Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын томилгоог хийхдээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж хийх ёстой байдаг. Одоогоор нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилоогүй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянзүрх дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй байх ёстой. Одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлсэн байгаа. Зургаан төлөөлөгчийг Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэн дүүргийн Сонгуулийн хорооноос жагсаалтаас хассан байсан. Энэ шийдвэр шүүхийн шатанд эцэслэн шийдэгдээгүй явж байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт эцэслэж шийдвэрлэгдээгүй байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн учраас нийслэлийн Засаг даргын зүгээс тус дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй байдал үүссэн. Энд ямар нэгэн улстөржсөн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Ардчилсан нам олонхи болсон Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ-аас хуулийн хүрээнд асуудлаа ирүүлсэн тул Засаг дарга нарыг батламжилсан байгаа. Ер нь төрийн байгууллага хуулиа дээдэлж, хуулийн хүрээнд ажлаа явуулдаг” хэмээлээ.
Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдийн зүгээс өчигдөр шүүхээс эцэслэн шийдвэр гарсан мэтээр хэвлэлийн хурал хийсэн нь ташаа мэдээлэл байсан гэдгийг тэрбээр мөн тайлбарлав. Түүнчлэн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа дараагийн шинэ Засаг дарга томилогдтол ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа гэдгийг ч тодотгож байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 15, 2016 11:40:35 am )
АН-хан гэж дээр дооргүй худалч хулгайч балиар заваан амисгаанууд юм аа. Одоо бүүр ерөнхийлөгчтэйгээ нийлээд бүхэл бүтэн дүүргийн иргэдийн амьдралыг сүйтгэх нь л дээ. Засаг нь үнэн юи өол тэр Батболд нь түргэхэн энэ асуудлыг нь шийдээд нэг татлд нь гаргаач
-
Anonymous (December 15, 2016 12:30:41 pm )
AH iin han bolildoo hezee boltol ingej bulihaa hereglej suuh gsn yum mungu taraasan ni unen shd ingej jujgelhee boliocheee !!!!!!!!!! icheeecheeee
-
будааа (December 15, 2016 12:50:03 pm )
ман эхлээд увсын чойжоо, хүрлээ 2-ынхоо асууудлыг шийдээд дараа нь энэ тухай яривал арай л шударгадуу гэж ойлгогдоно. өөрийн толгой дээрхи тэмээг харахгүй байж,хүний толгой дээрхи ямааг харна гэгч болжийнө дөө
-
Anonymous (December 15, 2016 3:11:29 pm )
Ter huuli yosnii 35 tuluulugch ni huraldaad yvj bj boldoggui yumuu. Hasagdsan 6 hun ni ali nam yum be. Yor ni bol huuchin BZD iin udirdlaguud bol odoo bolison ni deer
-
залуу (December 15, 2016 4:53:13 pm )
Д.Пүрэвдаваа гэгч хулгайч эрүүгийн хэрэгтэн хүнээсээ энэ дүүрэг салах ёстой.Төр болон намаа гардан дампууруулж эсрэг нь ажиллаж өш хонзон авагчдийн гар хөл болсон юу ч хийхээс буцахгүй боловсолгүй хүн.
5 Comments