хэн нь АН-ын түүхийг шинээр бичих вэ гэдэгт хариулт хэлэхэд эртдэхээр. Түүнчлэн АН-ын даргад нэр дэвшигчидтэй холбоотой анхаарал татсан асуудлуудыг цувралаар хүргэж байна. Эхлээд С.Эрдэнийн тухай өгүүлнэ.

 

Том хүний том үг…

Нийслэлийн бүхэл бүтэн дүүргийг өөрөөрөө овоглож яваа нэгэн бол С.Эрдэнэ. Баянголыг Эрдэнэ вангийн хошуу гэдэг. Тэгвэл С.Эрдэнэ ноёнтон энэ удаа АН-ыг гартаа оруулах аянд мордлоо. АН Эрдэнэ вангийн нам болох уу гэдэг асуулт анхаарал татаж эхлэв. АН-ын энэ удаагийн намын даргын сунгааны босго 250 сая төгрөгөөр эхэлсэн. Багагүй мөнгө. Гэхдээ, нэр дэвшсэн таван хүний тухайд авч үзвэл улстөрийн угшил, ар нөмөр, хамжлага дэмжлэг талаас нь аваад үзэхэд, тэгж дийлэхийн аргагүй ч мөнгө бас биш ээ. Энэ удаагийн нийтлэлийн баатар С.Эрдэнэ хэлэхдээ “Мөнгөн дүнгийн хувьд бага тоо биш л дээ. Гэхдээ улс орны хэмжээнд АН-ын даргын сунгааг зохион байгуулахад маш их зардал гарна. 21 аймаг, 330 гаруй сум, есөн дүүрэг, 152 хороогоор явна гэдэг бол төрийн сонгуулиас дутахааргүй зардал гарч байгаа. Мэдээж нам дотоод нөөц бололцоогоо дайчлаад ажиллаж байна. Бид Их хурал дээр илэн далангүй ярилцсан. Үнэхээр намын даргын сонгуулийн зардлыг гаргах мөнгө АН-д байхгүй. Хоёрдугаарт, Ардчилсан нам төсвөөс санхүүждэг нам биш. Ардчилсан нам бол гишүүд дэмжигчдийнхээ хандив дээр тогтдог. Энэ их хэмжээний мөнгийг гаргах боломж байхгүй. Харин нэр дэвшигч нар өөрсдөө зардлаа хариуцаад сонгуульд оролцъё гэсэн. Энэ бол намын даргад тавьж байгаа бас нэг шалгуур. Аль ч улс оронд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн баян, таргандаа нэр дэвшдэггүй. Улс төрч хүний бас нэг чадвар бол мөнгө босгох, өөрийгөө олон түмэнд зөв ойлгуулах, хүрээлэл бий болгох, тэр дотроосоо санхүүгийн дэмжлэг олж авч чаддаг байх. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Дональд Трамп бол Хиллари Клинтоноос хэд дахин илүү баян. Гэхдээ Хиллари сонгуулийн зардлаа Трампаас илүү босгож чадсан. Энэ бол түүний бодлогоо олон түмэнд таниулж чадсан улс төрчийн чадвар. Трамптай энэ тэнцүү өрсөлдсөн. Улс төрч хүнд нэг том чадвар байх ёстой. Санхүүгийн хувьд мөнгө босгох, өөртөө татаж чаддаг чадвартай байж улс төр хийдэг юм.” гэж ярьжээ.  Мөн тэрбээр -Мөнгөтэй хүмүүсийг биш, мөнгө босгох чадвартай хүмүүсийн боломжийг нээж өгч байгаа юм. Түүнээс биш мөнгөтэй хүмүүст нээгээгүй. Энэ бол тухайн дэнчин буюу зардлын тодорхой хувь шүү дээ. Зардлаа босгох чадваргүй бол яаж сонгуульд явах юм бэ.” гэжээ. Аргагүй том хүн том үг хэлжээ. 250 сая бол түүнд асуудал биш л дээ.

С.Эрдэнийн   нэр хийгээд үйлдэл цэвэр үү?

За даа, нэр сүрийн хувьд С.Эрдэнийн  тухайд адармаатай. Цаг бусаар, харамсалтайгаар амиа алдсан нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны сүүлчийн нийтлэлүүдээс С.Эрдэнэ гуайтай холбоотой анхаарал татсан олон мэдээллийг уншигч та бэлхнээ харж болно. Харин өнөөдрийн тухайд энд С.Эрдэнийг сайд байх үед талийгаачдын нэрээр тэтгэвэр шилжүүлж луйвар хийсэн нийгмийн даатгалынхны хэрэг хэрэгсэхгүй болсон талаарх мэдээллийг нь эргэн сануулъя. Нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж,  нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг  амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг тул, С.Эрдэнийг салбарын сайдаар ажиллаж байх үед гарсан  хэргийн мэдээллийг хүргэж байна.

С.Эрдэнэ гишүүнийг  уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар,   улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж,  хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ  “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьсан байдаг.

Тэгэхээр мөнгө идэж уусан нөхдүүд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Энэ бол дэндүү харамсалтай мэдээ юм. Талийгаачдыг амь мэт болгож, нэр дээр нь тэтгэврийг нь авч луйвар хийдэг байсан хүмүүс цаашид ч нийгмийн даатгалын салбарт гэм зэмгүй мэт ажиллаад явж байх уу. Талийгаачдын зүгээр явуулахгүй байгаа хүмүүс дахиад өөр ямарч хэрэг үйлдэж мэдэх ёсзүйн тураалтай нөхдүүд л гэж ойлгогдож байна.

Сануулахад, Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад  нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?

Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.

Харин С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн  НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт  мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байгаа юм. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан. За харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан.

Ямартай ч тус газраас мэдэгдэж байгаагаар холбогдох байгууллагуудаас хийсэн шалгалтын мэдээллүүд тодорхой зөрүүнүүдтэй байдаг. Түүнчлэн хэрэг үйлдсэн нөхдүүдтэй хариуцлага ярихгүй болж, хэрэгсэхгүй болгоод байсан бол салбарыг өдгөө хариуцаж байгаа  сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын санд шалгалт оруулахаа мэдэгдсэн. Чухам харин шалгалт хаа хүрч, хэр уудлахыг л харж, хүлээж байна.

Тэгэхээр АН-ын ирэх жилүүдийг гартаа атгахаар шулуудан нэр дэвшсэн С.Эрдэнэтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд энэ мэтээр нэлээд бий.

Эх сурвалж:  Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • зочин (December 20, 2016 9:03:53 am )

    Энэ нэг юмыг зайлуулчихаж чаддаггүй л юм байх даа. Рекетчин, дарангуйлагч, хонзогногчийг байгаа цагт АН сайнаа үзэхгүй дээ

    • an (December 21, 2016 9:43:27 am )

      chi yasan tsug bgad uzchihsen ymuu ymar sn medj bhiin ali es bol uuruu golodsondoo sharalhaad bga ymuu hehe

  • Irgen (December 20, 2016 10:03:42 am )

    An bol eh oron ard tumnii sain saihnii toluu bish eh oron ard tumniig yaj tsolmuj dorduullj daranguilahve gesen l bodol!!!enhboldii daranguilalaas erdene batzandan altanhuygiin daranguilald shiljihee!!!

    • irgen (December 21, 2016 9:49:34 am )

      er n daranguilal gej yu bolhoo medj bga ymuu neeh l daranguiluulsan humuus bh ym shuw shuluun zam bdaggui adil ymar negen zuil alda onoog daguulj ywdgiin eniig aldaj onoj uzsen humuus l oilgono tegj sanaa zowood bga ym bol oorsdoo ter daranguildaggui namaa bguulaad ulsaa hugjuuleldee tegj chadahgui bol ene n bolj bna ter n bolohgui bna geed neg negnee demjeed ywj bolhoo btsan ymuu neeh l neg negnee muulsan sn hun boloh gesen humuus bhiin

  • Зочин (December 20, 2016 10:10:53 am )

    Хаха гэмт хэрэгтэн, алтан гадас хэмээх гэмт бүлэглэлийн толгойлогч Н.Алтанхуяг л захиалгаар бичүүлсэн байна. Эрдэнэ баянголын АН ыг олон удаа ялууллаа, АН ыг ч ялдаг нам болгож чадна

  • olzod (December 20, 2016 10:13:58 am )

    erdene yagaad darga bolj boldoggvi we manai namd dandaa baga ystanuud darga boldog bolood udaj bn yagaad halh hvn ter dusam Erdene hiij chadna udirdaj chadna MAN ERDENEES vhtlee aij bn shvvdee HOBD UBSinhan odoo bolno vumand hyzgaar bdag shvvdee

  • zob shuu (December 20, 2016 10:21:29 am )

    zob shuu

  • Зурхайч (December 20, 2016 10:42:23 am )

    Төв халх Эрдэнэ яг одоо ус агаар шиг хэрэгтэй байна шүү УВС ХОВДЫНХОН зайл бид С,ЭРДЭНЭД итгэж байна халхчуудаа бид олуулаа шүү

    • Anonymous (December 21, 2016 3:37:33 pm )

      Us agaar tsaashaa bolnoo harjil baiy

  • Иргэн (December 20, 2016 11:14:16 am )

    Буцах хүнээр ачаа бүү татуул. гэдэг үгийг санах хэрэгтэй дээ. Эрдэнээ бол улстөрч хүн бол биш. Эрдэнээ ван ЗИ ЭНХБОЛДЫН ӨГСӨН 5 сумаар л АН-ыг цааш нь харуулна.

    • irgen (December 21, 2016 9:56:02 am )

      uls turch hun gej ymar huniig heldeg ym todorhoiloltiin heleed ugchih ho bi yawandaa uls turch bolie hehe uls turch bish hun neg toirgoosoo 3 udaa songogdhuu

  • zo бийchin (December 20, 2016 11:16:30 am )

    энэ алуурчин хүн амьний хэрэгтэн тэгээд дарга болчхоор одоо ёр нь ёс зүй айх ичих юм гэж энэ нийгэмд байх болж байна уу таминээ аль хэзээний ялтан байх ёстой хүн ингээд ял завшаад ……..за за хэлэх муу үг олдохгүй байнаа иймэрхүү юмнаас болж энэ нийгэмд аюултай хөдөлгөөн үүсчих виидээ долоон сарын нэгэн шиг

  • зочин (December 20, 2016 11:24:04 am )

    Энэ хүнийг тухай би юу ч мэдэхгүй л дээ. тэгэхдээ нүдэнд маш хүйтэн хүн гэдгийг мэднэ.

  • Иргэн (December 20, 2016 11:28:22 am )

    За энэ нөхөр дүүрэг хувьчилж амжсан бол Одоо АН-ыг ходоодоор нь хэмжиж худалдаж авах ажилдаа шулуудсан байна.

  • Anonymous (December 20, 2016 11:47:09 am )

    Энэ хүн идэх юмаа идсэн ч гэсэн өгөх юмаа өгсөөр өндөр бас юу ч хийгээгүй юмнуудыг бодвол Баянгол дүүрэгт зөндөө юм хийж байгаа

  • бб (December 20, 2016 11:51:19 am )

    нэгэн цагт энэ эрхэм нөгөө алдарт баабартай ийм асуудлаар үзээд л байсан, одоо ч мартуулах шатандаа орсон байх даа

  • зочин (December 20, 2016 11:52:03 am )

    хэ хэ цаана чинь 9 -10 сая доллар оффшортоо мартаад байна. Эх орноо бүтнээр нь ядууруулсан хүмүүсийн дэргэд энэ одоо хажууд нь юу вэ. өрсөлдөгчдөөс нь цэвэр хүн гарах нь уу

  • зочин (December 20, 2016 12:20:18 pm )

    ман ынхан эрдэнээд нэр хоч өгч муучилж байгаа нь эрдэнээс айсан хэрэг,тэр хэлдэг хийдэг хүн болохоор тэр

  • зочин (December 20, 2016 12:28:53 pm )

    Erdene vantan AH-n darga bolbol yarix ch yum alga bolno…xaramsaltai.

  • зочин (December 20, 2016 12:30:03 pm )

    Эрдэнэ даргаа ахмадын тэтгэвэрээ нэмээд өгчих уг нь ман амалсан тэгвэл л ч эрэдэнээ даргыгаа сонгоход ок

  • zochin (December 20, 2016 12:47:27 pm )

    архангайхан төр барихад яагаад болонгүй гэж сайн хүмүүс шүүд ээ,жнь Бадамжунай ,Ганзориг, бөө Батбаяр ,,,,

  • Зочин (December 20, 2016 3:43:28 pm )

    Өөрсдийнгөө мундаг гээд бодчихсон нөхдүүдийг яах вэ. Ичих ч үгүй л нэр дэвшээд зогсох юм. Би өмнөөс нь ичээд байнаа… Энэ нөхдүүдэд бүгдэд нь намыг зөв удирдаж авч явах боломж байсан штэ. Харин ч намыг гар бие оролцож намагт суулгаж, ялзруулсан юм биш үү. Бүгд л төв намын болон нийслэлийн намын дарга, намын генсек, намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн, сайд зэрэг ажил албыг хашаж байсан хүмүүс. Эд нараас зөв, шудрага зүйл гарахгүй нь тодорхой. Бүгд адилдаа адил, годилдоо годил шүү дээ. Хэнд нь ч итгэх итгэх итгэл арга. Мэдлэг, чадварыг нь харвал Амаржаргал, Цагаан нар л болох байсан юм.

  • зочин (December 20, 2016 7:09:15 pm )

    Ямарч байсан ихээхэн бүдүүлэг гар гэдгийг зурагтаар мөнч их харсандаа. Өөртэй арсалдвал Хүрэлсүх шиг цохиод унагаадаг гэж ярьж байхыг сонсоод үнэмшиж байлаа. АН-д ийм түрэмгий эр хэрэгтэй бол сонгоно л биз. Дур дураа голохгүй дунд чөмөг…. голохгүй гэдэгдээ.

  • Ыы (December 20, 2016 8:14:01 pm )

    АН өргөрчээ, энэ мал дарга болбол

  • зочин (December 20, 2016 9:54:00 pm )

    тэр нь дээр байлгүй дээ )))

  • Зочин (December 21, 2016 12:28:31 am )

    Хариуцсан ажлаа сайн хийдэг даргатай болох нь дээрээ. Нийгмийн даатгал, халамж гээл хүнд хэрэгтэй зүйлүүдийг энэ хүн хийж бэхжүүлж чадсан шүү дээ…

  • Иргэн (December 21, 2016 7:51:43 am )

    АН хунд байдалтай,задралд орсон энэ уед нэг хэсэгтээ чанга атгах боллоо.2 Эрдэнэ л хийж чадна

  • Tulgaa (December 21, 2016 9:44:10 am )

    Өрсөлдөөд хэн чадалтай нь сонгогдог ард түмэн мэдэг нэг хүнрүү ингэж дайрахчин онцгүй харагдаж байна шантаажны сайтын захиалгат нийтлэл юм шивдээ чааваас

  • Жамц (December 21, 2016 9:46:00 am )

    Ардчилсан есонд нэг хүнрүү ингэж олуулаа дайрах чинь их буруу үзэгдэллдээ Эрдэнэ шиг нэг тойрогтоо дарааллаж олон удаа сонгогдсон улс төрч ховорл байх шүү ард түмэн түүнд итгэж буйн хамгийн том илрэл нь энэ лдээ, бусад өрсөлдөгчид нь битгий атаарх

  • зочин (December 21, 2016 10:57:28 am )

    шударга өрсөлдөж болдоггүй гэж үү????Хэн нэгнийхээ улыг шагааж худлаа юм нийтлэхээс ичэхгүй бна уу

  • Хүчирхэг (December 21, 2016 11:21:06 am )

    Эрдэнийг намын дарга болно гэхээс чацга харваж байгаа хүн олон бий. Гэхдээ энэ шантаажны увайгүй сайт таван цаасны гэрээ хйичих санаатай л ийм юм эрээчиж суугаа биз

  • me (December 21, 2016 11:52:43 am )

    Bayangol Duurgiin AH-g udaa daraa yalsan hun garkun bol oor hen tolgoilohiin bitii erguu yum bicheed baigaach ta nar

  • Улс тор судлаач. (December 22, 2016 5:33:31 pm )

    ”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР” гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД “ХУЦ” ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон” гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.

antalya rent a car