Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эрогийн урилгаар 2016 оны арванхоёрдугаар сарын 07-09-ний өдөр Парис хотноо болсон “Нээлттэй засгийн түншлэл” олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын сайд Ж.Мөнхбат дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч БНФУ-ын Ерөнхийлөгч Ф.Олландтай уулзсан юм. Ноён Ерөнхийлөгчтэй уулзсаны дараагаар БНФУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга Лоран Фабиус, Гүрж Улсын Ерөнхийлөгч Гиорги Маргвелашвили, Серби Улсын Төрийн захиргааны сайд Анна Брнабик нартай уулзав.
Дээд түвшний уулзалтад 70 гаруй орны төр, засгийн тэргүүн, сайд, парламентын гишүүд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 3000 гаруй төлөөлөгч оролцсон байна. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн даргын хувиар Нээлттэй засгийн түншлэлийн Гүйцэтгэх захирлын орлогч Жо Повелтой уулзаж, Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд 2013 онд элссэнээс хойш авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон Монгол Улсын оролцооны талаар ярилцсан юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтын явцад уг санаачилгыг үүсгэн байгуулснаас хойшхи таван жилийн хугацаанд Монгол Улсын байгалийн баялгийн засаглалыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэхийн сацуу өнгөрч буй жилд үр дүнтэй өөрчлөлтийг авчрахын тулд төр засагтай иргэний нийгмийн түншлэлийг хэрэгжүүлснийг дурдаж “Ардчиллын боловсролын төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Ундралд Ази бүс нутгийн шагнал олгожээ. Түүнчлэн, ирэх онд болох Нээлттэй засаглалын түншлэлийн Удирдах зөвлөлийн сонгуульд Монгол Улсыг нэр дэвшиж уг түншлэлийн байнгын Ажлын хэсгийн ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьсан байна.
Чуулга уулзалтын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БНФУ-ын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Жон-Марк Эйротой уулзаж, хоёр талын томоохон төслүүдийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн БНФУ-ын Үндэсний Ассамблейн Франц, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Францын Төв мужийн Дэд Ерөнхийлөгч Жером Шартье, Францын Ажил олгогч эздийн байгууллага “”Мэдэф Интернэшл”-ийн Ерөнхийлөгч Фредерик Сансэз, Уул уурхайн Арева группын Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Жак Питью, Европын санхүүгийн тэргүүлэх групп Амундигийн Ерөнхийлөгч Ив Пиреьер болон Веолиа, Софема зэрэг Францын төдийгүй дэлхийд тэргүүлэгч компанийн удирдлагуудтай тус тус уулзаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.
Монгол, Францын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллаж буй Ж.Мөнхбат даргын энэхүү ажлын айлчлал нь цаашид хоёр орны төсөл, ажлуудыг урагшлуулах, үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ач холбогдолтой болсон юм.
Холбоотой мэдээ
-
АЛТАНСҮХ (December 19, 2016 3:11:48 pm )
Мөнхбат ч юм хийх авъяастай ажилсаг залуу шүү.
-
ЗОЧИН (December 19, 2016 4:20:30 pm )
Энэ нөхөр яруу найргийнхаа сангаас нэг шүлгийг франц хэл дээр уншиж өгч чадах боловуу.өөр авьяаслаг дарга гэдгээ харуулах юм байхгүй дээ. Эсвэл том даргын мөнгөтэй цүнх барьсан хүн манайд ингэж дарга болдог гэх юмуу эсвэл манай нам 201 онд 3 шатны сонгуульд ялалт байгуулсан,ийм нам танайд байгаа юу гэж Мийяагийн хүү орсод будилдаг шиг тэнэг юм ярих боловуу. Ээ бүү үзэгд
-
Anonymous (December 19, 2016 4:36:27 pm )
Ochij hor nairuulahnide g.batbayr gej luivarching m.h.e.gazart heltsiin darga bolgoson bgamda ichehe bsan luivarchinguud
-
Zochin (December 19, 2016 5:23:25 pm )
Diplomat es medehgui,yaruu nairagch guai Frantsad ochij yu gej dongosch baigaa bol, hajuudaa diplomat es meddeg neg huuhen daguulsan ny yamai daa, odoo heden jil nuur tulj egnee, yana daa bol
-
зочин (December 19, 2016 6:50:04 pm )
ee de helgui bol ch ichgevter shu de
-
irgen (December 19, 2016 8:03:35 pm )
Toriin ajliig avyasaar bish medleg, chadvaraar hiideg baimaar yum. Herev avyas heregtei bol Avyaslag Mongolchuudad ehnii bair ezelsen zaluusiig saidaar taviya.
-
irgen (December 19, 2016 8:09:08 pm )
Ene nohort iish tiish yavahad n huntei gar barihdaa karmaanaasaa garaa avch bai gej zaaj ogooch. Ene bid 2 hutaga sereegee ali gartaa barihaa ch, Bie zasahdaa suultuuriig n sohoj sheehee ch medehgui dee.
-
Гана (December 19, 2016 8:43:14 pm )
Халтайсан хөдөөний халтар бацаан баясгалангийн салтаанд толгойгоо шаачихсан хэвтэж байсан дооо
-
ard (December 20, 2016 7:34:54 pm )
Huntei alban uulzaltan deer gar barixdaa xalaasnaasaa garaa avaxiig medmeer sen
-
Anonymous (December 20, 2016 10:11:07 pm )
khalaasandaa neg garaa khiichikheed alban yosnii uulzalt khiij baidag…Yaana daa Diplomat yosnii A -ch alga ene amitahd Unuu M Enkhbold ni orost ochood zagnuulaa bizdee bas…
-
зочин (December 20, 2016 10:22:10 pm )
ЗГХЭГ-т төрийн албанд ажиллаж байгаад жаран нас гараад төрийн албаны хуулийн дагуу тэтгэмжээ аваад тэтгэвэрээ тогтоолгосон нилээн олон хүмүүс ажиллах юм аа залуучууддаа ажлын байраа тавьж өгч болдоггүй юм уу МАН намд энэ ажлыг нь хийчих боловсролтой мэдлэгтэй туршлагатай хүмүүс олон байна шүү дээ Мөнхбат даргаа
-
зочин (December 20, 2016 10:23:05 pm )
bolj l bna
-
BICHEECH (December 20, 2016 11:28:35 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
13 Comments