“Цэнхэр үст” Цэрэн дахин нэгэн шуугиан тарилаа. Тэрээр Швейцарьт оффшорчдын Монголоос “хулгайлж” хадгалуулсан их мөнгийг олох их аянд гарсан байна. Цэрэн энэ тухайгаа фэйсбүүктээ “Монголын улс төрч тухайлбал 1992 оноос улс төрд 23 насандаа орсон С.Баярцогт Швейцарь улсын банкинд нэг сая доллар мартсан асуудал 2013 онд яригдаж байв. Швейцарийн Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагчид нэртэй олон улсын байгууллагатай холбогдон тэднээр дамжуулан хуулийн фирмтэй ажиллаж эхэлсэн. Швейцарьт албан ёсоор С.Баярцогтын эсрэг хэрэг прокурор дээр үүссэн ба түүний гурван найз буюу данс хамтран эзэмшдэг хүмүүсийг илчлэх, энэ мөнгө Монгол Улсын газар, уул уурхай, цаашилбал авилга хахуулиас орж ирсэн эсэх, хэрэв авилга газрын наймаанаас орж ирсэн бол Монгол Улсад буцаах эрх зүйн орчин байгаа эсэхийг шалгуулахаар Швейцарийн хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Биднийг прокурор асууж шаардлагатай баримтуудаа гаргахыг хүслээ. Тун удахгүй надтай хамт яваа эмэгтэйг би танилцуулж ярилцлага хүргэх болно. Энэ хооронд Монголд суугаа ар гэр, ахан дүүс, найз нөхдөд алив нэг таагүй асуудал тохиолдвол энэ бүхний хариуцлагыг Монголын төр хариуцах болно гэдгийг намайг дэмждэг бүх хүмүүст урьдчилан анхааруулъя. Чих тавиарай. Цэрэнгээс 2016.11.29” хэмээн бичжээ. Мөн “Монголын улстөрчдийн ард түмнээсээ хулгайлсан ам.доллар Швейцарийн дансанд буйг прокурорт нотолж гэрчлэхээр би Швейцарьт ирээд байна” гэсэн байна. Ямартай ч Цэрэн С.Баярцогтын сая ам.долларыг ил болгохоор Швейцарьт очсон юм байна. Харин энэ зуур С.Баярцогт Америкт номын дуу сонсч яваа сурагтай байна.
Эх сурвалж:www.polit.mn
Холбоотой мэдээ
-
зочин (November 30, 2016 1:49:55 pm )
Дэмжиж байна,хэлэх биш, хийж байгаа эх оронч бүсгүйд амжилт хүсье.
-
зочин (November 30, 2016 1:53:38 pm )
Дэмжиж байна, Хэлж биш, хийж байгаа Эх оронч бүсгүйд амжилт хүсье,Монголчууд чамайг харж, хүлээж байгаа шүү,
-
зочин (November 30, 2016 1:55:32 pm )
Коммент оруулахгүй байна.:?????????????????
-
mongol (November 30, 2016 3:02:15 pm )
teneg avgai zail
-
Zochin (November 30, 2016 5:57:38 pm )
Yasan ih mongotei, zavtai huntii muud durtai huuhen be.
-
Баадай (November 30, 2016 9:22:36 pm )
Амжилт хүсье.Луйварчдад бид бүгдэнд нь хариуцлага хүлээлгэж чадна.Монголчууд тэнэг биш.
-
mongol hun (November 30, 2016 9:43:13 pm )
amjilt
-
Irgen (December 01, 2016 4:11:29 am )
Bayrtsogt ogtsrood Amerikt ircen DC d bga shuudee
-
зочин (December 01, 2016 8:44:48 am )
Дэмжиж байна. Эх орондоо байгаа илэрхий болсон асуудлуудаа шийдэхийг хүсэхгүй нам хоорондын барьцаалагдсан аалзны тороос хальж, аргаа бараад харийн орны шударга хуулийн шийдвэрт итгэн яваа монгол улсын иргэнд амжилт хүсье.
-
за (December 01, 2016 9:22:08 am )
Дэмжиж байна. Монголын хуулийн байгууллагууд намын даргын дор байгаа цагт эр зориг гаргасан хүмүүсийн ард түмэн бүрэн дэижинэ
-
зөв ажил (December 01, 2016 9:23:11 am )
сэтгэл гаргаж луйварчидтай тэмцэж байгаад талархаж байна
-
ЭРДЭНЭТ (December 01, 2016 11:08:32 am )
зоригтой шудрага бүсгүйд маш их талархаж бна чиний талд ард түмэн моголчууд бна ура ураура чи шүү????
-
Зочин (December 17, 2016 11:51:30 am )
Төрийн удирдах албан тушаалтан биш офшортой ч байсан чамд хамаагүй. худал цуурхал дэгдээхээ боль тэнэг луйварчин хэн хэнээс хичнээн их захиалга мөнгө аваад явж байгаа болдоо. гадаад нөхөртэй гээд л гадаадад зорчих эрхээ Монголчуудын эсрэг шуугиан тарихад ашиглаж болохгүйш дээ.
13 Comments