antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2016 8 comments

Монгол Улс салан тусгаарлагчийг урьсандаа дүгнэлт хийх шаардлагатай

нийтлэсэн Admin

captureМонгол Улс Хятадын хориг арга хэмжээг даван туулахын тулд Энэтхэгээс тодорхой дэмжлэг авахыг эрмэлзэж буй тухай “The Hindu” сонин мэдээлжээ. Энэтхэг дахь Монголын Элчин сайд Г.Ганболд хэлэхдээ, БНХАУ газар нутгаар нь дамжин өнгөрөх Монголын ачааны машинуудаас авах татвараа нэмсэн нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай ламыг хүлээж авсанд хариу барьж буй дэндүү хатуу хариулт гэжээ.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ транзит тээвэрлэлтийн тарифаа нэмсэн нь анхааруулгыг үл тоон “алдаатай үйлдэл” хийсэн Монголыг шийтгэж буй хариу арга хэмжээнүүдийн нэг гэж үзжээ. Далай ламын айлчлалаас хэдхэн хоногийн дараа БНХАУ дэд бүтэц, хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх зээл маш их шаардлагатай Монголын талтай энэ талаарх хоёр ч цуврал хэлэлцээг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам дээрх хариу арга хэмжээнүүдийг Далай ламын айлчлалтай холбоотой гэдгийг нотолсон юм уу үгүйсгэсэн ямар нэг мэдээлэл хийгээгүй билээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан “Монгол Улс Далай ламын айлчлалаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгах үр дүнтэй арга хэмжээнүүдийг авах шаардлагатай” гэж хэлэхдээ Улаанбаатар хоёр орны харилцааг хэвийн гольдролд оруулахын тулд Далай ламын талаар Хятадын зурсан улаан шугамыг давахгүй байвал зохилтойг сануулсан гэлтэй.

12-13-3_700x700

Г.Ганболд хэлэхдээ, Монгол Улс Далай ламыг гагцхүү шашны тэргүүний хувьд урьсан бөгөөд түүний айлчлалд улс төрийн ямар нэг агуулга байгаагүй гэсэн. Гэтэл Далай ламын салан тусгаарлах бослого бүтэлгүйтэхэд тэрээр 1959 онд Энэтхэг рүү оргон зайлснаасаа хойш шашнаар халхавчлан Түвдийг салан тусгаарлахыг уриалдаг улс төрийн зүтгэлтэн болсон билээ. БНХАУ-ын хувьд түүнийг шашны тэргүүн гэхээсээ илүү салан тусгаарлагч гэж үздэг. Иймд түүний үйл хэргийг дэмжих нь БНХАУ-ын Засгийн газар төдийгүй ард иргэдийн дургүйцлийг төрүүлдэг юм.

БНХАУ хариу арга хэмжээ авсан үгүйгээс үл хамааран Монгол Улс асуудалд хөнгөн хуумгай хандаж, дипломат ёс зүйг зөрчин хоёр талын нягт хамтын ажиллагаанд хүндрэл учруулснаа эргэцүүлэн бодох учиртай.

ОХУ, БНХАУ-ын дунд хавчуулагдсан Монгол Улс уг нь төвийг сахин хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөнд хутгалдан оролцолгүй хоёр хөршийнхөө аль алинаас ашиг хүртэх сонирхолтойгоо зарлан тунхагладаг.

Хэдий тийм ч Монгол Улс үүний сацуу “гуравдагч хөрш”-тэй болж, илүү олон арилжаа наймаанд оролцон илүү их ашиг хүртэхийг эрмэлздэг билээ. Гэвч Монгол Улс геополитикийн иймэрхүү тоглоомын эрсдэлийг даван гарах боломжгүй гэдгээ ойлгон ухамсарлах хэрэгтэй.

Монгол Улс олон улсын харилцаа ямар замаар өрнөдөг талаар туйлын гэнэн ойлголттой гэмээр. Юу гэвэл, аливаа нэг улсын ашиг сонирхлыг хохироогоод сайн сайхан хариу үйлдэл хүлээнэ гэдэг утгагүй юм.

Монгол Улс түүнчлэн хоёр талын харилцааг хөгжүүлэн БНХАУ-ын эдийн засгийн хөгжлөөс үр шим хүртэх угтвар нөхцөл бол харилцан нэг нэгнээ хүндлэх явдал гэдгийг ч ойлгох шаардлагатай.

Монгол Улс Энэтхэгээс тусламж хүсэх нь улс төрийн хувьд бүр ч хөнгөн хуумгай үйлдэл бөгөөд энэ нь хоёр талын харилцааг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх орон зайг ч нарийсган агшаажээ. Юутай ч, хямралд цохиулсан Монгол Улс хийсэн үйлдлүүдээсээ сургамж авна гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • УНШИГЧ (December 13, 2016 10:13:28 am )

    ХУЦДАГ ЮМ БЭ?, ТУСГААР ТОГТНОСОН УЛС БИД ХЭНИЙГ УРЬЖ ХЭНИЙГ ЗАЛАХАА ӨӨРСДӨӨ МЭДНЭ, БИД БУДДЫН ШАШИНТАЙ УЛС, ХҮН АМЫН БАРАГ ДИЙЛЭХ БУЮУ 99,9% ШҮТДЭГ, БУРУУ НОМТОЙ МУСАЛМАН, ИССҮСТЭНГҮҮДИЙГ ЭС ТООЦВОЛ. ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД БАЙХДАА ЯАДАГ ЮМ, ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН НОВШ МОНГОЛ ХҮН МӨНҮҮ, ХИЧНЭЭН 2 ТОМ ГҮРНИЙ ДУНД ОРШИН БАЙДАГ Ч ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ТУСГААР УЛС БАЙЖ ОРШИН ТОГТНОЖ ИРСЭН ЮМ ШҮҮ, ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ МӨНГӨ ГУЙЛГА ГУЙЖ ЦАРАЙ АЛДАН ХЯТАДЫН ХАРААТ БАЙХАА БОЛИХ ЁСТОЙ. ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ХОЖИМ ҮР ДАГАВАР НЬ МАШ АЮУЛТАЙ БУУЖ МЭДЭХ ТУЛ ӨӨРИЙН ГЭСЭН БАЙР СУУРИА БАРИМТАЛЖ БАЙХ ЁСТОЙ.

  • Erdenebileg (December 13, 2016 10:57:31 am )

    зөв хэлжээ УНШИГЧ. Могол улс чинь тусгаар тогтносон улс шүү.Махаа гадагш нь гаргахгүй тариагаа тарьж гурилаа хийгээд ард олноо хоолтой байлгаад, дотоодын үйлдвэрээ дэмжээд байвал Гадныхан манайхаас гуйх л болно.Болж өгвөл зээл бүү ав….

  • иргэн (December 13, 2016 1:05:12 pm )

    гаднаас нэг ч гэсэн зүйл авахгүйгээр жирийн ардууд, ядуу ардууд амьдарч чадна. Харин бизнесийн болон бусад томчууд, түүнийг аялдан дуурайгчид, цагаан захтан, цагаан гартнууд чадахгүй дээ. Төр засгаас зөвшөөрөл, эрхээ авдаг атлаа түүнээс дээгүүр эрх мэдэлтэй шашны байгууллага байж болохгүй. Тусгаар улс ч гэсэн хөршүүдээсээ олон зүйлээр хамааралтай улсын хувьд их уяан хатан, ухаалаг, хол харсан бодлого барих хэрэгтэй юм. хүнд үед ард түмнийхээ амьдралыг улам доройтуулах нь яаж ч бодсон зөв биш .

  • Цог (December 13, 2016 9:26:14 pm )

    Хуцаа гэж Түвд бол уулаасаа тусгаар улс хятад 50-онд эзэлсэн Монгол улс хэнийг урих хөөхөө өөрсдөө шийднэ энэ балай сонин хэний тал байна хаавал таарна

  • зочин (December 14, 2016 9:05:00 am )

    Цог тусгаар улс байсан гэж үнэн хэлжээ. уг нь тийм байсан. Хятдаас зээл аваагүй ч болсон зээл аваад байвал оронд нь өрөндөө газар нутгаа өгөх болно. тэгээд яаж амьдрах юм. өвөрмонгол шиг үү. чадахгүй ээ. тэгснээс малаа өсгөөд, тариагаа тариад амгалан тайван амьдралыг сонгоно. өрстэй зээлтэй байсан хэд хэдэн орон газар нутгаасаа хятдад тасалж өгсөн гэх чинь билээ. тэгээд дараа нь хятдад соёлоор яаж ханиндаа амьдрах юм. чадахгүй. тэгснээс ядуугаараа байсан нь дээр.

  • zochin (December 14, 2016 1:14:18 pm )

    ene niitlel jinheme hyatad hunii zahialga uu.zeel avahgui bh ni mash zov bolson .busad bondiin adil alga bolno

  • бат (December 14, 2016 1:50:50 pm )

    Далай лам бурхан Хятадууд чөтгөр гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ Манай Тэнэг нэр нүүргүй МАНыхан биднийг Хятадын хараат болгох гэж байхад нь Далай лам ирж аварлаа

  • бат (December 14, 2016 3:20:33 pm )

    Бахс МАНыг чөтгөр гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг тул МАНд туслах улс байдаггүй юм Харин Манай тэнэг ард түмэн АНыг чөтгөр МАНыг бурхан гэж боддог нь сүүтэй үнээг сүүгүй гэж бодон заазанд өгөөд сүүгүй үнээг сүүтэй гэж бодон сааж буйтай адил тэнэглэл юм

antalya rent a car