antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2016 Comments are off

Төрөөс 2017 онд баримтлах мөнгөний бодлого

нийтлэсэн Admin
hhhhhhjМонгол улсын экспортод гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 2012-2016 оны хооронд уналаа.
Энэ хугацаанд түүхийн эдийн голлох зах зээл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, гадаадын хөрөнгө оруулалт буурах гадаад хүчин зүйл хүчтэй нөлөөллөө. Түүнээс гадна, тухайн үеийн эрх баригчдын  бодлогын алдаанаас болж улсын эдийн засаг хямарчээ. Төсвийн алдагдал, уул уурхайн  бүтээгдэхүүний үнээс гарах үр дагаварыг тооцолгүйгээр өнгөрсөн дөрвөн жилд төсвийн шинж чанартай мөнгөний бодлогыг тэлэх, хэвлэмэл мөнгө нийлүүлсэн нь эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулан төгрөгийн ханшийг унахад хүргэсэн юм.
УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентад дийлэнх олонхийн суудал авсан эрх баригч нам дээрх алдаа дутагдалыг арилгана Ингэхдээ мөнгөний бодлогыг хумих, зах зээлийн зарчимд тулгуурласан арга хэмжээг  ирэх дөрвөн жилд авч хүндэрлийг хохирол багатай богино хугацаанд даван туулна. Түүгээр зогсохгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хэмжээний мөнгөний бодлого боловсруулан Монголбанк УИХ-д өргөн барьж батлуулсан гэж  хэлж байна.
Гэвч эдийн засгийн гадаад, дотоод орчны таатай бус нөхцөл байдал, Засгийн газар, хөгжлийн банк, хувийн хэвшлийн гадаад өр, дотоодын зээлийн эргэн төлөлт 2017 оны 2-р улирлаас эхлэн Хүлээгдэж байгаа төлбөр нь төлбөрийн тэнцэлд муугаар нөлөөлөх магадлалтай. Эдийн засгийн  бууралт,  төсвийн алдагдлын  үлэмж нэмэгдэл нь зээлжих зэрэглэл бууруулан Монгол улсын нэр хүндэд  муугаар нөлөөлж болзошгүй юм.
Төсвийн алдагдлын хэмжээ 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 18 хувьд, Засгийн  газрын өрийн хэмжээ  ДНБ 80 гаруй хувьд хүрсэн нь эдийн засгийг улам хүндрүүлэх болов уу.Эдийн засгийн өсөлт 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэг хувь болж саарах, ажилгүйдэл 10 орчим хувь болж өсөх хандлагатай байна. Энэхүү эдийн засгийн уналт нь  бизнесийн хүрээг хумиж, банкны чанаргүй зээлийн хэмжээ  өсөхөд хүчтэй нөлөөлнө гэж мэргэжилтнүүд ярьж байна .
Арилжааны банкууд зах зээлд өртөмтгий уул уурхайд ихээхэн зээл олгосон. Иргэдийн худалдан авах чадварыг харгалзахгүй, тооцоо судалгаагүй барилгын салбарт асар их хэмжээний зээл өгчээ. Эдгээр зээл нь эргээд банкны салбартаа  муугаар нөлөөлөх нь бодит хүчин зүйл боллоо. Ийм нөхцөл байдлыг харгалзан эрх баригчид эдийн засгийн өсөлтийг 2017 онд 2,5-2,7 хувь байхаар тооцож, мөнгөний бодлогоо батлуулсан гэж мэдэгдэж байна.
Дунд хугацааны макро эдийн засгийн болон өрийн тогтвортой байдлыг хамгаалан валютын ханшийн уян хатан байдал санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангаж, валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн мөнгөний бодолгыг батлуулсан гэж  хэлж байгаа. Гэхдээ бодит байдал дээр ямар арга замаар, юу хийж, ямар арга хэмжээ авах нь  тодорхой бус үлдлээ.
Инфляцийг 2017-2019 онд найман хувиас хэтрүүлэхгүй гэж байгаа нь бодит байдлаас хөндий сонсогдож байна. Тухайлбал таамаглах боломжгүй гадаад, дотоодын  хүчин зүйлээс шалтгаалсан инфляци төлвөлсөнд төв банкны зүгээс хариу арга хэмжээ авна гэжээ.  Авах арга хэмжээг  хэрэгжүүлэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах харилцааг уян хатан байх зарчим баримтална, мөнгөний бодлогыг зөвхөн зах зээлд суурилсан аргыг зохицуулна, хүүгийн нэгдсэн бодлогыг ашиглана гэх мэт тодорхойгүй байдлаар илэрхийлсэн байна.
Мөнгөний бодлого нь гадаад, дотоод зах зээлийг нарийн судалж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтовортой өсгөх чиглэлээр явагдах ёстой. Тэгж ч хуульчлагдсан. Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь импортыг дэмжсэн улс ардын аж ахуйд тухайн  салбарыг дэмжсэн хүү багатай зээлийн  бодлого явуулах учиртай юм. Гэтэл Монголбанк арилжааны банкаа мөнгө зээлийн бодлогоор удирдахгүй, зарим тохиолдолд бүр  ашгийн хэлбэрээр үгсэн хуйвалдах байдал өөрчлөгдөхгүй үлдэв бололтой.
Валютын ханшийг зохиомлоор өсгөн, шаардлагатай  төгрөгөө олж  авдаг. Дараа нь  ханшийг зориуд унаган эргэн худалдан авдаг. Эргээд ханш өсхөөр нь  зарж ашиг олдог бүхэл бүтэн сүлжээ бий болсон.
Нөгөө талаас нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийдэг, компанууд валютын орлогоо өндөр ханшаар зарж төгрөгийн  зээлээ төлдөг спекуляци шинжтэй тогололтыг хийж байна. Дээр дурьдсан хоёр нөхцөл нь төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах хууль хэрэгжихгүй байгаагийн хамгийн том нотолгоо. Эдгээр нь валютын ханшийн зохиомол өсөлт, уналтан дээр спекуляци хийж тоголдог тогололтыг таслан зогсоох мөнгөний бодлого  болж  чадсангүй гэж хэлэхэд хүргэж байна.
Тоймч Г. ЭРДЭНЭБАТ
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car