antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2016 7 comments

1 тэрбумыг газарт шингээлгүй, салхинд хийсгэчих вий!

нийтлэсэн Admin

content_b01805cfd3aa7306original

Өмнөх засгийн үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын зээл олгохоо хэлээд буцсан л даа. Гэхдээ шууд нэг тэрбум ам.доллар данс руу хийх тухай асуудал биш л дээ. Улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй дэд бүтцийн чанартай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар өгнө гэж байсан.  Тэгвэл тус улсын  зүгээс тэр нэг тэрбум ам.долларыг ойрын хугацаанд Монгол Улсад олгоно гэх мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт хийсэн бол  Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар анхаарал татсан шийдвэр гарлаа. Юу гэхээр Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болжээ. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгажээ.  Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон гэсэн засгийн мэдээлэл байна.

Яахав тэгээд үйлдвэр босгоод ирвэл сайн хэрэг. Гэхдээ манай тухайд газрын тосны үйлдвэр гэж шоудсан олон жил ард үлдсэн. Өнөөдөр төрийн эрх мэдлийг атгаж байгаа хүмүүс ч тэр шоунд нэлээд оролцоотой явж ирсэн. Чухам харин энэ удаа үнэхээр нэг тэрбумыг салхинд хийсгэчихгүй, үйлдвэр босгох уу гэдэг нь хүлээлт үүсгэж байна.

Одоо яригдаж байгаа үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцжээ.Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4.5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. Тооцооллын дагуу цаасан дээр бичсний дагуу бүх  зүйл бүтэж ирсэн бол өнөөдөр Монголд хэрэгцээнээс хэт давсан хэд хэчнээн ч боловсруулах үйлдвэр босчихсон байх учиртай. Гэвч цаасан дээрээс бууж өгдөггүй төсөл хөтөлбөрүүд Монголоор дүүрэн бий. Сайншандын аж үйлдвэрийн парк, эрчим хүчний тавдугаар эх үүсвэр, төмөр зам гээд нэлээд үлгэрүүд бий л дээ. Тиймээс л энэ удаагийн тэрбумыг өнгөрсөн жилүүдийнх шиг хийсгэчих вий гэдэг сэрэмж дагаж байгаа юм. Дашрамд сануулахад, өмнөх болон өмнөхийн өмнөх засгийн үед  нефть боловсруулах үйлдвэрүүдийн чимээ нэг их сайхан дуулдаад ирдэг ч эргээд таг болчихдог байсан.  “Дорнод газрын тос” гэх төрийн өмчийн оролцоотой компани байгуулна гээд л яригдсан. За мөн тосноосоо хаа хол  Дархан-Уул аймагт  хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барих тухай япончуудтай нийлээд хэчнээн ч ярив. Т.Намжим гуай “Тоёо инженеринг” корпорацийн дэд ерөнхийлөгч М.Казухисагийн хамтаар  2012 он гэхэд үйлдвэр тосоо боловсруулаад эхэлнэ хэмээн ярьж л байсан. Гэвч үйлдвэр босоогүй. Ж.Эрдэнэбатын удирдаж байгаа засгийн үед харин тос боловсруулах үйлдвэр босох уу гэдэг нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • МОНГОЛ ХҮН (December 15, 2016 2:56:29 pm )

    зөв шүү газрын тосны үйлдвэр бариад ашиглалтанд оруулчвал болоо ш дээ

  • MARSHIL'L'D'ERDENEBAT (December 15, 2016 3:22:35 pm )

    МИНИЙ=НЕПТИЙН=ҮЙЛДВЭРИЙГ=БУИААЖ=ӨГ=ХУУРАМЧ=ДОЛАР=ҮЙЛДВЭРЛХЭЭ=ЗОГСОО=

  • Lodoi (December 15, 2016 3:46:21 pm )

    Nefti importoldog kompaniyd barilahgui gatsaachna bizdee!!!Yl ni mongolchyydaad mash heregtei l tosol um shuu de

  • irgen (December 15, 2016 4:00:24 pm )

    Gazriin tosnii uildver barih ni zov

  • Зочин (December 15, 2016 7:16:19 pm )

    ЖИЛ БОЛГОН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА ГЭЖ ХУДЛАА ШААНА. АРДЧИЛСАН НАМ, МОНГОЛ АРДЫН НАМЫН ХУЛГАЙЧ НАР ЭЭЛЖИЛЖ ТӨР ЗАСГИЙН ЭРХ БАРИХ БОЛГОНДОО ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА ГЭЖ ХУДЛАА ШААЦГААДАГ. ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗАР ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМАНД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА ГЭЖ ГАДНААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВААД ТЭР ЗЭЭЛ НЬ ХААЧСАН ЮУНД ЗАРЦУУЛАГДСАН МЭДЭГДЭХГҮЙ АЛГА БОЛЖ НӨГӨӨ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ НЬ Ч ХУДЛАА БОЛСОН. ОДОО МОНГОЛ АРДЫН НАМЫН МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР НЭРТЭЙ МЭРГЭЖЛИЙН БУС ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭТХЭГЭЭС НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА ГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ, ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВААД ОФШОР ДАНС РУУГАА ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ.

  • Zochin (December 16, 2016 12:28:22 pm )

    Түүхии нефть хайх, олборлох ажилд 1 төгрөг зараагүй, харин олдсон нефтээс нь хувь хүртээд суудаг байж бас газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд мөрөөдөх юм. Түүхий нефть зах зээлийн үнээр худалдаж аваад, үйлдвэрлэл явуулаад, тэгээд ямар өрсөлдөх үнэтэй бензин гаргаж авах талаар юуч ярихгүй юм. Тэр баригдах үйлдвэр чинь нефтийг доллароор худалдаж авна шүү дээ. Эсвэл одоо тос олборлож байгаа компаниудын тосыг зүгээр авах юм уу. Энэ бол маш эргэлзээтэй төсөл байна

  • бат (December 17, 2016 2:49:52 pm )

    Монголчуудаа та нар 1992 онд муу АН-д 4 хөн суудал өгөөд өнгөрсөн зун шиг баярлаж байснаа сана Гэвч тэр баярын үр дүнд байгуулагдсан МАХНамын Жасрайн ЗГ 1993 онд Америкийн компанитай тос олдвол МОНГОЛД боловсруулахгүй гэсэн гэрээ хийснээс өнөөг хүртэл нефть боловсруулах үйлдвэр Монголд байгуулагдахгүй байгааг та нарт хэлэе

antalya rent a car