90 гаруй эмэгтэйн амийг авсан ХҮЧИРХИЙЛЭЛ-ийг шийдэх хууль дахиад чуулганаар орох нь гэдгийг бид өмнө нь өгүүлж байсан билээ. Ямартай ч тэгээд чуулганаар орлоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, анхны хэлэлцүүлгийг өчигдөр чуулганаар өрнүүлэв. Гэвчиг “Өрнийн соёлын хуулбар, дорнын соёлтой ард түмэнд огт таарахгүй, тунхаглал төдий хууль” гэсэн тодорхойлолтыг А.Сүхбат гишүүнээс эхлээд өгч байх юм. Тэгэхээр хууль батлагчид маань өөрсдөө ийм хандлагатай байгаа нь араасаа эрхгүй харамсал дагуулж байгааг хэлэх хэрэгтэй байх. Эргэн сануулахад, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан тухай харамсалтай мэдээлэл өнгөрөгч тавдугаар сард нийгэмд тодорхой болж байсан билээ.
90 хүний амь нас гэдэг бол дэндүү их харамсал гашуудал дагуулсан тоо гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2004 онд батлагдаж, өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэрэглэгдээгүй цаас болон хоцорсныг өмнөх парламент дахь эмэгтэй гишүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчлэн найруулж, батлуулаад байсан. Хаалттай хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход маш их хүндрэлтэй байсан гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн хэлж байсан билээ. Харин ээлжит бус чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсантай холбоотойгоор дагалдах таван хуулийг хууль санаачлагчид буцаасны нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байсан. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. За тэгээд дараа нь Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд нь ашгүй нэг дахин хуульчлах нь гэсэн хүлээлт үүссэн юм. Гэвчиг өнөөдрийн энэ хандлагаар бол хэцүү байна.
Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан” гэж байв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээр өргөжүүлэн томъёолсон гэж байсан. Хуулийн зорилттой уялдуулан: Хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх; хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах; хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах; нууцлалыг хамгаалах; салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан гэж байгаа юм.
Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-ын даргад хэлсэн байгаа.
Өнгөрсөн хавар хууль батлагдсны дараа гишүүн асан Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлд оногдуулах ялыг Эрүүгийн тухай хуульд тодорхой тусгасан. Түүнчлэн хүчирхийлэлд өртөж, улмаар нэг удаа хариу үйлдэл хийгээд гэмт хэрэгт холбогдсон бол тухайн хүнийг хөнгөрүүлэх нөхцлөөр авч үздэг болсон. Урьд нь ийм төрлийн гэмт хэргийг өш хонзонгийн сэдэлтэй гээд хүндрүүлэх нөхцөлөөр ял оноодог байсан. Энэ бол буруу. Яагаад гэвэл насаараа хүчирхийлэл дунд байсан эмэгтэй нэг удаа хариу үйлдэл хийгээд, тэр нь хэтрэлттэй болж, гэмт хэргийн шинжтэй болоход хохирогчийг өш хонзон авсан байна гэж үзээд, илүү ял өгдөг байсан. Ийм гунигт байдал одоо арилж, хөнгөрүүлэх нөхцөл заалтаар авч үзнэ” гэж байсан.
Мөн Хууль сахиулах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох заалт орсон талаар тодотгож байсан. Тухайлбал хууль сахиулагчид хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан дуудлага хүлээж аваад нэн тэргүүнд очих үүрэг хүлээнэ. Дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй байвал эвдэж орох эрхтэй болжээ. Урьд нь ийм эрх хууль сахиулах албан хаагчдад байгаагүй. Тухайн айл хаалгаа тайлж өгөөгүй бол ахуйн зөрчил гээд орхидог байсан. Харин одоо шийдэх эрх зүйн үндэс бий болсон гэж байсан. Харин өчигдөр чуулганаар анхны хэлэлцүүлэг нь өрнөсөн хуулийн төсөл нь энэ мэт зайлшгүй зохицуулалт хэрэгтэй асуудлуудыг хэрхэн агуулж байгаа вэ гэдгийг нийгэм харж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 16, 2016 8:03:45 pm )
Мэдрэл сүхбат сумъяабазар нтр чинь өөрсдөө авгай нараа зодож балбадаг бсан одоо яадгийн болдоо. Тэгээл гажигтаж байхгүй юу. Ийм юм ичихгүй яриад сууж бдаг гар эхлээд мэдлэгээ дээшлүүлчээд жоохон боловсорчоод ирж суувал зүгээр юм
-
Anonymous (December 16, 2016 8:06:25 pm )
Бөхчүүд эр бяраа эхнэрүүддээ арай гаргаж адгийн амьтан болдгийн биш биздээ. Сүхбат эмийн тэнгэргүй хүн бхаа 2,3 авгай нь хачин царай муутай ааш муутай. Тэгэхэд үеийнх нь бөхчүүд Өсөхбаяр сумъяабазар цэрэнпүрэв билүү тэд нарын эхнэрүүд үнэн үзэсгэлэнтэй.
-
Anonymous (December 16, 2016 8:07:59 pm )
Баянмөнх аваргын охин тасарцан царай бие хаатайшдээ ховор бүсгүй.
-
Anonymous (December 17, 2016 9:33:55 am )
Хахахааааа
-
Anonymous (December 17, 2016 9:36:04 am )
Ер нь хараад бхад ямарч мундаг эмэгтэй адгийн муу арчаагүй эрийн дэргэд хэн ч биш болдог байхгүй юу. Учир нь эрчүүд уураа хүрэхээр гар хүрч байж тайвширч тэнэгтдэг. Адгийн эрчүүд монголоор нэг бна даа. Гадныхан тэхэд эхнэртээ гар хүрэх нь маш ховор
-
uuuuu (December 17, 2016 11:17:16 am )
хүүхнүүдээ толгой дээрээ гаргасны гай ингэж гарч ирж байгаа байхгүй юу.
-
бат (December 17, 2016 2:17:51 pm )
ЭрхэмУИХ-ын гишүүн Тэнэгүүдээ 1920 оноос өмнө төрсөн бидний өвөг дээдэс өнөөгийн бидэн шиг алалцах бүү хэл хэрэлддэгчгүй байсныг мэдэх хүн та нарын дунд алга уу
-
Сартуул (December 17, 2016 2:33:36 pm )
Сухбатын хэлснийг еерийнзее дэлдэнгээр сонсож бич Маш зев санаа хэлсэн Тэр зоддог нехрууд эруугийн хариуцлагаа хулээгээд л явна Монгол улс ерх гэрээс тогтоно Тэр ерх гэр, гэр булийг чн гадны хуулиар суйруулэх гэж бн малнуудаа
-
оршин суугчид (December 17, 2016 8:34:01 pm )
Хоорхий энэ сэтгэцийн хэмжээ нь
-
Anonymous (December 18, 2016 9:29:08 am )
mongold nutagshih mongol huuli batlaa gj ta nariig songoson gadnii um huulahaa bolio mongol huuli tsaaz hatuu bh tusam mongol hugjinu elbegdorj bol mongoliig hvchgvi l bval bayrlah gadnii tsust tul vgiig ni odoo hen ch toohoo bolison svhbat gishvvn uuruu sanaachlaad hii l dee hudlaa hereldseer bgad tsalin avdag ardchilsan esoo odoo halaach
-
бат (December 18, 2016 10:53:56 am )
Манай өвөг дээдэс алалцах бүү хэл эр эм хоёр хэрэлддэггүй байсныг өнөөгийн 60аад насныхан бүгд мэднэ Тэр үед хүчирхийллийн эсрэг хууль байгаагүй ба эм хүн эр нөхрөө хайрлаж хүндэлдэг байсан юм
-
Anonymous (December 18, 2016 12:10:03 pm )
Unen shuu. Manai zaluuchuud bie bienee hundetgeh ug sonsoh gej b.hgui uuriinhuu duraar zutgedeg. Bas ene arhinaas angijrahgui bol niigemd uneheer hortoi bna. Huuhed emegteichuud arhi uudag setgetsiin uvchintei aavuudiin gariin shuus bolj b.a shuu dee.
-
Tsetsegdelger (December 18, 2016 4:53:52 pm )
Tiim huniig suud tsaajaar awah heregtei
-
Зочин Эр хүн (December 19, 2016 9:53:08 am )
Өрнийн хуулийг хуулбарладаг нь хятадуудын алсын санаа. Хүүхдийн эрх гэсээр байгаад баахан хүүхэд гудамжинд гаргасан эцэст нь хэн ч тэдний төлөө яваагүй одоо баахан хүүхэн энэ хуулинцарт хөөрөөд нөхөрөө баривчлуулна тэгээд салцгаана монгол гэр бүл гэж байхгүй болно америк маягийн хүйтэн хөндий гэрээ байгуулж наторатоор батлуулсан гэр бүлүүд бий болно. Эцэст нь энэ бүхнийг энэ дампуурлыг хэн ч хариуцахгүй энэ үнэн.
14 Comments