Өнөөдөр улстөрчид, эдийн засагчдийн гол сэдэв нь өр төлбөрөө хэрхэн төлөх болон яаж гадаадаас зээл авах вэ гэдэг асуудал болоод байгаа. Ирэх гуравдугаар сард төлөх Хөгжлийн банкны зээлийн 580 сая ам.долларыг ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орж байж л төлөх боломжтой гэж ярьж байна. Үүний зэрэгцээ Хөгжлийн банкнаас 2011-2016 онд хийсэн санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийг шалгасан ажлын хэсэг 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг мэдээлэв. УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар энэ асуудлыг нэлээд ширүүн авч хэлэлцэх шиг боллоо. Гэхдээ тодорхой шийдэл гарсангүй. Тэгэхээр дахиж хуралдаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг авчраад асуух хэрэгтэй байна. Яг л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт”-ийн хувьчлалийн асуудлаар Хууль зүйн байнгын хороонд дуудаж асуусан шиг. Манай улсын төсвийн жилийн орлого зургаан их наяд орчим байдаг гэхээр 1.3 их наядын зөрчил гэдэг анхаарал татахгүй байх аргагүй зүйл шүү дээ.
Хөгжлийн банкны гол үүрэг бол Засгийн газарт шаардлагатай байгаа санхүүжилтийг олж өгөх байдаг. Тэгэхээр тэр зөрчлүүд Засгийн газартай шууд холбогдоно гэсэн үг. Бүр тодруулбал, Монголын хамгийн баян Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Алтанхуягтай бондын зарцуулалт, Хөгжлийн банкны санхүүжилтүүд нягт холбоотой. Энэ хүний үед л “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 600 сая ам.долларыг босгож самбар дээр зурж байгаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Хөгжлийн банкны хөрөнгийн нэлээд хувийг дээрх бондууд бүрдүүлсэн. Тиймээс богино хугацааны арилжааны бондыг урт хугацаанд өгөөжөө өгөх зам, дэд бүтцэд хийсэн бодлого Н.Алтанхуягтай салшгүй холбоотой юм. Одоо Хөгжлийн банкны зээлийг хаах 580 сая ам.долларын дараагаас Чингис, Самурай бондын их наядаар хэмжигдэх төлбөрүүд жил дараалан шил шилээ дараад байж байна. 2018 оноос “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. 2017-2023 оны хооронд манай улс 4.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөх тооцоо гарчихсан байгаа.
Ирэх жилийн төсвийг 2.4 их наядын алдагдалтай баталчихаад байгаа манай улсын хувьд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан ч ирэх жилүүдэд эдийн засаг өрийн дарамтнаасаа шалтгаалж олигтой дээрдэхгүй гэсэн үг. Цаашдаа дампуурал зарлах тухай яригдаж ч мэдэх юм. Нэгэн удаа “Чингис”, “Самурай” бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Бондын өрийг бидний үр хүүхэд буцаагаад төлчихнө” гэж байлаа. Түүний хэлсэн хойч үе одоо ирчихлээ. Зовлон нь эхэлчихлээ. Тиймээс “Ирээдүйд бидний хүүхдүүд төлчихнө” гэж мэдэгдэж байсан Н.Алтанхуягаас одоо л асуудаг цаг нь биш гэж үү.
Ж.САЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
мн (December 16, 2016 1:25:48 pm )
ЗӨВ ШҮҮ
-
unshigch (December 16, 2016 3:11:17 pm )
Ene arai heterne ee. hariutslaga ene teree tootsooch. Mongoliin tor tolgoigyi yum yy.
-
зочин (December 16, 2016 8:39:11 pm )
их хуралын гишүүд гэж ямарч хариуцлага хүлээдэггүй сайхан ажил байнаа гурван сая хүний ажил амьдралыг хариуцсан хүмүүс баймаар юм сонгогдохдоо юу юу гэж ам тангараг өгдөг билээ улс дампуурсан өр зээлд орсон хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй түрүүчийн их хуралд сууж байсан гишүүдэд
-
Zochin (December 16, 2016 11:08:21 pm )
zaza Mongolchuud udahgvi bosoh boljee gj dvgnew zuw hudlun shvv
-
ОЮУНБИЛЭГ (December 17, 2016 11:33:57 am )
ТУХАЙН ҮЕИЙН САНГИЙН САЙД Ж ЭРДЭНЭБАТ УЛААН ХОЁРООС ТАЙЛБАР АВ
-
Зочин (December 17, 2016 11:50:37 am )
ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРААР БОНДУУДЫН ӨРИЙГ ТЭГЛҮҮЛ.
-
Anonymous (December 17, 2016 11:59:57 am )
Гансүхийг өмнөөсөө явуулаад нилээн мөнгө амласан гардаа. Увсыхныг барж идэхэд хэцүү. Зальтай айхтар мөнгө нэр хүндэд дуртай ямарч хамаагүй аргаар тэр бүгдээ авна. Хүн чанар тиймхэн муу санаа нь хэтэрцэн. Нэг авах юм нь бүлсэг гэхүү дээ нутгийхныгаа их дэмжиж нийтэч. Өөр авах юм байхгүй гэхэд бно
-
Зочин (December 17, 2016 1:38:50 pm )
Алтанхуягийн Засгийн газар Чингис болон Самурай бонд гаргасан гэгдээд байгаа. Тэгвэл өнөөдөр энэ их мөнгө хэдхэн улстөрч, бизнесмэн нэртэй хулгайч, луйварчдын халаасанд хэдэн арван тэрбумаараа орчихсон нь ил болж эхэлж байна. УИХ, Засгийн газрын хэн гэдэг хулгайч, авилгачдын халаасанд хэдэн тэрбум төгрөг орсныг эрх баригчид үхэн хатан нууцалж, хамгаалан авч үлдэх арга мэхээ хэрэглэж эхлээд байгаа ч нийгэмд үнэн бодит, шударга мэдээлэл түгээх үүрэгтэй биднээс яаж ч нууцалж, хуйвалдаж чадахгүй. ИНгэж хэлэх бүрэн үндэстэй, баримт нотолгоотой учир бид дуугарч байна. Монголын ард түмнийг 2,1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан Чингис Самурай бондоор үнэн хэрэгтээ Алтанхуягийн Засгийн газрын үед сайд байсан нөхөр, бас нэг жижигхэн этгээд нар гараа угаах шиг л болж. Эрх баригчид энэ талаарх мэдээллийг үхэн хатан нууцалж буй. Яагаад Чингис Самурай бондын зарцуулалтын тайланг нууцлах болов гэдэг нь хэн хүний анхаарлыг татах нь ойлгомжтой. Нууцлаж байгаагийн цаад учир нь маш том улстөрийн шоу явж байгаа учраас 1,5 тэрбум ам.долларын Чингис бонд, 600 сая ам.долларын Самурай бондоос нэр бүхий хэдхэн нөхөр ёстой л нэг баруун солгойгүй цацсан бололтой. Энэ талаар шалгасан ажлын хэсгийнхэн тайлангаа тун их нууцлаж Цаг нь болохоор олон нийтэд ил болгоно хэмээн хаацайлж байгаа ч дээрх гэмт хэрэг эхнээсээ ил болж эхэллээ. Анх Чингис Самурай бодын зээлийг авахдаа гэрээг нь ард түмэнд үзүүлэх, эргэн төлөх хуваарь, зарцуулалтыг тодорхой болгох, төсөвт тусгах, зарцуулалтын талаар шийдвэрийг ил тод байлгах, зээлийн мөнгөнөөс авсан аж ахуйн нэгжүүдийн нэрийг зарлах, аудитын шалгалт хийлгэх, ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлнэ хэмээн эрх баригч АН-ынхан хэлж байсан нь талаар болж, нууцын зэрэглэлд орчихдог юм байна. Чингис Самурай бондын мөнгөнөөс хамгийн их хулгайлж, тансагласан этгээд гэвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлйин банкны Н.Мөнхбат гэдгийг тухайн үед хэвлэлүүд олонтаа онцолж байсан. Дээрх хоёр эрхэм эдгээр бондын мөнгийг юунд зарцуулж байсныг сонирхоё. Хэрвээ уншигчид санаж байгаа бол УИХ-ын гишүүн Хүрэлбаатар Татварын өршөөлийн тухай хуулиар Чингис Самурай бонд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс мөнгө хуссан хулгайч нарыг өршөөх гэж байна хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл бондын мөнгөнөөс идэж уусан гэх нэр зүүгээд байсан Н.Батбаяр, Н.Мөнхбат нар магадгүй өөрсдийнхөө гэмт үйлдлийг нуухын тулд хүч түрж, эрх мэдэл бүхий хүмүүсээр дээрх хуулийг батлуулахаар улайран зүтгүүлж байж ч мэдэх юм. Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд болсныхоо дараа өөрийнхөө тулслах, зөвлөхөөр ажиллаж байсан Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралаар томилуулж байсан. Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр Чингис бондыг оруулан ирж, улмаар уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй Хөгжлийн банкинд өөрийн үнэнч албат болох Н.Мөнхбатыгаа томилсон гэсэн үг. Ингээд Чингис бондын 1,5 тэрбум, Самурай бондын 600 сая ам.доллар, Кредит Свисс банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед тус банк авсан байдаг. Бондын эргэн төлөлт 2017 оноос төлөгдөхөөр цаг нь тулчихаад байгаа энэ үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулагдаж Аудитын ерөнхий газраас шалгалт явуулж дүгнэлтийг нь УИХ-д танилцуулж байж. Гэтэл аудитын шалгалтаар Н.Мөнхбатын толгойлж байгаа Хөгжлин банк хангалтгүй үзүүлэлттэй гарч төсвийн мөнгийг хэтрүүлсэн гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Төсвөөс гадуур зарцуулагдсан Чингис бондуудын хөрөнгө 20-иод тэрбумаар хаашаа ч юм алга болж. Нүдэнд өртөхөөр хийсэн ажил нь аймгуудыг Улаанбаатартай холбосон авто зам, өргөн уулзварууд. Н.Батбаяр сайд байх хугацаандаа 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой гэж Чингис бондын хөрөнгөнөөс 200 сая ам.доллар Гудамж төсөлд гаргаж өгсөн. Товчхондоо энэ бүх хулгай, луйврын зохион байгуулагч, голлон тоглогч нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр гэсэн үг. Тиймээс ч түүнийг М.Мөнхбатыгаа чирээд Нүүрс гэх тодотголтой Л.Гансүхийн араас дээлээ нөмрөх хамгийн магадлал өндөртэй хүн гэж хуулийнхан хүртэл үзэж хуулийн төсөл гараад байсан. Харин тэрхүү хуулийг гаргахгүйн төлөө дажин өнөөдөр төрийн ордон, Засгийн газрын хэмжээнд өрнөж буй. Монголчууд эдгээр хулгайч, авлигачдын хулгайлан цусалсаар байгаа Чингис бондын таван жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2018 онд, 10 жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2023 онд хийж дуусгах ёстой. Бондын эцсийн төлбөрийг хийж дуусгах хүртэл Монгол улс таван жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 20 сая 625 мянган ам.долларын хүү төлөх бол, 10 жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 51 сая 250 мянган ам.доолар төлнө. Өөрөөр хэлбэл Чингис бондын эцсийн төлбөрийг хийж дуустал тав болон арван жилийн хугацаатай бонлын хүүд нийтдээ 615 сая 625 мянган ам.доллар төлөх тооцоо гарч байна. Энэ бүх мөнгийг 10 жилийн хугацаанд, жилд хоёр удаа төлж барагдуулах ёстой. Ингэхдээ жил бүрийн зургаа болон арванхоёрдугаар сард бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлж байгаа юм билээ. Энэ их мөнгө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат буюу УИХ-ын гишүүн асан Фортуна Батбаярын үзэгний үзүүр, гарын зангаагаар шийдэгдэж байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Батбаяр, Нүүрсний хэрэг шиг дээлээ толгой дээгүүрээ нөмөрнө гэдгийг хэлж байна. Өнөөдөртөө Чингис Самурай бондын мөнгөний зарцуулалтыг нууц, хулгай луйвар нь Хөгжлийн банкны хүүхэлдэй Мөнхбат, сайд асан Н.Батбаяр нарын хүчлэлтээр нууц зэрэглэлд ороод байгаа. Гэхдээ тун удахгүй сад тавина. 2,1 тэрбум ам.доллараар ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлжсэн, хэдэн тэрбумыг хулгайлсан нь тун удахгүй ил болно. Алтанхуягийн Засгийн газар Чингис бондын зарцуулалтын тайлан дээр хэрхэн ажиллаж, аудитын шалгалтыг хэрхэн гуйвуулж, хулгайн мөнгөө зувчуулах нь удахгүй ил болно. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Н.Мөнхбат нар хэдэн арван тэрбумыг хулгайлсан нь ямар ч гэсэн тодорхой хүрээнд ил болно. Ямартай ч Чингис бондоос 20-иод тэрбумаар хулгайлсан нь өнөөдөртөө нотлогдох болоод байна.
-
irgen (December 17, 2016 5:11:02 pm )
Tailbar avah ni zuv.Ulaan Erdenebat 2t erh medel baisan yum uu
-
АЛТАНСҮХ (December 18, 2016 10:34:03 am )
Алтанхуягийгаа шалгуулаач. Дэмий ярьж байхаар шууд шалгадаг, нотолдог цаг биз дээ.
-
Anonymous (December 18, 2016 1:14:24 pm )
Фортуна Н-Батбаярыг барьж хорь Чингэс Самуураа төслийн мөнгө энэ нөхөр-ийн гараар ороод дуусан
-
мн (December 18, 2016 8:36:39 pm )
nambo 1 ЭБА руу даираад баигаа UBS фракц НЯМКА АЛТАНХУЯА
-
Зочин Эр хүн (December 19, 2016 9:42:43 am )
Монгол түмнийг минь өрөнд оруулж өтөнд бариулсан энэ лалар Ялтанхуяг, Батбаяр нарыг зоосны нүхээр шулхаар яаж идэж ууснаа хэлэх байлгүй. Монголчууд бид ч юу ч болоогүй юм шиг байх юм. Өөр улс оронд бол иргэд босоод тэмцээд эдгээр хувалзуудыг байх газаргүй болгож байна шүү дээ Солонгосыг хар.
-
ж (December 19, 2016 11:49:22 am )
одоо өрөө төлөх хугацаа болж байхад юу ч байхгүй гээд сууж байх юм тэр мөнгө чинь газрын гаваар орчихсон юмуу эргэн төлөлт гэж юм байдаг баймаар юм монгол улсыг утгаар нь өрөнд оруулчих юм алтанхуяг тэгээд ичих ч үгүй намын дарга болно гээд явж байх юм хууль зүйт улсад бол өдийд энэ хүний байх ёстой газар шорон л баймаар
-
Anonymous (December 19, 2016 3:46:29 pm )
Бондыг Батбаяр нь бөөлөөд л дуусгасан гэж бодохгүй байна, зээлсэн нөхдүүд буцааж төлөх байх, бас хийсэн юмнууд нь байнаа,
-
irgen (December 19, 2016 7:38:23 pm )
Yanz byriin nertei bondoor bayjsan hymyys oorsdoo oroo tol, ard tymend hamaagui,,,,,ta nariin huivaldaj, huvaaj idsen horongiig bid tolohgui shyy ,,,,,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
16 Comments