Монгол бөх ард түмнийг цэнгүүлэх, баясгах уран барилдааныг үзүүлж байсан түүхтэй. Гэтэл эртнээс л “ноёны бөх”, ”давж болдоггүй бөх”, “найрааны бөх” гэх мэтээр бөхийн түүхийг “элдэвлэх” юм. Орчин цагт бөхчүүд хамгийн муу муухай үйлийн л эзэд мэтээр дуулдах байх. Хар тамхитай орооцолдож, зодоон цохионд холбогдож, хоорондоо муудалцаж, цолыг үнэлдэг болж, Улсын Их Хурлын гишүүн болж “бэлэг тэмдэг” болсон гэх мэтээр чих дэлсэх юм.
Монголчууд бөхчүүдээсээ юуг хүсдэг вэ? Мэдээж уран барилдаан, залуу хүний эр бяр, эрэлхэг дайчин чанар зэргийг харж сэтгэл оюунаа баясгадаг. Гэтэл одоогийн бөхчүүд шоудаж гэнэ, архидаж гэнэ, допинг хэрэглэжээ, хүүхнүүдийг …, иргэдийг дарамталж гэнэ, зодоон хийж гэнэ, ёс жудаггүй загнаж гэнэ гэсэн мэдээллүүд өдөр бүр л “урсах” юм.
Эр биеийн бярыг гайхуулан барилдах залуус уг нь үе тэнгийнхэндээ үлгэр жишээ, хийсэн бүтээсэн түүхтэй, ард иргэдээ өмөөрөх сэтгэлтэй, бөхийн түүхийг ариун байлгах үүрэгтэй баймаарсан.
Өчигдөр л гэхэд Ардчилсан хувьсгал ялсны 27 жилийн ойн бөх Монгол бөхийн өргөөнөө эхэлсэн. Бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг Монгол түмэн уран сайхан барилдааныг үзэж сэтгэл оюунаа баясгана хэмээн хүлээсэн ч талаар болов. Учир нь энэхүү барилдаанд хүч үзэх эрхэм дотор аварга, арслан, гарьд, заан цолтнууд зодоглосонгүй. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын харцага Ш.Уламбаяр, баруун жигүүрийг Улсын харцага А.Цацабшир магнайлан барилдсан байна.
Холбоотой мэдээ
-
Зочин (December 09, 2016 1:52:57 pm )
тэнэг бөхөөр яах юм
-
nergui (December 09, 2016 2:11:53 pm )
ene bol an namd ugch bgaa unelgee
-
irgen (December 09, 2016 3:17:25 pm )
tenegvvd bohchuud mongo ogohgvi gej bodson yum bgaa biz, esbel svhbat, bat erdene nariin yabuulga biz
-
zochin (December 09, 2016 3:27:08 pm )
AN darga nar ch tooj ochoogui shd
-
зочин (December 09, 2016 5:28:20 pm )
АН-ыг иймэрхүү л хүндэлж байна даа
-
bataa (December 10, 2016 12:35:13 am )
Buun naira. Er n buhuu bolih heregtei
-
иргэн (December 10, 2016 11:41:27 am )
Сүхбат УИХ-ын гишүүн ямар үүрэг хүлээж сонгосныг санаж их хурлын ажлын хэсэг ахалж байгаа тэр ажлаа олигтойхон хийгээд сонгогчидоо баярлуул. Тэрнээс гишүүн бөолоогүй байхдаа эхлүүлсэн хэрүүл, бөхийн талцалыг дэвэргээд хооронд нь хагаралдуулхад УИХ-ын ги шүүнээр бамбай хий гэж таныг сонгоогүй шүү. Допингоо
-
zasyyl (December 10, 2016 4:50:16 pm )
teneg hyyramch bexchvvbeer yadag ym dandaa hydlaa barilddag novshnyyd
8 Comments