Өнгөрсөн жилийн “Авъяаслаг монголчууд-1” шоунд үегүй юм шиг нугарч үзэгчдийг гайхшруулж байсан шилдэг оролцогч А.Уранбилэг саяхан “Dark side of Me” хэмээх шинэ уран бүтээлээ гаргаад байгаатай нь холбогдуулж цөөн хором ярилцлаа.
-“Авъслаг монголчууд” шоунд орсноороо та ямар өөрчлөлтийг хийж чадсан гэж боддог вэ?
-Манай үндэсний өв болох уран нугаралтыг хүмүүс тэр бүр ойшоогоод байдаггүй. Яг л хуучны сэтгэхүйгээрээ зүгээр л ширээн дээр гараад л нугараад байдаг гэж ойлгодог. Энэ ойлголтыг үзүүлбэрүүдээрээ эвдэхийг хичээсэн, бага ч болов нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна.
-Таны бодлоор өнгөрсөн жилийн “Авьяаслаг Монголчууд 1” шоу энэ жил зохиогдож буй “Авьяаслаг Монголчууд 2” шоунаас юугаараа ялгаатай байна вэ?
-Энэ жилийн шоуны оролцогчид түрүү жилийхтэй харьцуулахад илүү мэдээлэл сайтай байгаа юм шиг санагдаж байна. Өмнөх жилийн оролцогчдыг аль талаараа үзэгчдийг татах вэ гэдэг тал дээр туршлага дутуу байсан гэж боддог.
-Энэ жилийн шоуны санал, шүүлтийг юу гэж бодож байна?
-Манай Монголчууд аливаад их сэтгэл хөөрлөөр ханддаг юм шиг санагддаг. Үүнээсээ ч болж санал өгч гаргасан хүнээ дараа нь шүүмжилдэг тал их анзаарагдсан.
-Өмнөх жилийн шоун дээр “Алтан базер” гээч зүйл байгаагүй шүү дээ. Хэрэв таны оролцсон уг шоунд энэ байсан бол яах байсан бэ?
-Яг сайн хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ байсан ч, байгаагүй ч өөрийнхөө чадлын хэрээр үзүүлбэрээ үзүүлэх л байсан болов уу даа. Би энэ алдартай шоуны анхны дугаарын оролцогч болсондоо их бахархаж явдаг.
-Энэ удаагийн шоунаас ямар оролцогчийг дэмжиж байна вэ?
-Би оролцогч Шижирбат болон Алтай хамтлагийг дэмжиж байгаа.
-Танд шүүгч нараас хэн нь хамгийн их таалагддаг вэ?
-Надад Дээгий шүүгч их таалагддаг. Өөрийнхөөрөө, илүү дутуу зүйлгүй шулуухан зантай бас их чадварлаг нэгэн шиг санагддаг.
-Одоогоор юу хийж байгаа вэ?
-Одоо бол Улаанбаатар чуулгын дэргэдэх циркт ажиллаж байна.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү http://www.zuv.mn/page/newsmore/7480
Холбоотой мэдээ
Comments are closed.