Шатахууны үнийн өсөлтийг бууруулахтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр, сая шатахууны үнийг нэмэгдүүүлснээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч инфляци бий болсон нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Үнийн өсөлтийг бууруулах талаар гурван талт хэлэлцээр явагдсан ч олигтой үр дүнд хүрсэнгүй. 50 төгрөгөөр л буурлаа. Иймд төрийн бодлогын хэмжээнд шийдвэртэй алхам хийх цаг нь болсон. Өнөөдөр нийтийн шатахуун хэрэглээний үнийг 500 төгрөг болгох боломж харагдаж байна. Нэг литр бензинийг 1000 төгрөгөөр импортлон оруулж ирж байгаа. Шатахуун импортлогч нь 100 хувь Засгийн газар байх ёстой. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ нэг сая тонноор хэмжигддэг. Нэг сая тн шатахуун хэрэглэхэд 300 тн-ыг нь нийтийн хэрэглээнд, үлдсэн 700 тн нь уул уурхайн том аж ахуйн нэгжүүдэд ногдож байна. Иймд зөвхөн нийтийн хэрэглээний 300 тн шатахуунд төр хөнгөлөлт үзүүлэх ёстой.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд сөрөг үр дагавар ихтэй. Харин шатахууны үнийг бууруулснаар өргөн хэрэглээний үнэ эрс багасана. Иймд миний бие газрын тосны бүтээгдэхүүнийг хайхаас эхлээд худалдах хүртэлх үйл ажиллагааг тусгасан “Нүүрс, ус төрөгчийн тухай “хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төсөлд шатахууны үнийн өсөлтийг бууруулах талаар тусгайлан тусгахдаа нефтийн импортыг Засгийн газар мэдэлдээ авч, өнөөгийн нефть импортлогч компаниуд жижиглэн худалдааг хийдэг байхаар оруулсан байгаа. Ингэснээр жил бүр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргааг туйлдуулдаг байдал эцэслэнэ гэж үзэж байгаа юм. Мөн шатахууны үнийн өсөлт, бууралтын талаар сар бүр нийтэд зарлаж байх юм гэдгийг тэрбээр мэдээлэлдээ дурдлаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 03, 2012 4:40:26 pm )
estoi zuw sanaa bna arai heterch bnaa uymni vne
-
Anonymous (February 03, 2012 5:29:28 pm )
ai daa ingej baij l neg tom yaduuruulah zuilees salandaa demjij bn aa bat bayaraa chadaarai
-
Anonymous (February 04, 2012 2:08:37 am )
ene ch songuulid yalah gesen hoooson amlalt bn, ene luivarchid chadahgui ee, daraagiinhaa luivariig hiih geed l shuls ni goijood uheh gejiin, yamar ch argaar hamaagui GISHUUN l bolj bval busad ni hamaagui gej boddog DURAKuud shuu
HULIHDUUL VAAA!!!!!!!!!!!!!!!!
ÕÓËÈÕÄÓÓËÀÂ ÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀ!!!!!!!!!!!!!!!!!!!!!! -
Anonymous (February 04, 2012 1:43:36 pm )
yaaj iij bgaad bagasgaarai batbayar min Eniigee l hiichihwel songuult ene terd sanaa zowoltguudeee Amjilt Baagii ahaa!
-
Anonymous (February 04, 2012 1:44:32 pm )
Chi chadnaa Batbayaraa Amjilt
-
Anonymous (February 05, 2012 12:55:40 am )
hudlaa songuuli dohson chin bulterj bainaa. delhii dayaar hudaldaalagddag unetei tuuhii ed shatahuuniig yaaj odoogiihoos 3 dahin buuruulah yum? shaaj ogch baina daa
6 Comments