antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2016 4 comments

Хотын даргыг шүүхэд өгнө гэв

нийтлэсэн Admin

12-13-10_700x700Баянзүрх дүүргийн ИТХ-ынхан хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороо болон нийслэлийн сонгуулийн хорооны албан ёсны дүнгээр 41 мандаттай тус дүүрэгт АН 22, МАН 19 авсан байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хотын даргын энэ үйлдлээс болж Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн. Тус дүүргийн Засаг даргыг өнөөдрийг хүртэл томилохгүй байгаа нь төрийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй 1300 гаруй төрийн албан хаагч цалингүй болох хэмжээнд хүрээд байна. Мөн тус дүүрэг хог шороогоо ачих төсөв мөнгөгүй, цас мөс цэвэрлэх ажилтангүй болж, олон иргэний эрх ашиг зөрчигдөхөд ойрхон болсон төдийгүй ирэх оны төсвөө баталж чадахгүйд хүрчээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 53.7, хоёрдугаар хуралдаан 90.2 хувийн ирцтэйгээр хуралдаж шийдвэрээ гарган хотын даргад удаа дараа хүргүүлсэн аж. Гэтэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг үл хүндэтгэн дүүргийн Засаг даргыг томилох үүргээ биелүүлээгүй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд өгөхөөр болжээ.

Тус дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг “Хан-Уул дүүрэгт гурван суудлын илүүгээр МАН олонх болоход Засаг даргыг нь хоёр хоногийн дотор баталсан. Гэтэл гурван суудлын илүүгээр Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан байхад дүүргийн Засаг даргыг томилж, төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг олгохгүй байна. Өөрөөр хэлбэл, сонгууль дууссанаас хойш 40 хоног өнгөрч байхад хотын дарга хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн Баянзүрхчүүдийн сонголтыг уландаа гишгэж байгаа нь улстөржсөн явдал хэмээн үзэж байна” гэв.

Эх сурвалж www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ШИНЭ ОН (December 13, 2016 5:09:36 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • ямар сайн юм (December 14, 2016 8:59:30 am )

    үнэний төлөөх тэмцэлдээ амжилт олоорой……..ямар сайн үйлдэл байна ….Зөв…
    Зөв……

  • orhon (December 14, 2016 10:34:07 am )

    1 sanal iloo baisanch yalsan gedeg bisdee hotiin darga a arai ch ingej bolohgoi gedgee medej baigaashdee bayanzoreh yalsan namd ni dargii ni batlah heregtei erdenebat said ni bolohgoi geed baigaa yum uu ooriinhoo tolgoigoor ajillaach novshoo yamar teneg durak ve

  • Irgen (December 14, 2016 4:34:05 pm )

    ULAAN HATSARTAI NUHUDUUD ZAABAL SHOROND ORDOG ZURAGTAI…
    AJIL HIIJ CHADAHGUI TIIM HOTIIN DARGAAR YUGAA HIIHEB

antalya rent a car