antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 Comments are off

Бүрэнхааны орд канад, хятадуудын мэдэлд оржээ

нийтлэсэн Admin

Хөвсгөлийн фосфоритын сав газар дэлхийд томоохонд тооцогддог бөгөөд баталгаат нөөц нь таван тэрбум тонн. Нийт 27 мянган ам км талбайг хамрах энэхүү савд Бүрэнхаан, Жанхай, Онгилиг нуур, Урандөшийн орд багтдаг. Үүнээс Бүрэнхааны орд 1.6 тэрбумын нөөцтэй аж. Энэхүү ордын нөөцийг бүрэн тогтоохын тулд 1974-1985 онд Монгол, Оросын геологичдын хамтарсан баг ажиллажээ. Эдийн засгийн асар их үр өгөөжтэй ч болгоомжтой ашиглахгүй бол байгаль, экологид хор хөнөөлтэй байж болзошгүй Бүрэнхааныг 2007 онд Стратегийн орд газрын жагсаалтад оруулсан байна.

Одоогийн байдлаар Бүрэнхааны ордод жижиг компани олноор ажиллаж байгаа ч дийлэнх нөөц нь «Талст маргад”, «Тефис Майнинг”, «Топруо хэнцо”, «Сутай хэнцо” гэсэн дөрвөн компанийн мэдэлд байдаг юм байна. Эдгээрийн хувьд газрын төлбөр төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүйгээс гадна, хайгуул хийх нэрээр олон жилийн турш лиценз үнэгүйдүүлж, нэг үгээр ажил хийдэггүй гэнэ. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тогтоосон хугацаанд ажиллахгүй бол лицензийг түдгэлзүүлнэ гэж заасан ч өнөөдрийг хүртэл Бүрэнхааныг эзэгнэсээр байгаа аж. Хамгийн гол нь эдгээр дөрвөн компани Хятад, Бразилын хөрөнгө оруулалттай гэнэ.

Бүрэнхааныг 1987 оноос хойш ашиглахаар удаа дараа «оролдсон” ч дэлхийн цэнгэг уст нууруудаас хэмжээгээрээ эхний аравт ордог Хөвсгөл нуурыг бохирдуулах магадлал өндөр тул гар хүрэлгүй 2000 онтой золгосон. Харин Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилснээс хойш энэхүү ордод ажиллах хүсэлтэй компанийн тоо олон арваар тоологдох болжээ. Хамгийн гол нь нөөцийн хэмжээг социализмын үед тогтоосон ч хилийн заагийг нарийвчлан тодорхойлоогүй тул 2007 онд судалгааны баг ажиллаж эхэлсэн аж. Гэвч 2008 онд энэ ажил дуусаагүй байхад орд газар байрладаг Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Түнэл сумын нутагт нийт 291 тусгай зөвшөөрөл олгосон байжээ.

Хамгийн гол улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоож, стратегийн гэх жагсаалтад багтаасан ордод ажиллах тусгай зөвшөөрлийг тендер зарлан олгодог ч Бүрэнхаанд тийм «төвөг” гараагүй аж. Тухайлбал ордын одоогийн дөрвөн эзний нэг «Талст маргад” компани 2008 онд хайгуулын цөөнгүй лиценз эзэмшиж байсан бөгөөд эдгээрээс гурвыг нь олборлолтын лиценз болгуулжээ. Тусгай зөвшөөрлийг тухайн үед Хөвсгөлийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Дэлгэрдалай баталгаажуулсныг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүй гэнэ. Гэвч удалгүй олонд ил болсон энэхүү лицензийг цуцлах шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл лицензийн бүртгэлээс хасагдаагүй, хүчин төгөлдөр байгаа аж.

Стратегийн ордыг ашиглах журамд энэхүү ордын 30-аас доошгүй хувь нь төрийн мэдэлд байна гэж заасан байдаг. Гэвч Бүрэнхааны ордод энэ журам хамаагүй бололтой. Тухайлбал одоогийн эздийн нэг «Тефис Майнинг” компани 2007 оноос хайгуулын ажил хийсэн ч нөхөн сэргээлтийг орхигдуулжээ. Тухайн үед Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газраас «Тефис Майнинг”, «Талст маргад” зэрэг компанийн хууль бус үйл ажиллагааны талаар Ашигт малтмалын газарт мэдэгдэж, лицензийг нь цуцлуулах хүсэлт гаргасан гэнэ. Тэгэхэд Үндэсний аудитын газраас цуцлах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан ч Ашигт малтмалын газраас эрхийг нь түдгэлзүүлээгүй аж.]

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car