-1999 онд Д.Булганы өгсөн мэдүүлгийг худал гэдгийг ажлын хэсгийнхэн тогтоож байжээ-
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болж, хурлыг долоон хоногоор хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Учир нь уг хэргийн хавтаст материал 13 мянган хуудас учраас шүүгдэгчид болон хохирогч талын өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй байгаагаа тайлбарлан хойшлуулах хүсэлтийг тавьжээ.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хангасан юм. Гэхдээ дээрх нэр бүхий хүмүүс хойшлуулах хүсэлт гаргаагүй бол С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт шүүгдэгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж, гэм буруутай эсэхийг нь эцэслэн тогтоох байв. Харин ч энэхүү шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан нь хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэж хэлэгдэж байсан М.Алдар шүүгчид ч 13 мянган хуудас хавтаст хэргийн хаана нь юу байгааг нарийвчлан шалгаж тогтоох цаг хугацаа гарч байгаа нь сайшаалтай. Ийн хэлэхийн учир нь бүтэн 18 жилийн турш улс төрийн аллага хэмээн нэрлэгдэж байсан уг хэрэг шүүх хурал болохоос өмнө ахуйн хүрээний аллага болон хувирч, дээрх нэр бүхий хүмүүс юуны учир С.Зориг агсны аминд хүрэх вэ гэсэн асуулт гарч ирсээр байсан юм.
Миний хүү, Т.Чимгээ хоёр нэг хүний гүтгэлгээр хилсээр ял үүрэх гээд байна
Шүүх хуралдаанд ирсэн шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа гуай “Хэрэгтэйгээ бүрэн танилцаж амжаагүй байгаа хүүд минь хүчээр ял өгчих вий гэж айж, эмээж байна” хэмээх тайлбарыг өгч байсан юм. Ингээд тэрбээр дараах зүйлийг нүдэндээ нулимстайгаар өгүүллээ. “Өнөөдрийн /өчигдрийн/ шүүх хуралд оролцохоор Б.Содномдаржаагийн дүү, эгч нарын хамтаар 10 гаруй хүн Эрдэнэтээс ирсэн. Гэвч шүүх хуралд хэнийг нь ч оруулсангүй. Миний хүүг ингэж хилс хэргээр хэнийг ч оруулахгүйгээр шүүж байгаад үнэхээр гомдолтой байна. Хүүг маань хилс хэргээр нэг жил дөрвөн сар хорьж байгаа. Түшиг тулгуур болсон хүүг минь хорьсноос хойш эхний гурван сар огт уулзуулаагүй. Харин сүүлийн саруудад хүүтэйгээ уулзсан. Турж эцээд, сэтгэл санааны гүн дарамтад орчихсон байна билээ. Үнэхээр гомдолтой байна. Миний хүү Т.Чимгээ хоёр нэг хүний гүтгэлгээр хилсээр л ял үүрэх гээд байгаад айж байна. Хэргийг энэ чигээр нь шийдчихгүй байлгүй дээ гэж горьдож сууна. Миний хүү ийм хэрэг хийгээгүй юм чинь би хэрэг хүлээхгүй, хавтаст хэрэгтэй танилцахгүй гэдгээ хэлсэн. Гэвч хүчээр ял өгчих вий гэж айж байна” хэмээсэн. Шүүгдэгчийн ээжийн яриа үнэний ортой гэж хэлэх хүн ч маш олон байна. 18 жилийн өмнө С.Зориг агсны хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсгийн мундаг чекистүүд 1999 онд Д.Булганы өгсөн мэдүүлгийг худал гэдгийг нь тогтоогоод зогсохгүй энэ аллага улс төрийн зорилготой байсан гэдгийг тогтоосон байдаг юм. Түүнчлэн уг хэрэгт холбогдоод байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар аймшигт хэрэг гарах үед 16-19 насны хүүхдүүд байсан юм билээ. Мөн дээрх нэр бүхий хоёр хүнийг хэрэгт татан оролцуулаад буй Ц.Амгаланбаатар ч 1998 онд 16-хан настай хүү байсан. Тиймээс л эдгээр нэр бүхий хүмүүсийг хэлмэгдүүлээд байгаа юм биш үү гэсэн хардлага нийгэмд хүчтэй давалгаалж байна. Ямартай ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэгт гүтгээд буй Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч Н.Гансүрэн “16-хан настай хүү яаж ийм гэмт хэрэг үйлдэх юм бэ. Хэрэг гардаг тухайн он жилд дөнгөж иргэний үнэмлэхээ авч байсан жаахан хүүхэд байсан шүү дээ. Миний дүү бид хоёр нэг айлын өргөмөл хүүхдүүд. Дүү маань 2007 онд хүн амины хэргээр шоронд ял эдлэх болсон. Гэтэл шоронд ял эдэлж байгаа хүн гэв гэнэтхэн Монголын төр нийгмийн зүтгэлтний амь насыг хороосон хэрэгт холбогдчихоод байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна” хэмээв. Энэ мэтчилэн шүүгдэгчдийн ар гэрийнхэн хэрэг болсон хар өдөр хэрэгт холбогдоод байгаа хүмүүс бүгд 16-19 насны залуус байсан гэдгийг хэлж байна. Тиймээс л уг хэргийг илрүүлсэн мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж, хэргийг хэнд ч хамаагүй үүрүүлж улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хүсэл хэн нэгэнд байна гэдэг нь ойлгомжтой. Хэргийг дээрх нэр бүхий хүмүүст үүрүүлж ялласан ч энэ аймшигт хэрэг өнө мөнхөд яригдсаар байх нь гарцаагүй.
Өөрөөр хэлбэл, тус хэргийг үйлдсэн жинхэнэ захиалагчид хэргийн гадна үлдэж, гэмгүй хүмүүсийн хувь заяа орвонгоор нь эргэснээр насан туршийн шаналал зовлон авчрах бололтой.
Гэр бүл, үр хүүхдээ орхиод хэн нэгний үйлдсэн ял зэмийг хүртэх вий
Энэ асуудлаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Яг үнэндээ өнөөдөр /өчигдөр/ шүүх хурал болоод, гэр бүлийн хүн маань хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрээд явах вий гэсэн айдас маш их байсан. Ямартай ч долоон хоногийн дараа болох шүүх хурлаар эхнэрийг маань цагаатгана байх гэж итгэж байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө гэр бүл, үр хүүхдээ орхиод хэн нэгний үйлдсэн гэмт хэргийг өмнөөс нь хүлээж болохгүй биз дээ. Монголын шүүх хэр шударга ажиллахыг тус хурал харуулна гэж бодож байна. Ард түмэн ч энэ хэрэгт анхаарлаа хандуулсан байгаа учраас хэргийн үнэн зөвийг дэнслэх М.Алдар шүүгчийг хар цагааныг ялгаж салгаад, гэм зэмгүй хүмүүсийг цагаатгана гэж бодож байна” гэв. Ямартай ч 25 жилээр эрхээ хасуулсан Ц.Амгаланбаатарын өгсөн мэдүүлгээс үүдэж хууль хяналтынхан малчин, ногоочин хоёрыг буруутгах болсон нь Монголын хууль иргэддээ ямархуу байдлаар хандаж байгаагийн хамгийн тод жишээ гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Уншигчид анзаарсан бол хэргийн он дарааллаар 16-20 настай байсан залуус улс төрийн захиалгат аллага үйлдэж, хүн амины ноцтой хэрэг хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Хэргийг үйлдсэн байлаа ч хөдөө орон нутгийн хүүхдүүд нийслэлд ирээд, хүний амь насыг зэрлэгээр хөнөөчихөөд яваад өгнө гэж үү. Хэрвээ тэгсэн бол тухайн үеийн цагдаа, тагнуулынхан, бүр цаашилбал хэрэг дээр ажиллаж байсан тусгай ажлын хэсгийнхэн мэдээгүй өнгөрсөн гэвэл бүр хачин асуудал болно.
Хүн амины хэргээр 25 жилийн ял авсан Ц.Амгаланбаатар энэ хэргийг хүлээж мэдүүлэг өгөөгүй бол С.Зоригийн аллага илрэхгүй, цааш явсаар л байх байсан бололтой. Ямартай ч энэ хэргийг хууль хяналтынхан бүтэн 18 жилийн дараа илрүүлсэн болж, хэн нэгэнд тохох бүх замыг нь заслаа. Ингэхдээ бүр малчин, ногоочин хоёрыг найман зүйл ангиар яллахаар болсон нь үнэхээр хачирхалтай, харамсалтай. Эцэст нь хэлэхэд хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг үнэн юм даа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (December 15, 2016 2:04:24 pm )
Ер нь харамсаад байх нь ч хаашаа юм бэ? Хуулийнхан жирийн нэг малчин, ногоочин 2 юу хийсэн болохыг нь мэдсэн учраас л одоо шүүх гээд байгаа юм биш үү.
-
зочин (December 15, 2016 2:29:19 pm )
харин л дээ юу л бол???? жирийн, тэр үеийн хүүхдүүдийн хийсэн хэрэгийг өдий болтол илрүүлж чадахгүй явсан гэвэл хуулийнхан ямар чадваргүй вэ?
-
Зочин (December 15, 2016 2:58:12 pm )
Үлгэр сонсох сонин байж болох ч үлгэрт итгэх нь гэнэн явдал.
-
МОНГОЛ ХҮН (December 15, 2016 3:14:59 pm )
1. жишээ нь Зүүнхараад Цагдаагийн ахмад нь банкны хамгаалагч цагдаагаа алаад банкны мөнгийг нь авсан байсан хэргийн 3 хан хоногт илрүүлсэн байдаг.Цагдаагийн ахмад цолтой хүн гэхээр тусгай сургуулийг нь дүүргэсэн урьдаас төлөвлөж нарийн төлөвлөгөө зохиож байж уг хэргийг хийсэн нь ойлгомжтой ийм хэргийг газар дээр нь гуравхан хоногт илрүүлж байсан алдартай мөрдөгч нар маань юу хийж байсан байж таарах вэ.2 хүн алсан хүмүүс 18 жил жирийн амьдралаар зүгээр амьдрах уу.сэтгэл зүйн хувьд ч тэр хүмүүс тайван амьдарч чадах нь юу л бол.Тэр бүү хэл зэрлэгшсэн гэмт хэрэгтэн хүн алчихаад 1 жил ч тайван байж чадахгүй өөрөө хэргээ хүлээдэг гэж сонссон юм байна.3 зүгээр нэг гурван хүүхэд хот орж ирээд л айлын гэрт ороод л авгайг нь үдээсээр хүлчихээд нөхрийг нь алчихаад л буцаад яваад өгсөн байх уу.Хэн нэг хүн захиалсан бол энэ гурав одоо хүртэл малчин ногоочин хийгээд л амьдарах уу Гайгүй хөрөнгөтэй болчоод арай өөр амьдарна биз дээ.Захиалсан хүн нь үхсэн баЙЛАА Ч үр хүүхдүүд нь харж үзнэ биз дээ.хар ухаанаар бодоод үзэхэд яав ч энэ захиалгаар хүнийг гүтгэж хэргийг хаах сонирхол байх шиг бас дээр нь нэг алуурчин нөхөр хуучин эхнэр таньдаг найзыгаа гүтгэж өөрөө ялаа эдэлдэгээрээ эдэлж шоронд зартай эр болох гэсэн санаархал.Бас нэг мөрдөн байцаагчын Зоригын хэргийг илрүүлсэн гавъяатан болох гэсэн солиорол байх даа.шүүгч ч яахав нэг хүн бид алсан гээд дайраад байвал нөгөө 2 нь юу ч гэсэн хэргээ хүлээхгүй байна гээд тулгаад тасалчих байх аа тэгээд хэрэг хаагдана даа.хавтаст хэргийг яаж ч юугаар ч бүрдүүлж болно.Цаана нь тагнуулийн төв газар өөрөө байхад.Дээр нь Францаас хүн хулгайлаад аваад ирдэг дарга сууж байхад
-
иргэн (December 15, 2016 4:45:36 pm )
Би бол яагаад ч итгэж чадахгүй байнаа. 25 жилийн ялаа хөнгөлүүлэх гэхдээ гэмгүй хүнийг гүтгээд байгаа юм биш үү?
-
Anonymous (December 15, 2016 5:36:24 pm )
aimaar uym. ene hudlaa baihaa
-
zochin (December 15, 2016 6:31:04 pm )
hudlaa.25Jiliin yaltau hunii ugeer shiidver gargahvii dee.ygaasaa tend malgaugaa orhison ezenteu hereg bizdee
-
Ts.T.K.-nii ondor nastan. (December 16, 2016 9:39:27 pm )
Ugui ter haa baigaa Erdentiin tuhain ued 15,16 -tai baisan geh huuheduud yuahaaraa,tord baigaa gem zemgui daruuhan zaluu uls torchiig,hotiin bid ch geriig ni medehgui baihad,hezeenii tanilana yum shig gert ni ochij huleej baigaad honoodog bainaa. Burhan mini .
-
Зочин (December 17, 2016 12:15:09 pm )
Мэдээж эдгээр хүмүүс буруутай учраас л ийм их дуулиан шуугианаас эмээхгүй шударгаар шүүх ажиллагаагаа хийх гэж байгаа байлгүй.
-
Bat (December 17, 2016 4:00:57 pm )
Tur zasag shuuh frokuror ARD TUMNEESEE AIHAA BOLISON UCHIR NI bid setgeh chadvargui nomhon tulugnuud bolson uchiraas ter
-
zocnin (December 18, 2016 9:47:11 am )
GADNIIHAN SHYY DEE . ULS TORIIN HEREG BOLOHOOR JIRIIN IRGEND YYRYYLEH GEJ ZYTGEED BYTELGYITEJ BGAA MET SANAGDAJ BNA .
-
зөөхий (December 18, 2016 5:06:23 pm )
энэ хэрэг нэг л итгэл үнэмшилгүй санагдаад байх юм. ямар хэрэгтэй гэж энэ 2 хүн зориг агсаныг бүрэлгэсэн байж таарах вэ.? гэдэг л сонин санагдах юм. Хэрэв үнэхээр хөнөөсөн бол хэн захиалсан байх вэ? энэ 2 хүн чинь өмгөөлөгч авчих олигтойхон ч мөнгөгүй хүмүүс гэнэ лээ ш тээ. арай улс төрийн золиос болгож байгаа юм биш биз дээ. их л сонин санагдах юм.
-
зочин (December 18, 2016 5:18:26 pm )
энэ хэрэг анхнаасаа л улс төрийн аллага гэж байсан, одоо яагаад гэнэт ахуйн шунахай сэдэлттэй болчихов оо .тэр үед чинь зориг агсаны сандал ширээний асуудал яригдаж байсан цаг үе шүү дээ. Монголын ард түмэн энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж ажиглаж байна. үнэн мөнөөр нь л шийдээсэй гэж залбирч сууна.
13 Comments