Шатахууны импортын онцгой татварын хувь хэмжээг бууруулсан учраас шатахууны үнэ нэмэгдэнэ гэж санаа зоволтгүй гэх
мэдээлэл саяхныг хүртэл шил шилээ даран цацагдсан санагдах юм. Хамгийн сүүлд буюу долоо хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаанаас мөн ийм шийдвэр гаргасан. Гэвч гүйцэтгэх засаглалын татвараа зөөлрүүлэх урьдчилсан арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй. Газрын тосны бүгээгдэхүүн импортлогч “Тэс петролиум” компани уржигдраас эхлэн шатахууны үнээ нэг литр тутамд нь 10-40 төгрөгөөр нэмсэн байна. Тус юмпанийн шатахуун түгээгүүрүүд нэг литр А92 төрлийн шатахууныг 1550 төгрөгөөр, дизель түлшийг 1660 төгрөгөөр худалдаж эхлэв.
Харин бусад компани шатахууны тарифдаа өөрчлөлт оруулаагүй байна. Ингэснээр “Тэс петролиум”-ийн шатахуун “Петровис”, “Сод Монгол” зэрэг компанийнхаас 20-30 төгрөгөөр илүү үнэтэй зарагдах болов.
Шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг хоер ч удаа бууруулаад амжсан. Тухайлбал, аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа шатахуун, түлшний онцгой албан татварыг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар дахин 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталсан юм. Үр дүнд нь шатахууны татвар 160 мянга, дизель түлшнийх 180 мянган төгрөг болон буурч, шатахуун импортлогч момпаниудынхаа ачааллыг багасгасан. Үүнийг Засгийн газраас валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байв.
Дашрамд дуулгахад, “Тэс петролиум” нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн үүсгэн байгуулсан компани бөгөөд сонгуулийн өмнө шатахууны литр тутмын үнээ хамгийн түрүүнд бууруулж, жолооч нараас сайшаал хүртээд байсан билээ.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
Жагаа (December 09, 2016 11:58:19 am )
Монго бизнес засаг гэсэн хумуус торд гарахаар Улс яаж хогжих вэ
-
Anonymous (December 09, 2016 1:16:18 pm )
яажийгаа сда вэ
-
Burmaa guai (December 09, 2016 1:35:37 pm )
iim uudgui oligarhuudiig yaah gej songoson yum be.odoo tarhiaa shaatsgaa
-
Saihanbileg (December 09, 2016 1:52:02 pm )
Татварыг нь бууруулчаад байхад яагаад энэ бинзений үнэ буудаггүй юм бэ Энэ шатахуун импортлогчдыг шалгах хэрэгтэй хаана хэнд авилга өгчихөөд үнэ ханшийн асуудлаа бариад байдын бол доо Олон нийтэд ил болгох хэрэгтэй
-
Монгол улс (December 09, 2016 1:53:29 pm )
Manai uls hezee uursnuu benzin uildverledeg bolhiin be Naad mee zandalchingaa zailuulaa
-
Anonymous (December 09, 2016 3:22:57 pm )
энэ балай новшийг яах гэж сонгосон юм бол оо Эргүүлэн татах хууль түргэн гарч мөрдөгдөөсэй ийм новшнуудыг буцааж татах юмсан
-
Tanhai (December 09, 2016 5:55:08 pm )
Баттөмөр. Угийн л шуналын тип байсан хэвээр л шив дээ гаалийн дарга дарга байхдаа л бүх. Мөнгөний эх үүсвэрээ хийгээ. Ойл ч билүү шатахуун түгээгүүр ажиллуулж байсан одоо бас өөр нэрээр уг ажлаа хийж байна яаж яваад УИХ гишүүн болчихдог байна үүнийг сонгосчид нь мэддэггүй. л байхдаа иймэрхүү. Шаруудыг УХИ чонгоххр улс орон маан яаж хөгжих вэ эд нар чинь хувийн безнисээ л бодно шүү дээ. УИХ гишүүдийг эргүүлэн татдаг хуулийг боловсронгуй болгохгүй бол төрийн ажлыг хувьтайгаа холдог энэ мэтийг Баттөмөрүүд. олширхон ээ
-
Зочин (December 09, 2016 10:47:19 pm )
Мэдээж ш дээ одоо сонгуульдаа луйвардаад гишүүн болсон юм чинь үнээ нэмэхэд хэн ч юм хэлж чадахгүй л дээ, яг үнэндээ бол худал ярьсан хуурамч инээсэн л амьтан байна лээ дэг
-
Aвилгатай. тэмцэх газарт (December 09, 2016 11:49:19 pm )
Баттөмөрийг шалгуулья. Шатахуун түгээх газрыг Хэрэглэгчдийн эрх ашгиг хамгаалах ч билүү. нөгөө магнай дарга нь байсан. газар. бас шалгах хэрэгтэй
-
Tanhai (December 09, 2016 11:54:55 pm )
Баттөмөр. Угийн л шуналын тип байсан хэвээр л шив дээ гаалийн дарга дарга байхдаа л бүх. Мөнгөний эх үүсвэрээ хийгээ. Ойл ч билүү шатахуун түгээгүүр ажиллуулжcomment байсан одоо бас өөр нэрээр уг ажлаа хийж байна яаж яваад УИХ гишүүн болчихдог байна үүнийг сонгосчид нь мэддэггүй. л байхдаа иймэрхүү. Шаруудыг УХИ чонгоххр улс орон маан яаж хөгжих вэ эд нар чинь хувийн безнисээ л бодно шүү дээ. УИХ гишүүдийг эргүүлэн татдаг хуулийг боловсронгуй болгохгүй бол төрийн ажлыг хувьтайгаа холдог энэ мэтийг Баттөмөрүүд. олширхон ээ
-
ЭРДЭНЭТ (December 12, 2016 10:31:27 am )
сонгуульд өгч хахуулдсан мөнгөө олж авах нь энэ хулгайчыг эргүүлэн татах хэрэгтэй энэ новш битгий хэл солонгос ёрөнхийлогчөө хусаж бна,моголчуудаа босцгоо???
-
ЭРДЭНЭТ (December 12, 2016 10:33:38 am )
их хуралбг эргүүлэн татах хууль гаргах хэрэгтэй бна,?
12 Comments