antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2012 1 comment

90-саяын Гансүх шоронгоос гарсан шөнөө оршуулгын газар хоножээ

нийтлэсэн Admin

Кино хийх хүсэлдээ автан   МУ-ын Ерөнхийлөгчийг хүртэл залилж  луйварчин, ялтан болж хувирсан 90-н саяын Гансүхийн амьдрал адал явдлаар дүүрэн  аж.  Тэрээр   14 жилийн дараа шоронгоос  гарч ирээд очих газаргүй бүтэн өдөр гудамж метрлэж алхсан гэдэг.  Найз нөхөд болох  ганц нэг  хүмүүстэй уулзсан ч хоолонд оруулж, хэдэн төгрөг өгөөд салахын түүс болж байсан тул оройдоо очих газаргүйн эрхээр ээжийнхээ мөнх нойрсож буй Даландавхарыг зорьжээ.    Харанхуй бүрэнхийд  тэр бүрий очихоос хүмүүсийн  эвгүйцдэг  оршуулгын газарт  эхийнхээ шарилын  шороог дэрлээд унтахдаа огтхон ч  даараагүйгээр барахгүй эгээ л амьд хүнтэй ярьж буй мэт  ярьж хөөрч, уйлж хоносон  тэрээр өглөө нь явахдаа “Хүү нь дахин  ээжийнхээ нэрийг муугаар дуудуулахгүй” гэж амлаад  амьдрахаар итгэл дүүрэн алхсан гэдэг. Гэвч   “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэгчээр     амьдрал  түүнд тийм ч сайхан хандсангүй.  Ялагдал тэмцэл хоёрын зааг дээр дэнжигнэж явсан  яг тэр үед “ Амьд үг” христийн чуулганы тэргүүн пастор Л.Батболд  Гансүхэд тусламжийн гар, халуун сэтгэлээ сунгаж амьдрал руу хөтөлсөн аж.  Хийсэн хэрэг, туулсан амьдрал нь “ Бодлын хулгайч” кинонд мөнхөрсөн тэрээр  уг киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Амарааг миний биений нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн гэнэ шүү. Б.Гансүх одоо эхнэр хоёр хүүхдийн хамтаар  итгэгчийн амьдралаар  аз жаргалтай амьдарч байна.

 Г.Энхтуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 03, 2012 9:58:04 am )

    Tiim ee, ta buhen Burhan baidag gedegt itgeerei.

antalya rent a car