antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2016 5 comments

О.Баасанхүү Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй байна

нийтлэсэн Admin
527-14805644305УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН амжилт муутай оролцож, тус намаас УИХ-д нэр дэвшигчдээс ганцхан О.Баасанхүү сонгогдож, парламентад нэг суудалтай болсон билээ.
УИХ анхдугаар чуулганаа хийж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх өдрийн үүрээр түүний гэрт МАН-ын нэр бүхий дөрвөн УИХ-ын гишүүн ирж, МАХН-аас гарч, МАН-д элсүүлэх тохиролцоо хийхээр завдсан тухай О.Баасанхүү нэгэнтээ өгүүлж байсан нь бий. Тэрээр хэдийгээр уг саналыг хүлээж аваагүй боловч МАХН-аа удирдах хүсэлтэй байгаагаа ил шулуун хэлэх болсон юм.
Өнгөрсөн намраас л МАХН хурлаа хийж, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах ёстой хэмээн мэдэгдэж байсан бөгөөд өдгөө ч энэ бодлоо орхиогүй бололтой. Тэр бүү хэл Н.Энхбаяраас хамаарахгүйгээр нийт 1206 гишүүн оролцуулсан МАХН-ын их хурал гэгчийг зохион байгуулахаар ажилдаа орсон аж. Мөн Х.Баттулга, Н.Алтанхуяг нарт МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших санал тавьжээ.
Ер нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд намынхаа албан ёсны дарга болсон ч эс болсон ч МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэв  Н.Энхбаяртай үл ойлголцвол намаасаа гарч, МАХН-ыг парламентад суудалгүй болгох эрх бий. Энэ эрх л түүнийг ийн дураараа аашилж, Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ын их хурлыг хүртэл хуралдуулахаар төлөвлөхөд нөлөөлж буй билээ.
П.Энхмандах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Б.РАДНАА (December 01, 2016 1:25:32 pm )

    Энхбаяр ерөнхийлөгч одоо улстөрөөс гарах цаг нь болсон.Баасанхүү намын дарга болох нь зөв.

  • irgen (December 01, 2016 5:28:12 pm )

    Gaitai enhbayar mongolchuudad amerikiin zanshiliig avchirch enger deeree garaa tavidag zavaan zurshil avchirsan, bi eniig estoi yzen yaddag,,,,mongolchuud hezeech tyyhendee ingej baigaagui, ynen ineedtei haragddagiig hymyys bas oorsdoo anzaarch harahgui baigaa ni ih orovdoltei

  • 0000 (December 01, 2016 8:17:20 pm )

    ЭНЭ ХОЁР ХҮН МАХН ААС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЛЭЖ БОЛОХГҮЙ ӨӨР НЭР ЦЭВЭР ЭХ ОРОН Ч ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ ХУЛГАЙ ЛУЙВИРД ОРОЛЦООГҮЙ ОЛОНД НЭР ХҮНДТЭЙ ХҮН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БЯМСҮРЭНГУЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛ АРД ТҮМЭН ДЭМЖЭНЭ МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯНД ХЭРЭГТЭЙ

  • зочин (December 02, 2016 1:40:05 am )

    энгэр биш шүү. голт зүрхэн дээрээ гараа тавьж байгаа ш дээ. монголчууд угаасаа л тэгдэг байсан ш дээ. харин ч ходоодон дээрээ биш, зүрхэн тушаагаа биш яг голт зүрхэндээ гараа тавих нь хамгийн зөв. голт зүрхэндээ эх орноо хайрлахад юу нь болохгүй байгаа юм. юу нь ану гэж. хэ хэ.

  • зочин (December 02, 2016 8:22:02 am )

    Монголын 2 том луйварчинг нэр дэвшүүлэхээр санал тавьсан юм уу, 2-уулаа одоо өөр газар залрах байх аа даа,
    Ерөнхийлөгч гэдгийг луйварчдын сонгууль гээд ойлгоод байгаам уу, Баастайхүү

antalya rent a car