antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 Comments are off

Жингээ хасахад минь тусалсан төрдөө “баярлалаа”

нийтлэсэн Admin

Их санасан газар есөн шөнө хоосон хоносон монголчууд сүүлийн гурван жилийн хугацаанд жингийн алдагдалд орж байгаа гэхэд болно. Өнгөрсөн жил  сар бүрийн 21 мянган төгрөгөөр амь тариа залгуулж арай сөхрөөд унагачихгүй байсаар 2012 буюу сонгуулийн жилтэй золгож байна. 2008 оны сонгуулиас хойш их амлалтын 1,5 саяын дөнгөж 500 мянгыг авч дуусах гэж байгаа.

Цуглуулж хураагаад өвлүүлж үлдээх хувьцаагаа ч авчихсан юм алга. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд 1,5 саяа авахаар гэр бүлийн гишүүдийн мөнгөө нийлүүлж байгаад бизнес хийнэ, орон сууцтай болно, газартай болно, хувьцаагаа  авахаараа цуглуулж хуримтлуулаад ногдол ашгийг нь хүртэнэ, үр хүүхдүүддээ өвлүүлж өгнө гэж өрхийн тэргүүнүүд сэрүүн зүүдэлсээр. Орой телевизийн дэлгэцээр амлалтын бэлэн мөнгө, хувьцааны сураг, улстөрчдийн өгнө өгөхгүй гэсэн хэрүүлийг сонссон.  Улстөрчдийн хэрэлдэх хоног нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн ядуурлын түвшин нэмэгдэж өдрөөс өдөр нэг өрхийн  тогоо хоосорч өлөн зэлмэн  болж байна.

Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс дахь ядуу өрхийн тоо 2002-2003 онд 61.1 хувь байсан нь 2007-2008 онд 35.2 хувь болж буурч байжээ. Тэгвэл энэ тоо энэ жил 39 хувь болж өссөн байна. Гэхдээ энэ бол статистик тоо.  Нийгмийн амьдрал дунд ороод бодит тоог гаргасан ядуурлын түвшин 60 гаруй хувьд хүрсэн гэж зарим эх сурвалж, улстөрчид ч хэлдэг.

2000 оноос хойш   монголчуудын амьжиргаа сайжирч  хүүхэд залуусгүй жингийн илүүдэлд орж тураах төвүүд цэцэглэсэн. Таргалалт хэмээх их хотын хуучаар өвдсөн охид залуус гудамжаар дүүрч байв. Тэгвэл 2008 оны сонгуулийн үеэс энэ өвчлөл газар авч монголчууд ядуурал гэгчийг мартаж цэнгэлийн манлайд хүрэх мэтээр төсөөлж эхэлсэн. Сонгуульд өрөлдсөн МАН, АН мөрийн хөтөлбөртөө бэлэн мөнгө, хувьцаа амалж ард түмнээ ядуугийн зовлонгоос ангижруулах их аянд мордов.

Гэнэт баяжих гэмтэй, энэ их мөнгөө юунд зарцуулах хэрэгтэй вэ? Мөнгөө өсгөх хамгийн найдвартай бизнесийн саналууд гээд нийгмийг хамарсан мэдээлэл, яриа газар авав. Нөгөө хэсэг нь хувьцаагаа аваад хэсэг хугацаанд дарчихвал хэдхэн жилийн дараа саятан, тэрбумтан болно. Энэ мэтээр хөрөнгөжөөд монголчууд борви бохисхийлгүй ажиллах, лааз түүх хэрэггүй болно гэж байлаа. Худал үгийг мянга  давтахаар үнэн болдог гэдэг шиг  бэлэн мөнгө, хувьцааны амлалтад итгэсэн монголчууд бүсээ чангалж гурван жил гаруй хүлээлээ.

Он гарсаар иргэд бүсээ чангалах тэнхэлгүй бол үнийн өсөлтөд дөрлүүлж аргаа барахдаа -30 хэмийн хүйтэнд жагсаж Төрийн ордонд барьцаалсан юм. Иргэд эрх баригчдад “Жингээ хасахад минь  тусалсанд баярлалаа. Одоо үүнээс цааш тэвчихгүй нь” гэсэн юм.

Үүнийг гэрчлэх мэт сүүлийн үед тураах төвүүдийн сурталчилгаа буурч, өдрөөс өдөр иргэдийн амьжиргаа доройтож байга атухай гунигт мэдээлэл л гарах боллоо. Одоо иргэд сонгуулийн жилд нэг сая төгрөгөө ямар ч гэсэн өгнө гэсэн найдвараар хоосон ходоодоо дүүргэж байна. shuud


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car