Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албан нүүлгэх шийдвэр гарсантай холбогдуулан ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл өнөөдөр /12.13/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. ТҮЦ эрхлэгч иргэд холбогдох байгууллагуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлж байгаа гэсэн юм. Шаардлагад, зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдэд ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу зөвшөөрлийг ямар журмаар олгож байгааг шалгах, шинээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл авч байгаа иргэдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулах, олон жил ТҮЦ эрхэлж байгаа иргэдэд зөвшөөрлийг нь олгох, олон ТҮЦ-тэй иргэдийн зарим зөвшөөрлийг цуцлах, автобусны буудал тус бүр дээр нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц хоёр ТҮЦ байршуулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Нэг ТҮЦ эрхлэгчийн цаана нэг өрх айл, олон ажлын байр байдаг учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд ТҮЦ эрхэлж байгаа иргэдийн шаардлага, саналыг хүндэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.
Эх сурвалж:www.polit.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 13, 2016 11:52:46 pm )
bygdiig homorgolj bga yum bish yy
1 Comment