Туркойз Хилл Ресорсез компани энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс эхлэн Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгаагаа зарласан талаар Turquoisehill.com сайтад мэдээлжээ.
Тус сайтад мэдээлсэнээр шалтгаан нь бүтээгдэхүүнээ Хятад руу гаргахад нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар нэвтрүүлэх шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэжээ. Үүнээс болоод тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хүндрэл гарч, хилээр нэвтрэхэд удаан хугацаагаар хүлээдэг болсон хэмээн бичсэн байна.
Тиймээс Монгол болон Хятадын хилийн удирдлагуудтай ярилцаж, үүссэн нөхцөл байдлыг тодорхой болгохоор Оюу Толгой ажиллаж байгаа гэнэ.
Одоогоор бүтээгдэхүүн тээвэрлэлт хэр удаан зогсох нь тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ
-
МАЛНУУД (December 03, 2016 12:38:17 pm )
хужаа нар монголчуудыг дуулгавартай боолоо болгох гэсэн эдийн засгийн хориг арга хэмжээ хэдийнээ далай ламаар эхэлсэн шүү дээ Өмнөө өвдөг сөгдүүлэх гэсэн бодлого явж байна даа Гуравдагч гарцаа эртхэн бодвол яасан юм бэ
-
Зочин (December 03, 2016 3:02:19 pm )
Манай улсын эдийн засгийг одоогоор уул уурхайн салбар бараг дангаараа үүрч явна. Гэвч гол тулгуур болсон энэ салбарын голлох үнэ хүрэх бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс хэд дахин хямд борлуулсаар, дундаас нь зуучлагч компаниуд ашиг хүртсээр. “WoodMac”-ийн судалгаагаар нүүрсний үнэ ирэх онд ч мөн үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагч болон нийлүүлэгчдийн хувьд өнгөрсөн оноос эхэлсэн нүүрсний үнийн уналт зогсож, эргэн сэргэх болсон нь гарцаагүй таатай мэдээ. Гэхдээ Монгол улсын хувьд нүүрсний үнээ дэлхийн зах зээл дээрх түвшинд хүргэж чадаагүй хэвээр байна. Ганцхан жишээ дурдахад дэлхийн зах зээл дээр нүүрс 250 ам доллараар үнэлэгдэж буй өнөө үед Монголын нүүрс экспортлогч компаниудын аль нь ч дээрх үнэд хүрэхгүй хэвээр байна. Тухайлбал, нүүрс экспортлогч гурван гол компанийн нэг болох төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компанийн хувьд нэг тонн нүүрсийг ердөө 33 ам доллараар үнэлэн худалдаалж байгаа нь дэлхийн зах зээл дээрх үнийн 1/4 хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл бид нүүрсээ одоо хэр нь бодит өртгөөр нь худалдаж чадахгүй байна. Сайн мэдээ нь Монгол улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон Эрдэнэс Таван Толгой компанийн зүгээс олборлогч TTJVСо компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлж зорилгоор дахин хэлэлцээ хийсний дүнд энэ сард нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлаас 85 хувиар нэмэгдүүлэхээр болж байна. Харин Энержи Ресурс компанийн хувьд нүүрс харьцангуй өндөр үнэтэй худалдаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард тус компанийн нүүрсний хилийн үнэ 85 ам доллараар үнэлэгдэж байсан бол энэ сард 107 орчим ам доллар болж өсгөхөөр зорьж буйгаа компанийн зүгээс мэдэгдээд байна. Дээрх хоёр компанийн нүүрсний үнэ харьцангуй зөрүүтэй байгаагийн гол шалтгаан нь нэг нь нүүрс угаах баяжмалын үйлдвэртэй бол нөгөө нь уурхайн аман дээрээсээ шууд худалдаа хийдэгтэй холбоотой. Тухайлбал, Энержи Ресурс компани нүүрсээ угааж гаргаснаар нүүрсний үнийг харьцангуй өндөр байлгаж чадаж байгаа бол уурхайн аман дээрээс шууд худалдаалагддаг нүүрс маш хямд экспортлогдож, зуучлалын компаниар дамжин хэд дахин өндөр үнээр зах зээлд борлуулагддаг ч, зөрүү ашиг нь Монголын хилээс гадна үлдэж байна. Ийм л учраас өнөөг хэр нь Монголын нүүрс дэлхийн зах зээлд хангалттай үнэ хүрэхгүй хэвээр, монголчууд бодит ашиг хүртэж чаддаггүй уламжлал тогтсон хэвээр. Монгол улс гадагшаа гаргадаг цөөн хэдэн экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хагас дутуу болгоод гаргадаг жишээ олон. Эдийн засгийн хямрал, төгрөгийн сулралыг өнөө маргаашаа аргацаасан зээл, тусламж бус, угтаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлснээр дарах нь хамгийн зөв шийдэл болохыг цөөнгүй судлаач, мэргэжилтнүүд хэлсээр байгаа ч Төрийн эрх барих байгууллагын өмнө даанч хэзээ ч бодитоор яригдаж, яригдсан нь хэрэгжиж байсангүй. Дээрээс нь өмнөх Засгийн газрын ачаар томоохон хөрөнгө оруулагчдаа үргээн явуулснаар хөрөнгө оруулалт буурч, орох валют огцом багассаныг дурдахгүй өнгөрч боломгүй. Түүхий эдээ үнэ хүргэж чадахгүй байгаа нь зөвхөн нүүрсэн дээр бус, экспортоор гаргадаг бусад бүх л салбарын түүхий эд дээр ажиглагддаг гол алдаа. Түүхий эдээ экспортлохдоо боловсруулж, стандартад нийцүүлэн гаргавал дэлхийн жишиг үнэд хүргэх боломж бий. Энэ нь зөвхөн нүүрс болон бусад түүхий эдийг баяжуулах, боловсруулах тухай хэрэг биш. Угтаа Монгол улсад нүүрлээд буй эдийн засгийн хямралын хамгийн гол гарц. Учир нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлснээр манай улсад орох валютын урсгал нэмэгдэнэ. Ингэснээр долларын нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассанаар гадаад валютын ханш тогтвортой байх боломж бий. Нөгөөтэйгүүр орох валют нэмэгдсэнээр нөөц мөнгө нэмэгдэж, төлбөрийн тэнцэл эерэг гарах дүр зураг харагдана. Гэвч манайд эсрэгээрээ, үндэсний үйлдвэрлэл гэх зүйл тун ховор. Байсан ч хэрэглэгчдэд хүрэх нь цөөн. Өдөр тутамдаа зарцуулж буй бидний мөнгө ихэнхи нь гадагшаа урссаар, гарах валютыг нэмэгдүүлж, долларын эрэлтийг үүсгэж, дотоодын мөнгөн тэмдэгтээ үнэ цэнэгүй болгож байна. Монголбанкы мэдээлснээр Монгол улс онд тоног төхөөрөмжийн импортонд 749 сая ам доллар, аялал жуучлалтай холбоотой импортонд 250 сая ам доллар зарцуулж байсан бол зэсийн баяжмал гадагшаа гаргаснаар 280 сая америк доллар оруулж иржээ. 2016 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол улс дахь валютын орох гарах урсгал буюу төлбөрийн тэнцлийн байдлыг харвал урсгал тэнцэл 118.9 мянган ам долларын алдагдалтай, хөрөнгө санхүүгийн тэнцэл 185.2 мянгад хүрсэн. Бүхэлд нь авч үзвэл төлбөрийн тэнцлийн нийт дүн хасах буюу гадаад валютын цэвэр нөөц 232.1 мянган ам доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин экспортын өсөлт 5.39 хувиар, импортын өсөлт 14.3 хувиар тус тус буурсан нь Монгол улсыг зорих хөрөнгө оруулагчдын тоо үлэмж хоргодож, дотоодын үйлдвэрлэлээ хангалттай хөгжүүлж, экспортод гаргаж чадаагүйг бэлхэн илтгэж байна.
-
бат (December 03, 2016 3:34:35 pm )
Би Эрдэнэтийн хэргийн учрыг нь одоо болтол ойлгоогүй байна Нямдорж нарийн учрыг нь хэлэхгүй хашгачаад байна Энэ бол ард түмний толгойг угааж Ерөнхийлөгчийн сонгуульд ялах гэсэн МАНы нэг арга юм Энэ хүн 1992-1998 онд Эрдэнэтийн Монголын талын 51%ийг ШОтгонбилэг луйвардан аваад байхад таг дуугүй байсан юм АН 1,3 тэрбум доллар үлдээсэн байхад МАН мөнгө байхгүй хэмээн сонгуулаас хойш валютын ханшийг ямар хязгаарлалтгүй унагасан нь бас сонгуульд ялах гэсэн арга юм Учир нь тэд ард түмний амьдралыг хэргээр унаган туйлд нь хүргээд сонгуулийн өмнөхөн гэнэтхэн валютын ханшийн тогтоон АН юу ч гүй өгсөн тул бид ханшийг хязгаарлаж чадахгүй байсаар одоо л нэг мөнгөтэй болж хязгаарлалаа хэмээн хэлэх гэж байсан юм Үгүй байсан ч энэ бол МАНыг огцруулах хангалттай үндэслэл тул босж тэмцэн МАНыг төрөөс зайлуулцгаая Монголчуудаа
-
Anonymous (December 03, 2016 6:46:20 pm )
БИДЭНД 40 ЖИЛИЙН ДАРАА АШГАА ӨГӨХ ДУБАЙН ГЭРЭЭТЭЙ ЭНЭ АСУУДАЛД САНАА ЗОВЖ БАЙГАА МОНГОЛ ХҮН ДААНЧ АЛГА. МӨНГӨ ТӨГРӨГ НЬ МОНГОЛЫН БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААР ОГТ ДАМЖДАГГҮЙ ДАНС ТООЦОО ТАЙЛАНГАА МОНГОЛЫН ТАЛД ОГТ ӨГДӨГГҮЙ ЭНЭ УУРХАЙ ЗОГСВОЛ МОНГОЛЫН МААНЬ БАЯЛАГ ХЭДЭН ӨДӨРЧ АТУГАЙ ТАЙВАН АМГАЛАН ЭХ НУТАГТАА БАЙГ. НААДУУЛ ЧИНЬ ЦЁНТЕРРА ГОЛД БОРООГЫН АЛТЫГ ТАТВАРГҮЙ 5 ЖИЛ ДОТРОО УХААД АВААД ЯВЧИХСАНААС ИЛҮҮ ХУРДАН ОЛБОЛОЖ БАЙГАА. БИДЭНД 40 ЖИЛИЙН ДАРАА ЦӨЛ Л ҮЛДЭНЭ ЭНЭ ЯНЗААР ЭНЭ ГЭРЭЭГЭЭР БОЛ. ГЭХДЭЭ БИДНИЙ ХҮҮХДҮҮД ӨӨРЧИЛНӨ ЗАРИМ НӨХДИЙН НААР ДУЛААЦНА.
-
Anonymous (December 04, 2016 9:01:50 am )
ХАЛХ ГОЛ ТАМСАГ МАТАДААС ХУУ СОРУУЛЖ ЗӨӨЛГӨЖ БАЙГАА НЕФТЭЭ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬВАЛ ЯАСАН ЮМ БЭЭ УРАГШАА ҮНЭГҮЙ ӨГЧ ХОЙНООС ҮНЭТЭЙ АВНА ЗАВСАРТ НЬ МАН БАЯЖИНА. БИЧИГТЭЭР ӨДӨР ШӨНӨГҮЙ ӨВӨЛ ЗУНГҮЙ ӨЧНӨӨН ЖИЛ ЗӨӨЖ БАЙГАА ТЭР ИХ НЕФТЬ ДЭЭР БАС ТАТВАР НЭМБЭЛ НЭМЭХЭЭР ГЭХДЭЭ АЙЛЫНХАА ХҮНТЭЙ ХУРГА ИШИГ НИЙЛСЭН ТӨДИЙД МУУДАЛЦААД БАЙДАГГҮЙ МОНГОЛ ЖУДАГ БИДЭНД БИЙ ЮМ ДАА.
-
Улс тор судлаач. (December 04, 2016 12:47:16 pm )
Ер нь Далай ламын урьж хэнд хэрэгтэй байсан юм. Гол Хятадыг “Монго зээлье” гэж байхад нь л аштайхан байж байгаад зээлээ авах байсан шуу дээ. Гэтэл ямар ч Торийн бодлого ойлгохгуй байснаасаа болж “нэг боломж оо алдлаа”. Мон Хуухэд залуучууд маань ЗОВ АМЬДРАХ АРГА УХААНААС СУРАЛЦАЖ ЧАДАХГУЙ байгаа нь манай Торийн ондор албан тушаалтангууд нь дотоод гадаадын хулгайчуудтай хамтарч, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ, ЭД МОНГОНИЙ ТОЛОО, ХУУЛЬ ДУРЭМГУЙ, УЛГЭР ДУУРАЙЛАЛГУЙ ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ юм. Хуухэд залуучууд маань “амар хялбар аргаар амьдрахын тулд хар тамхины наймаа хийж хурдан ИХ МОНГОТЭЙ болох, эсвэл охид бусгуйчууд маань биеэ унэлэх ИХ МОНГО олохоор зорьсон нь улс орон даяар газар авч, эруугийн нохцол байдал хундэрч, НОЦТОЙ байдалд ороод байхад, манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишууд УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугаад, харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан хэрэгт холбогдоод л байгаа биз дээ”. Ер нь Ц.Элбэгдорж нь анх Эрдэнэтийн захирал Ганзоригийг шахаж гаргаад, тууний оронд оорийн найз Цагаандарийн Энхтувшинг тавихаар хооцолдсон ч олон нийтийн дотор ТААГУЙ ХЭЛ АМ гараад эхэлмэгц АМЕГ-т ажилладаг байсан Даваасурэнтэй хувиараа тохиролцоо хийж, туунийг Эрдэнэтийн захиралаар томилсон биздээ. Дараа нь Даваасурэнг “дарамталж” байгаад Эрдэнэтийн монгоор “Ачит-ихт” гэдэг хувийнхаа зэсний уйлдвэрийг бариулж, ашиглалтанд оруулж ашиглаад л байгаа биз дээ. Одоо энэ уйлдвэр нь ЕТГ-ын дарга асан П.Цагааны нэр дээр уйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо Элбэгдоржид огч байх шиг л байна даа. Мон Ц.Элбэгдорж нь, ихэнх хувьцааг нь Хятадууд эзэмшдэг Саусгоби Сэндс компанид УУЧЛАЛТ, ОРШООЛ узуулэх замаар МАШ ИХ ТУСЛАСАН ДАА. Саусгоби Сэндс компани нь “орлогоо нуур дарагдуулах замаар улсад ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН, 6.1 их наяд тогрогийн МОНГО УГААСАН хэргээр шалгагдаж тогтоогдоод, анхан шатны шуухээс “гадны хоронго оруулагч нэрээр ялыг нь хонгоруулж” 35.3 тэрбум тогрогийг Улсын тосовт оруулахаар шийдвэр гарч, БУХ ШАТНЫ ШУУХИЙН ШИЙДВЭР ГАРЧ ЭЦЭСЛЭЭГУЙ БАЙХАД, Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж маань “Шуухийн процесс-д саад учруулж, тухайн хэрэгт нь УУЧЛАЛ узуулснээр, Монгол улс маань МОНГО ч БАЙХГУЙ, УХСАН ХООСОН НУХТЭЙ, СУЙРСЭН ГАЗАР НУТАГТАЙ, ХООСОН ХОЦОРСОН ЮМ ДАА. Эцэст нь Ч.Сайханбилэг нь энэ компанийг УЛАМ ДАВРААЖ, ЯМАР ч ТЕНДЕРГУЙГЭЭР “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ашиглалтын талбайн ХАМГИЙН АШИГТАЙ БАРУУН ЦАНХАД ОЛБОРЛОЛТ ХИЙЛГЭЖ, ШАГНАСАН ЮМ. Тэгэхээр Хятадын бас нэг компани л ТАВАН ТОЛГОЙД ОЛБОРЛОЛТ ХИЙДЭГ болсон гэсэн уг юм л даа. Энд хир хэмжээний ХЭЭЛ ХАХУУЛ ЯВСНЫГ хэн ч мэдэхгуй, хэн ч шалгахгуй онгоруулж байгаа биз дээ. Мон Ц.Элбэгдорж нь Шуух Хууль Хяналтын Байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болгохын тулд ЧАДВАРГУЙ, МЭДЛЭГГУЙ, ТУРШЛАГАГУЙ, ШААРДЛАГА ХАНГАХГУЙ хунийг ШУУГЧЭЭР томилж, НИЙГМИЙН ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛСАН. Одоо та бухэн захын хунээс “Шуухийн шийдвэр хир зэрэг шударга гарсан бэ? гээд асуугаад узвэл ойлгомжтой болно доо. Торийн Тэргууний хувьд “Эцэг хун шиг” оорийн биеэр УЛГЭР ДУУРАЙЛАЛ узуулэхийн оронд дээрх бух уйлдлуудийг хийснээс гадна, хамтран ажиллаж, оорийг нь ийм Торийн ондорлогт хургэсэн Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд журмын олон ноходийгоо “Угэнд ордоггуй, эсвэл тороос хулгай хийхэд тусладаггуй, эсвэл оорийнхоо орсолдогч” гэж узээд ГАНЦААРДУУЛАХ, УЗЭЛ БОДОЛООС нь МОХООХЫН ТУЛД, ЗОХИОМЛООР ГЭМТЭН, БУРУУТАН, ХЭРЭГТЭН БОЛГОХООР хууль хучний байгууллагаар уг яриа, уйлдэл ходолгоон бухнийг нь нууцаар тагнаж, чагнуулж, ГЭМТ ХЭРГИЙН ЗОХИОЛ БИЧУУЛЖ, туугээр нь СЭЖИГТЭН болгож, хууль хучний байгууллагаар шалгуулж, нэр хундийг нь унагааж УЛС ТОРООС ЗАЙЛУУЛДАГ эсвэл ШОРОН ГЯНДАНД ОРУУЛЖ ГЭСГЭЭДЭГ болоод байгаа биз дээ. Мон оорийнхоо бурэн эрхийн хугацаандаа “ходоо гадааны хаа хамаагуй хумууст С.Зориг агсны хэргийг хулээлгэж ЦЭГ тавина” гээд л яригдаад байгаа. ЭНЭ БУХЭН чинь ХУУХЭД, ЗАЛУУЧУУДАД ХУМУУЖЛИЙН ЯМАР Ч САЙН НОЛОО УЗУУЛЖ ЧАДАХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХ ТУЛ УЛГЭРГУЙ, ХУМУУЖИЛГУЙ, ХУН ЧАНАРГУЙ “ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ АРД ТУМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙСЭН” энэ НОХОРООС НЭГ ч ХОНОГ АЛДАХГУЙ ОГЦРУУЛЖ САЛЬЯА.
-
Zochin (December 05, 2016 11:06:45 pm )
oyu tolgoi bidend hamaagvi shvv dee hujaagiin zuw zes geed uchnuun Alt bas bus zvil garaa biz
7 Comments