“2016 оны сонгуульд гуйж биш гуядаж ялна” гэж томорч байсан Н.Учрал ямартай ч тэгээд гишүүн болчихоод байгаа. Харин гуядаж ялсан эсэх нь тусдаа асуудал байх. Юу гэхээр экс гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд ууж наргисан, согтуу бичлэг ил болсны арыг Н.Учралтай холбосон мэдээллүүд сонгуулийн үеэр нэлээд гараад авсан. Гээд яахав. Н.Учрал өдгөө УИХ-ын гишүүн. Баргийн аавын хүү түмний өмнөөс төр түшихгүй. Тэр ч утгаараа зөндөө хариуцлага түүнд бий. Гагцхүү хичээх л хэрэгтэй. Тэгэхгүй бол горьгүй. Ядаж байхад Н.Учрал гишүүн хүн танихдаа нэг л сайнгүй шиг байгаа юм. Ямартаа л Тимон гэх хүүхэлдэйн киноны баатрын нэрээр хип хоп үглэдэг байх үедээ Нигер улсын иргэн Вэрш гэгч нөхрийг өөрийн тоглолтондоо оролцуулахаар Монголд урьсан биш нөгөөх нь бөөн асуудал тарьж байсан түүхтэй.
Н.Учралын урьж авчирсан Вэрш гэгч нь Худалдаа, хөгжлийн банкнаас хуурамч чекээр 10 мянган доллар луйвардсан хэрэг 2008 оны эхэнд гарч байв. Хэргийг үйлдсэн Вэрш гэгч этгээд “Их засаг” их сургуулийн урилгаар Монголд ирсэн нь тогтоогдсон байдаг.Тухайн үед Н.Ням-Осор гуай -Би энэ асуудлыг мэдэхгүй. Тэгээд ч одоо завгүй явна. Тэр хүн манай сургуулийн шугамаар ирсэн нь үнэн боловч одоо ямар ч холбоогүй байгаа. Бид нар өөрсдөө ч тийм хүн гэдгийг нь мэдээгvй. Малайзад сургуульд сурдаг оюутан хүн. Бидэнд хэлэхдээ тэнд байхдаа хүнд хулхидуулж байсан гэсэн. Үүнээс илүү зүйл мэдэхгүй. Тэгээд ч ДОХ-ын шинжилгээгээр ДОХ-гүй гэж гарсан шүү дээ. Ер нь одоо хуулийнхан л сайн мэдэж байгаа байх даа гэсэн тайлбарыг хэвлэлд өгч байсан бол тус сургуулийн проректор Г.Ганбадрах Верш гэгчийн талаар хэлэхдээ -Манай сургуулийн урилгаар ирсэн нь үнэн. Малайзад хөгжмийн чиглэлээр суралцдаг учраас тоглолтод оролцуулахаар урьсан. Яг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Вэрш гэж дууддаг. Хуулийнхан л мэдэж байгаа байлгүй дээ.
-Тэр хүний хувьд нэгэнт тоглолтод оролцохгүй нь тодорхой. Тоглолт болох үгүйг Тимон өөрөө л мэдэх байх. Энэ бол түүний хувийн асуудал. Үүнээс илүү зүйл мэдэхгүй байна.” гэсэн байдаг.
Тухайн үед дуучин Тимон хэвлэлийнхнээс зугтаж нэлээд юм болж байв. Н.Учралын урьж авчирсан нэр алдартай гэх реппэр нь манай банкны ажилчдын мэдлэг сулыг далимдуулан луйвардсан 10 мянган долларынхаа 7500-г нь аль хэдийнэ найз бүсгүй рүүгээ гуйвуулж, үлдсэн хэдийг нь Улаанбаатараар зугаалж, хэсэхдээ зориулж яваад, хэрэг нь илэрч Монголын цагдаа нарт баривчлагдан Ганцад хоригдож байсан. Чухам харин ямар ял шийтгэл авсан байдаг нь тодорхойгүй.
Тэгэхээр өдгөө хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр суугаа Н.Учралын хувьд Верш гэгч Нигер этгээдэд хулхидуулаагүй бол өдийд урлагийн тайзны хүн хэвээрээ явахыг үгүйсгэх аргагүй. Учир нь тэрбээр урьж авчирсан этгээд нь гэмт хэрэг үйлдсэн асуудалтай холбоотойгоор нэлээд хугацаагаар олны нүд чихнээс хол байсан юм.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Мундаг залуу (December 20, 2016 10:00:00 am )
Үгүй байлгүй дээ Урлагаар явсан бол өдий болтлоо ингэж томрохгүй байлгүй дээ Сайхан эцгийн буянд Юм юм үзнээ хө
-
ДАШ (December 20, 2016 10:45:01 am )
ЭНЭ АТААРХУУ НЭГЭН БИЧЖЭЭ ХЭН НЭГЭНД ЗААВАЛ ЯМАР НЭГ БУРУУ ТОХОХ ГЭЖ ОРОЛДДОГ БОЛЖЭЭ ЭНЭ ЗАЛУУ ХЭНТЭЙ Ч ЭГНЭХЭЭРГҮЙ ӨНӨӨГИЙН УЛС ТӨРД ШИНЭ СОДОН ЗАЛУУ ГЭДГИЙГ ХАРАХ БОЛНО ХАРЖ БАЙНА ЗӨВ ХҮНЭЭР БҮҮ ОРОЛД
-
зочин (December 20, 2016 6:24:29 pm )
Хүний сайныг хардаггүй дандаа мууг харж явдаг хүн байх юм даа. Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэдэг л энэ байхдаа
-
Eegii (December 20, 2016 9:14:07 pm )
Hun tanih n bitgii hel uuriiguu tanidaggui medleg nimgen nusgai jaal bor halzan tulugnuudiin neg odoohondoo ijil suregtei haya mailaad yvj l bn enenii tur tushih gej yu baihavdee ugleed yvj baisan deer bailgui
-
lol (December 21, 2016 8:58:19 am )
Medleg muutai baij ih ongiroo ih zaluu l baisan dag. Yostoi harin teriig bol sain medne shuu
-
Anonymous (December 21, 2016 3:25:48 pm )
TENEG BATSAAN INGEH BSAN UM BOL DUULJ ALTSAGNAHGUI L BAIHGUI DEE AAVIN BUYANG DAAJ AMIDARAARAI LALARAA
-
BICHEECH (December 21, 2016 10:06:21 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
-
MAH (December 27, 2016 10:09:36 pm )
estoi unen ymaa ene
-
-
Зочин (December 22, 2016 3:32:34 pm )
Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаад шийдчихсэн юм биш үү? Тэгээд ч хэн нэг хүн өөрийнхөө хийсэн үйлдлийг өөрсдөө хариуцах ёстой байтал түүний болсон болоогүй үйлдлийг залуу гишүүнтэй холбож одоо бичиж байгаа нь огт ойлгомгүй байна. Бяцхан атаархал юм уу даа? Сайн зулуу шиг санагддаг юм.
-
zochin (December 22, 2016 6:22:21 pm )
zuluu hahaha
-
дло (December 29, 2016 6:29:09 am )
монголын улс төрд орж ирж байгаа шинэ дүр төрхийг илэрхилж бгаа ирээдүйтэй залууд атаархаад хэрэггүйдээ
-
sanaa (December 29, 2016 12:32:38 pm )
ийм хөгийн хар атаархал монголчууд бидэнд хэрэг болно гэж үү. ард олондоо хэрэгтэй зүйл хийгээрэй гэж залуу үеэс хүсье
12 Comments