antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 18 comments

МИАТ-ийн хашаанаас гарч үзээгүй Ч.Хоролсүрэн хэний мөнгөөр онгоц авсан бол

нийтлэсэн Admin

«Mongolian airlines» групп саяхан шинэ онгоц худалдаж авснаа зарлалаа. Гэвч хэдэн төгрөгийн үнэтэй онгоцыг хэний, ямар мөнгөөр худалдаж авснаа тас нуув.

Учир нь дээрх хоёр онгоцыг худалдаж авсан мөнгөн дүн монголчууд бидний ховорхон сонсдог толгой эргэм тоо болохоор тэр.

Оны өмнөхөн хоёр ч «Фоккер-50» онгоц худалдаж авсан тус компани энэ удаа «Аеробус А319» хэмээх хоёр шинэ онгоц худалдаж авчээ. Энэхүү онгоцны нэгж үнэ нь 77.3 сая ам.доллар. Харин «Mongolian airlines» групп «Аеробус А319» загварын хоёр ширхэг онгоцыг 154.6 сая ам.доллар буюу 208 тэрбум 710 сая төгрөгөөр худалдаж авсан байна.

200 тэрбум төгрөг гэдэг дөнгөж байгуулагдсан шинэ компанийн хувьд асар их мөнгө. Гэтэл тэд энэ их мөнгөнд огтхон ч түүртсэнгүй. Харин ч «Mongolian airlines» группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн дээрх онгоцны сайжруулсан загвар болох 176-205 сая ам.долларын үнэтэй «Аеробус 330» онгоцноос дахин авах гэж байгаагаа хэлсэн байна лээ. Энэ нь монгол мөнгөөр 276 тэрбум 750 сая төгрөг гэсэн үг. Ингэснээр «Mongolian airlines» групп нийт 485 тэрбум 460 сая төгрөгийг гурван онгоц худалдаж авахад зориулж байгаа аж. Бараг л 500 тэрбум төгрөг. Гадаадад нислэг хийж үзээгүй, будаг нь ханхалсан шинэ компанийн хувьд их мөнгө шүү.

“Mongolian airlines” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн 154.6 сая ам.доллар буюу 208 тэрбум 710 сая төгрөгийн үнэтэй Аеробус А319 загварын хоёр ширхэг онгоц худалдаж авлаа. 2012.01.29 “Mongolian airlines” групп гадны хөрөнгө оруулагчдынхаа мөнгөөр 500 тэрбум төгрөгийн цнэтэй онгоц худалдаж авна Ийм их хөрөнгө мөнгө өөрийгөө ерөнхий захирал гээд байгаа Ч.Хоролсүрэнд лав байхгүй. Ч.Хоролсүрэнгийн хувьд жижиг тугалын бэлчих газраас холдож үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас гарч үзээгүй гэдэг шиг «МИАТ» ХК-иас холдож үзээгүй хүн. ТӨХ-ны дарга асан Д.Сугарын буянаар «МИАТ» ХК-д орж, даргын албан тушаалыг ээлжлэн хашиж л үзсэн. Яах вэ, «Mongolian air trans» гэдэг ачаа тээврийн үйлчилгээний компанитай учраас юмгүй хүмүүсийн хажууд хөөрхөн хэдэн төгрөг хураачихсан байх л даа. Гэвч ганц үнэн гэвэл Ч.Хоролсүрэн шиг гарын аясаар хөдөлдөг утсан хүүхэлдэйнүүд хичнээн баяжиж, хөлжлөө гээд 500 тэрбумаар онгоц худалдаж авдаг компани байгуулж чадахгүй.

«Бодь» группийн эзэн УИХ-ын гишүүн Л.Болд, «Женко» группийн эзэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, «Mongolian air trans» ХХК-ийн захирал Ч.Хоролсүрэн гурав нийлээд ч хэдхэн сарын дотор 500 тэрбум төгрөг цацна гэхэд эргэлзээтэй. Ер нь бол энэ гурвын хувьд ч боломжгүй зүйл. Тэгэхээр одоо тодорчихоод байгаа энэ гурваас гадна өчнөөн хөрөнгө оруулагч байдаг бололтой.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр «Mongolian airlines» группт Х.Баттулгын гадаад найз, түншүүд нь томоохон хөрөнгө оруулж, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, ИНЕГ, «МИАТ» ХК-ийн нөлөө бүхий албан тушаалтнууд хувь эзэмшдэг гэх юм билээ. Манайхан хэдий олуулаа ч зуу зуун тэрбумаар нь хөрөнгө цацаж зүрхлэхгүй. Байх ч үгүй биз. Тэгэхээр «Mongolian airlines» группийн гол санхүүжүүлэгч нь гадны хөрөнгө оруулагчид болж таараад буй.

Хамгийн эмгэнэлтэй нь гадны нүсэр хөрөнгө оруулалттай компани төрийн өмчийн «МИАТ» ХК-ийг дампууруулчихвал Монголын агаарын тээврийн орон зайг гадныхан эзлэх нь ойлгомжтой. «Mongolian airlines» группийг үүсгэн байгуулагчдын хувьд «МИАТ» ХК-ийг хувьчилж авах гэж их үзсэн.

УИХ-ын гишүүн Х.Батулга «Женко» группээрээ түрий барьж, ТӨХ-ны дарга Д.Сугартай хамтран зүтгэсэн боловч бүтээгүй. Магадгүй тухайн үед Х.Баттулгын цаана өдгөө «Mongolian airlines» группт хөрөнгө оруулаад буй гадны хөрөнгө оруулагчид байгааг манайхан анзаарсан ч юм бил үү, хэн мэдлээ. Тэд «МИАТ» ХК-ийг авах гэж нэг бус удаа зүтгээд чадаагүй тул өнгөрсөн онд «Mongolian airlines” группийг байгуулсан байдаг. Зорилго нь «МИАТ» ХК-ийг дампууруулж, зах зээлийг нь булаах. Өөрөөр хэлбэл өшөө авч, ашиг олох зорилготой байгуулагдсан гэдэг.

Үүндээ ч хүрэхэд ойрхон байна. Эхлээд «МИАТ» ХК-ийн нэр, дараа нь туршлагатай мэргэжилтэн, менежментийг хулгайллаа. Одоо «МИАТ» ХК буюу төрийн өмчийн газрыг нь булааж эхлээд байна. Тухайлбал, «МИАТ» ХК-ийн хуучин ашиглаж байсан 8430000 м.кв талбай бүхий ачаа, шуудан үйлчилгээний барилгыг ТӨХ-ны дарга Д.Сугар, “Mongolian airlines” групп гадны хөрөнгө оруулагчдынхаа мөнгөөр 500 тэрбум төгрөгийн цнэтэй онгоц худалдаж авна ИНЕГ-ын дарга С.Батмөнх нарын шийдвэрээр нурааж, «Mongolian airlines” группт өгсөн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Одоо улсын хилийн бүс дэх төрийн мэдлийн дээрх газарт
«Mongolian airlines” групп каргоны барилга барихаар зэхэж байна.

Хамгийн гол нь «Mongolian airlines” группийн энэхүү улайм цайм үйлдэл цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр «МИАТ” ХК-ийн 1.2 тэрбум төгрөгөөр каргоны байгууламж барихаар төлөвлөсөн газрыг «Mongolian airlines” групп авч байгаа гэнэ. Бид мэдэхгүй байгаагаас биш Ч.Хоролсүрэн нар «МИАТ” ХК-ийг хэдэн зуун саяар нь төсвийн алдагдалд оруулж, дансыг нь хоосолчихоод хав дарж байж болзошгүй. Учир нь «МИАТ” ХК-д «Mongolian airlines” группийн томоохон гар хөл байсаар байна. Нэгэнт өр зээл нь дийлдэхээ байвал төрийн өмч ч бай дампуурах нь ойлгомжтой. Ямартай ч бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Б.Даваахүү

 

 

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (February 03, 2012 12:09:54 am )

    uvaigui buzaruud

  • Anonymous (February 03, 2012 1:57:32 am )

    chadaj bgaa yumand arga bhgui mongolchuud oorsdiin gesen ongotstoi bolhol heregtei udahgui bi suuj uzneee Battulga said mundag hun yumaaa demjij bn

  • Anonymous (February 03, 2012 2:01:49 am )

    miat gej zawharsan dargalj bgaa darga nar ni gej butehgui dandaa hulgaich nar idej uulaa geed bainga chihnees honhtoi balai gazar onoodriig hurtel ongotsoo shineer hudaldaad ch awchih chadalgui ongots tureslej buur mongolchuudiig ongotsond suulgahgui bh sanaatai odoo biznessiin huulid bariulan duusch dee hahaah hohi ni

  • Anonymous (February 03, 2012 10:54:29 am )

    avilgatai temchex gajariin xan ene bvgdiig shalgaxad yadag yum bol zvgeer tsalin avax xobbi toi yum bol uu

  • Anonymous (February 03, 2012 12:22:59 pm )

    cain chadaaraa xaxag yxbee

  • Anonymous (February 03, 2012 1:52:47 pm )

    «Mongolian airlines» групп саяхан шинэ онгоц худалдаж авснаа зарлалаа. Гэвч хэдэн төгрөгийн үнэтэй онгоцыг хэний, ямар мөнгөөр худалдаж авснаа тас нуув.hahaha yamar teneg yum bichdeegiin. Henii yamar munguur hudaldaj avsan n ta nart yamar hamaa bnaa tegeed hudaldaj avaagui tureesiih tegeuu

  • Anonymous (February 03, 2012 3:53:50 pm )

    negiigee ym hiij bvteej bhad bitgii ingej baildaa mongolchuudaa

  • Anonymous (February 03, 2012 4:36:47 pm )

    muusain hulgaichuud mongo olohiin tuld soliorch baina, toriin tomor nyyr haana baina,

  • Anonymous (February 03, 2012 4:44:48 pm )

    Miat oodtei bsan bol yu gej iim boloh be darga nar ni idej uugaad bsan odoo ter Erdenebileg Bayasgalan huuhen gm humuus hamgiin suuld uuj ideed hooslood garsan yu ch boloogui bna

  • Anonymous (February 03, 2012 4:47:48 pm )

    khorolsuren guiai chin ikh gaigui hun bdag ymaa ekhner ene ter ni yostoi saikhan humuus bdag ym ajlaa ch sain meddeg bh harin sugar darga bol jinkhene oligarkhi bhaa kk

  • Anonymous (February 03, 2012 7:33:14 pm )

    xe xe ex ex MIAT–n Orkhon minee yundaa aigaad zahialgaar yum bichuuleed bainaa. Shees ni goijoloo chadaj baigaa yumand arga baihgui yu xe xe ex ex

  • Anonymous (February 03, 2012 9:08:52 pm )

    MAK avsan shuudee Mongolian Airlinesiin ezen MAK bolson gej sonsson yum bna. Ded said bolson ter Nomtoibayar batsaan ih mongo hiih tolovlogootei bgaan bna l daa.

  • Anonymous (February 04, 2012 1:58:01 am )

    miatiig hubchilah ni zub hulgaichid luibarchidiin uur

  • Anonymous (February 04, 2012 5:15:40 am )

    avaa l biz,yund n ataarhaad bgaa yum be?harin ch sain bna shdee.

  • Anonymous (February 04, 2012 10:09:38 am )

    Zevee gadnii herenge oruulaltiig tatah heregtei teriin emchiin tcaana dandaa ashiglal bdag yum gadnii herenge oruulalttai hamtarsan kompaniuud chini mash shudraga huvaarlalttai baas hariutclagataigaar uil ajillagaag yvuuldag yumaa. Bayar hurgii horolsuren bolon shine nislegiin kompaniihand. Ta. Nariin zev shuu amjilt husii mongol tumendee uilchleh ayulgui shuurhai uilchilgeeg uzuulne gedegt itgej bn mongol tumen

  • Anonymous (February 04, 2012 2:11:00 pm )

    Airbus aa hudaldaj avaagui, tureesiin ongots shu de, medehgui baij olon yum bichih yuma!!!

  • Anonymous (February 06, 2012 12:31:26 pm )

    Yuun MAK veeee soliortsiin…. bitgii hunii am damjsan yarianaas yumiig dugnej bgaach MAK ene company-d yamarch hamaagui tehuuu

  • Anonymous (February 17, 2012 9:46:12 pm )

    Mongoliin oligarxuudiin yamar aimshigt ginjin urbal baigaag ard tumend il bolgo. Mongolian Airlines uusgen baiguulagch ni Lu Bold 30%, MAK-iin NYAMTAISHIR 30% uldsen 40 % ni jenko Battulga, miatiin odoogiin zaxiral Orxon, INEG-iin darga Batmunkh,Batbaatar okhin ni mongolian airlinesd ajillaj bgaa, INEG-n Erdenebat abgai ni mongolian airlinesd ajillaj bgaa, Miat iin zaxiral asan Baterdene za ingeed ene bugdiin ard INEG-n darga batmunkhiin ard Shadar said MIEEEGOMBIIN ENKHBOLD,MIATIIN DARGA ORXONII ARD EX ERUNKHII SAID BAYAR za ingeed urgeljilnee, Abilgaltai temtsex gazriin dargaa ta sejuurees ni abaad shalgaad uzeech, esbel Elbegdorjiin naiz battulgiin gar xul xebeeree baikh uu?
    Agaariin shugamaa aldana gedeg ulsiikhaa ayulgui baidliig alddag gedegiig erxem xuchniikhen meddeg uu? mongol uls agaariin shugamaa aldlaa, odoo yana? bi bol bayrlaj

antalya rent a car