Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлж яриад байгаачлан үнэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн дарангуйлал дор Монголын улстөр оршин тогтнож байгаа юу гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газраас дуудан, эрүүгийн 201501000009 дугаарт хэрэгт сэжигтнээр тооцон мэдүүлэг аваад байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал нар Н.Алтанхуягийг байцаасан бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа 16:40-20:00 цагийн хооронд үргэлжиллээ. Тэрбээр байцаалт өгөхөөсөө өмнө хэвлэлийнхэнд өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Харин байцаалтаас гарч ирээд тэрбээр ямар нэг юм ярихаас татгалзаж байлаа. Тэрбээр байцаалт өгөхөөр орохоосоо өмнө хэвлэлийнхэнд “Монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлж, Монголын цөөхөн баячууд Монголын хамаг баялгийг сорчлоод авчихлаа, үүнд нэрийг дурдсан. Түүнээс болж өөрөө дуудагдаж ирж байх шиг байна. Тавантолгой, “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Саусгоби” гээд баахан хөрөнгө мөнгө цөөхөн хүмүүс завшаад байна гээд хэлчихсэн чинь манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм шиг байна. Цөөхөн хоногт гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Тэгээд өнөөдөр намайг ир гэсэн дагуу ирлээ. Ер нь манай Ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор нэг хонгил байдаг гэж би дөрөвдүгээр сард хэлсэн. Тэр хонгил руу намайг шахаж оруулах гэж олон жил оролдож байна. Намайг Ерөнхий сайд байхаас эхлээд элдэв худал юмаар зохиомол элдэв хэрэг үүсгэсэн” гэж хэлсэн юм. Мөн тэрбээр Ерөнхийлөгч бид хэд 1990 оноос эхэлж ардчиллын төлөө явж ирсэн. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Орохгүй бол шоронд хийдэг хоёр сонголттой ардчиллын төлөө би зүтгээгүй юм шүү. Ц.Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна гэж байгаа юм.
Ямартай ч Н.Алтанхуягийг байцаалт өгч байх үед төрсөн дүү Н.Наранцэцэг нь суллагдсан байгаа. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа нь өчигдөр дууссан тул дүү Н.Наранцэцэгийг нь хорих ангиас сулласан байгаа юм.
Н.Алтанхуяг “Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа… Би эд нарт нэг юм хэлье. Та нар асуух юм байвал олон нийтийн өмнө суулгаж байгаад асуугаач. Та нар хулгай хийж байгаа юм шиг тэнд байгаа нэг эмэгтэйг шоронд хийгээд, тэнд байгаа нэг ээжийг шоронд хийчихээд гутаан доромжлоод байдаг байхгүй юу.” гэлээ. Мөн тэрбээр “Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон. Би Ерөнхийлөгчид хэлж байсан. Та энэ давхар дээлээ оруулж ирж яах юм бэ бид нар ажлаа хиймээр байна гэж хэлж байсан. Дараа нь давхар дээлийн хуулийг ярьж байгаад байнгын хорооны хурал дээр би бас дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ давхар дээлийн хуулийг буцаая аа. Одоо ажлаа хийе юун давхар дээл вэ гээд буцааж байсан. Тэгэхэд их хурлын гишүүд кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг байнгын хорооны хурал дээр харсан. Тэнд нэг гишүүн орж ирээд кнопоо дарсан бол бид нар олонхи болох байсан юм. Тэр гишүүн орж ирээгүй. Би хожим хойно нь та яагаад орж ирээгүй юм гэхэд маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэж байсан. Тодруулаад асуусан чинь нэг дүүг нь шоронд хийчихсэн байсан тэр үед бол гарчихсан байсан. Тэгээд дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ.”хэмээн хэлж яриад байгаа юм.
Өчигдөр түүнийг сэжигтнээр тооцогдон, байцаалт өгөхөөр ирэх үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тус газарт мөн ирсэн байсан. Тэрбээр “Би өөрийгөө Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажилласан журмын нөхрийн хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Тиймээс АТГ дээр ирж байцаагчтай нь уулзаж Н.Алтанхуягийг ямар үндэслэлээр шалгах гэж буйг мэдэх хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүсэлтийг хүлээж авсангүй. Энэ ганцхан нэг хүний асуудал биш юм. Ардчилсан нам өөрийн гишүүнийг өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож ирсэн юм” гэж байсан.
Ямартай ч Н.Алтанхуяг анхны байцаалтаа өглөө. Гэхдээ тэрбээр өмнөх шигээ хэвлэлийнхэнд шулуухан байр сууриа илэрхийлсэнгүй, байцаалтын дараа. Н.Алтанхуягийн хэлсэнчлэн Ц.Элбэгдоржийн бүлэглэл Н.Алтанхуягийн амийг хамхиулах уу гэдэг асуулт анхаарал татаж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр “Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг харлуулж, энэ нам дотроо хагаралдаж байдаг гэдгийг зориуд зохион байгуулсаар байна. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй болохоор тэр хүн магадгүй “Авлигатай тэмцэхэд хэцүү боллоо” гэх зэргээр хэлэх байх. Гэвч бодит байдалд төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна. Ардчиллыг хамгаалахын төлөө энэ бүлэглэлтэй тэмцэх ёстой” гэсэн юм. Харин Ц.Элбэгдорж “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэж байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
tulga (December 01, 2016 10:28:06 am )
Hi
-
tulga (December 01, 2016 10:37:42 am )
Sup?
-
Anonymous (December 01, 2016 10:41:06 am )
Өөрийнх нь бодож байсан асуудлаар бус өөр юм байсан болохоор шоконд орсон л доо. тэгээл шууд машиндаа суудийн байгааз д
-
Anonymous (December 01, 2016 1:23:18 pm )
чиний таамаг уу ? эсвэл чи нүдээрээ харж, чихээрээ сонсоо юу ?
-
-
zero (December 01, 2016 10:49:37 am )
yu l bolood bndaa
-
Zochin (December 01, 2016 10:56:58 am )
Elbegdorj eronhiilogchoo demjij bna.
-
zochin (December 01, 2016 4:52:45 pm )
Ene buh zuil zovhon Elbegdorj gej omhii novshiin hiij bgaa ajil, Ulsiig maani suiruulj buh zuiliig ooriinhooroo hudulguj mafiin buleglel uusgesen novsh. Erdenetiig hurtel luivardsan, hamtarch.adgiin gahai suudlaasaa hurdan buugasai, ugaasaa ankh garch irehdee luivardaj garch irsen huzuugui hujaa.
-
-
zochin (December 01, 2016 11:05:28 am )
MANI ERIIN HAMAG NO ILRUULCHEED IIM BHAD TA OLON ZUIL YARIAD BHIIN MAA GEE BIZ UM HUGUI SUULEE HAVCHAAD MASHINDAA SUUGAAD GEREEDEE IREED OIMS GUTAL DEELEE BELDEJ BGAA BIZ DE BUSAD SAID NAR YASAN BATBAYR SHINE BAATAR DENZEN MONKHBAT ZOVLOH BATMUNKH GEED HUMUUS
-
zero (December 01, 2016 11:53:32 am )
ELbegdorj ogtsroh heregtei
-
zochinzochinzochinzochin (December 01, 2016 12:08:29 pm )
elbegdorj aimaar uym hiine shv altanhyagiin amiig taglana
-
зочин (December 01, 2016 12:33:27 pm )
Ерөнхийлөгчийн дохиураар хуулийн байгууллагууд ажилладаг юм бол хуулийн байгууллагаар яах юм бэ Бүгдийг нь татан буулгая Тэгээд ерөнхийлөгчийн зарилгаар бусдын гэм буруутайг нотолж байя. Төсөв хэмнэнэ , өрөө дарна мөн ч ухаантай шүү манай улсын ерөнхийлөгч … жижиг хүнээс том ухаан гэж …
-
Anonymous (December 01, 2016 1:24:20 pm )
үнэн үг
-
-
Зочин (December 01, 2016 1:45:05 pm )
ҮХСЭНДЭЭ АЙДАГ ЮМ.
-
монгол (December 01, 2016 4:17:03 pm )
элбэгдорж гэж хүн ерөнхийлөгч болсноос хойш энэ монгол улсад хар зам, хар мөр их болсон доо энэ хүн бол дарангуйлагч байх оо
-
Зочин (December 01, 2016 4:18:59 pm )
Ерөнхийлөгч 35 тэрбум төгрөгийг татварын газар төлөх болов уу? Татвар төлөөгүй монгол хүн шоронд хатаж шонд дүүжлэгддэг байтал мөнөөх гадаадын иргэн Капло жаргачихсан явах юм. Монгол хүн ямар азгүй юм бэ? Ерөнхийлөгч нь хүртэл гадаадын хүнийг чөлөөлчихөөд л монголыг тамлаад байдаг????
-
зочин (December 01, 2016 4:21:35 pm )
Зоригийг алдаг шиг утсаар чамайг ална шүү гэж рэкетлсн юм бгаз тэгээд өнөөх нь айж бга л даа. Буурал үст үүл гуйаг бас тэгсгээд дуугай болгосон бх ккк монголын улс төр мафийн бүлэглэл болжээ
-
Anonymous (December 01, 2016 4:31:32 pm )
todohoi yariach 1 hun 1 gishuun l geed buurunhiileed bh yum,uneheer handaa daruuljee Ebe er hun,jinhene mujik yum daa
-
tseren (December 01, 2016 4:49:47 pm )
монголчууд ингэж ярьж болохгүй. алтанхуяг гуайн үйлдэл нь их сонин байгаа ойлгохгүй байна уу Ерөнхийлөгчид нэр дэвшинэ ч гэх шиг элбэгдорж аймаар юмаа чгэх шиг ийм юм болохыг мэдээд урьдчилж хачин юм яриад байгаа байхгүй юу ерөнхийлөгч бол шудрага талдаа ажиллаж байгаа хожим бид ойлгоно тухайн цаг үед нь хэзээ чойлгодоггүй байхгүй юу
-
Zochin (December 01, 2016 6:30:43 pm )
Zuv odoo bid oolgokhguu ,,,daraa olgono,,Ikh yum khiisen ard ,,tumen medne,,tsagaan zakhtanguud medekhguu,,::
-
зочин (December 01, 2016 6:43:08 pm )
Миний тухай ярихаас хэн ч айх ёсгүй , манай улсын давуу тал нь энэ юм даа….гэчжээ….Их хурлын гишүүд нь хүртэл;,,Цаг нь болохоор хэлнэ ,,гэдэгшд, энэ нь Элбэгд0ржийг зайлахаар гэсэн үг шүү дээ,энэ муу хогийн шаар олон хүний амиар тоглосондоо, нүгэлт муу хүн дүрст чөтгөр,7 уулын цаагуур далд ормор.
-
Дорж (December 01, 2016 9:25:49 pm )
Элбэгдоржийн булэглэлт нэг хэсэг нь ховдынхон п.цагаан,б.билэгт гэх мэг ногоо талаас хятадын хурлийзууд атг дарга асан хушиг ганболд,тууний орлогч б.хурц гэх богс долоогчид бий
-
-
Zochin (December 01, 2016 6:51:15 pm )
Erunhiilgch hytaduud amerkuud ajillagaagaa yawulaad daraa gants sum zoonodoo huurhii
-
Zochin (December 01, 2016 6:54:04 pm )
ebo.g hoid solongos uruu elchingeer awna gh bh hsna
-
Zochin (December 01, 2016 6:59:28 pm )
Uwgudiin yaria..Tur ergene ghdee mongold baga yastan turd garch bj tur tegshirne gj yaridag baiw gj
-
ШУДАРГА ҮНЭН ЯЛНА (December 01, 2016 7:57:37 pm )
элбэгдорж их зэвүүн хорчин давжаа ард түмэн хэн нь хэн гэдэгийг маш сайн мэддэг болсон шд н АЛТАНХУЯГ ЯГ АЙЖ ГАРАГДААЧ ҮНЭН ХЭЛСЭН ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА АЛТАНХУЯГИЙГ
-
Anonymous (December 01, 2016 8:04:03 pm )
ЭЛБЭГЭЭ ХУЛГАЙЧ МУУ САНААТАЙ ХҮН
-
Anonymous (December 01, 2016 8:06:08 pm )
Элбэгдоржийн хууль хүчный багуулгад ажилдаг бөөснүүд хөдөлгөөнд орсон юм шиг байна,
Монголчуудаа ариутгалийн бодис та нарт хэрэгтэй юу? -
zocin (December 01, 2016 8:48:04 pm )
altanxuag 1 bodoj bga ta nar uyndaa hsabduulsiin be 1 odor l naad tarbagaii cnie thsaahs xaruulna
-
zocin (December 01, 2016 8:49:35 pm )
altanxuag xarin zob hsudarga xvn bna lee hsyy taniig ard tymen cne demjij bga hsyy xamgaalna cnig
-
zocin (December 01, 2016 8:51:16 pm )
elbegdorj uaj xor nairuulaxaa medne zobxon tsag xugatsaa xaruulnaa
-
Монгол хүн (December 01, 2016 9:12:03 pm )
Элбэгдорж хужаа Монголын нутгаас зайлвал таарна. М.Энхболдыг монголчууд минь ерөнхийлөгөөр сонгочихов оо. Тэгвэл Элбэгдорж л монголын төрийг барьж байна гэсэн үг шүү. Тэнгэр заяат монголчууд минь зөв сонголт хийгээсэй.
-
Anonymous (December 02, 2016 1:15:46 am )
Зев хэллээ
-
-
Anonymous (December 02, 2016 1:14:32 am )
Алтанхуяг цэвэр цагаан биш ч гэсэн харьцангуй эх оронч сэтгэл гаргаж энэ том мафи булэглэлийн емне дуугрч эсэргууцэж чадаад бгаад бид дэмжих естой .эс бегеес эх орон минь дуусахнээ МАНАН булэгийн сулжээг багалзуурдах естой Алтанхуяг та няцвал улс терд хэн ч биш болно Хаашдаа урагшаа!!! Дэмжигч олон байна шуу
-
Anonymous (December 02, 2016 6:47:34 am )
хүн нь баивал хэрэг нь олддог юм? ЭХНИИ 1000-г хулгаилж олдог юм гэж хэн хэллээ? ЭЛБЭГДОРЖИЙН аилдвар шүү дээ? ТЭРИЙГ нь жоохон дагасан тал баигаал баих?ӨӨР луунь бухаад нэг үз дээ?
-
mogi (December 03, 2016 7:28:07 pm )
үе үеийн элбэгдоржууд монголд их хядлага явуулдаг юм бна хурдан огцоруулах хэрэгтэй,
35 Comments