Оюутнуудад өнөөдрөөс сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлэнэ. Тус зээлийг Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, ХАС банк, Капитрон банк олгож байгаа аж.
Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой бөгөөд сургуулиа төгсөж, ажил эрхлээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх аж.
Тодруулбал, төгсөгчийн диплом сургалтын төрийн санд барьцаанд үлдээд зээлээ төлж дууссаны дараа дипломоо авах юм байна.
Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох юм байна.
Зээлд хамрагдахын тулд ямар бичиг баримтууд бүрдүүлэх вэ?
ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ
- Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /
- Богино хугацаатай зээл /1 жил /
- Урт хугацаатай зээл 110 жил /
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
- Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
- Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;
УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
- Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
- Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
- Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.
- Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.
- Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ
- Зээл хүссэн өргөдөл
- Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/
- Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Т.Гэрэл
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 05, 2016 11:01:52 am )
урт хугацаатай зээл 110 жил, аргагүй л урт юм даа хахахах
1 Comment