Dec 13, 2016

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар болж Хууль сахиулахын их сургуулийн /ХСИС/ дэргэд 200 хүүхдийн цэцэрлэг нээлээ хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ХСИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо цэцэрлэг байгуулахаа илэрхийлж байсан.
Уг санаачлага ажил хэрэг болж, “Байгууллагын цэцэрлэг”-ийг хөгжүүлэх ажилд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудаас тэргүүлэн ХСИС идэвхтэй ажиллаж, 200 хүүхдийн цэцэрлэгийг байгуулан ашиглалтад орууллаа.
Уг цэцэрлэгт ХСИС-ийн багш, албан хаагч, ажилчдын 105, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд оршин суугчдын 95 хүүхэд хамрагдаж, шинээр 27 хүн ажлын байртай болж байна.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.