antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2016 16 comments

“Нарантуул”-ын байцаагчдын “талбай” дамладаг бизнес мянга мянган түрээслэгчдийн эрх ашгийг зөрчиж байгааг та мэдэх үү, Ш.Сайхансамбуу захирал аа?

нийтлэсэн Admin

15218561_1751668538418022_1582444739_nУлаанбаатар хотын 9 га газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг, олон улсын гэх тодотголтой “Нарантуул” худалдааны зах дээр 6.000 гаруй түрээслэгчид байдаг гэх судалгаа байдаг юм билээ. Тэгвэл жилийн дөрвөн улирлын алинд ч, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч гүрийж ажилладаг тэдгээр түрээслэгчдийн эрх ашиг олон асуудал дээр хохирдог тухай мэдээлэл цөөнгүй байдаг.Тэгвэл бас л түрээслэгчдийн эрх ашгийг ихэд зөрчиж байгаа асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна. Тус худалдааны төвд талбай түрээслэж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөх учиргүй. Тэд тогтоосон үнэ төлбөрийг нь төлж, тухайн талбайд ажиллаж байгаа. Тиймээс  “Нарантуул” захын захиргаа мянга мянган түрээслэгчдийн эрх ашигт анхаарал тавих ёстой.

Үндсэн түрээслэгчдийг мөнгөний уут биш хүн гэж хараач!

Улаанбаатар дахь ганц олон улсын худалдааны төв гэгдэх Нарантуулыг зорьж очиж байгаагүй хүн нийслэлд тун цөөхөн байлгүй. Тэрчлэн тус захын хойд хэсэгт  эгнэн байдаг агуулах контейнерүүдийн ойролцоо буюу цагдаагийн хэсгийн урд багцаагаар 100 метр хэмжээтэй задгай талбай байдгийг санаж байгаа уншигчид бий биз ээ. Уг нь тэр талбай бол түрээслэгчдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой, галын  түргэн тусламжийн гэх мэт машин тэрэг шаардлагатай тохиолдолд тэнд байрлах ёстой тийм талбай юм билээ. Гэхдээ тэгээд тус захын удирдлагууд тэрхүү талбайг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр, наадам, шинэ жил, цагаан сарын баярын өдрүүдээр үзэсгэлэн худалдаа явуулдаг талбай болгож ашиглаж ирсэн байдаг. Захын удирдлагуудын тухайд илүү ашиг мөнгө олох гэсэндээ тийнхүү илүү байгаа зай талбайгаа жилдээ хэд хэдэн удаа түрээслүүлдэг байж болно. Гол нь тэр болгонд нь түрээслэгчдийн эрх ашиг хохирч иржээ. Чухам яагаад гэж уншигч та бодож байгаа биз.

Тэгвэл хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурууд нь Нарантуул худалдааны төвийн байцаагчид юм байна. Учир нь байцаагчид тэрхүү талбайг өөрсдийн танилууддаа түрээслүүлдэг, эсвэл  илүү өндөр үнэ хүргэж түрээслүүлдэг  юм байна. Байцаагчдыг хахуульдаж, илүү өндөр үнэ мөнгө төлсөн хүмүүс тус талбайд бараа бүтээгдхүүнээ зарж борлуулахдаа Нарантуулын үндсэн түрээслэгчдийн эрх ашгийг зөрчдөг аж. Тухайлбал, бусад түрээслэгчдийн 5 мянгаар зарж байгаа барааг  нөгөөх “үзэсгэлэн худалдааны” гэх тодотголтой талбай дээр зогсож зарахдаа  8-10 мянга болгож үнийг нь өсгөж зардаг байна. Тэгэхээр үндсэн түрээслэгчдийн зарж байгаа бараа бүтээгдхүүнийг мөнөөх талбайгаас мэдэхгүй худалдаад авчихсан хүмүүс “өө нарантуул чинь дэлгүүрээс өндөр үнээр бараагаа зардаг юм байна” гэсэн ойлголтыг авчихаад яваад өгдөг аж.

Уг нь эл асуудал үндсэн түрээслэгчдийн эрх ашгийг зөрчиж байгааг илэрхийлсэн өргөдлөө түрээслэгчдийн төлөөлөл болсон 200 хүн 2 жилийн өмнө Нарантуул захын Ерөнхий менежер Түвшинбат гэдэг хүнд хандан гаргаж байжээ. Тухайн үед нөхцөл байдлыг хянаж үзээд үнэхээр тийм байгааг харж мэдээд, түрээслэгчдийн эрх ашгийг бодсон шийдвэрийг гаргаж байж. Гэвч дахиад л мөнөөх талбайгаа түрээслүүлэх шийдвэрийг захын удирдлагууд гаргаад байгаа юм байна.

Тус талбайг түрээслүүлэхдээ “нэмэлт талбай бичнэ” гээд зар тавьдаг аж. Тэгэхдээ захын үндсэн түрээслэгчдийн зүгээс тус талбайн хэсэгт зай талбай түрээслэхийн тулд өргөдөл бичих ёстой болдог  байна. Өргөдлийн утга агуулгаа “орлого ашиг муу байгаа тул нэмэлт талбай  олгоно уу”  гэсэн маягаар бич гэсэн шаардлагыг байцаагчид  тавьдаг байна. За тэгээд үндсэн түрээслэгчдэд  мөнөөх талбайд нэмэлтээр талбай олдлоо гэхэд хамгийн захын хэсэгт, бүр буланд ч юм уу олддог аж. Хамгийн муу байршлыг л үндсэн түрээслэгчдэд шахах ажлыг байцаагчид хийдэг гэсэн үг. Харин хүмүүсийн гол урсгалтай хэсэгт байцаагчдын танил тал юм уу, байцаагчдад 800 мянгаас 1 сая хүртэлх төгрөг төлсөн хүмүүс бараа бүтээгдхүүн зарах эрхийг олж авдаг байна. Уг нь Нарантуулын удирдлагууд үндсэн түрээслэгчдийнхээ эрх ашгийг эхэнд тавих ёстой баймаар. Өчнөөн олон жил хүнд хүчир нөхцөлд ажиллаж ирсэн, тэдгээр үнэнч түрээслэгчдийн орлогыг хаан боон байж заавал тэр талбайг түрээслүүлж бусдын эрх ашгийг хохироогоод байх нь зохисгүй юм.

Хэрэв заавал тэгж нэмэлт талбай түрээслүүлж мөнгө олохгүй бол болохгүй байгаад байгаа юм бол хуучин шатсан хүнсний захаа “Баялаг Ундраа” гэж нэртэйгээр босгоод ирсэн байгаа. Тэндэх  задгай талбайг  үзэсгэлэн худалдааны талбай болгож түрээслүүлж болох шүү дээ. Харамсалтай нь, Нарантуулын байцаагчид удирдлагуудынхаа шийдвэрийг өөрсдийнхөө амин  хувьд ашигтай бизнес болгоод өдийг хүрчээ. Нарантуул захын байцаагчдын эл бизнесийг захын том захирлууд нь бол мэддэггүй гэж байгаа. Тэгэхээр Нарантуулын удирдлагууд мянга мянган түрээслэгчдийн эрх ашигт эрхбиш анхаарал хандуулна гэдэгт найдаж байна. Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу та мянга мянган түрээслэгчдийн эрх ашигт анхаарахгүй бол горьгүй байна. Таны захын улаан хантаазтай байцаагчдын даварсан үйлдэл хэтрээд байна.

Манай сайт Нарантуул захын түрээслэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • po (November 26, 2016 2:07:48 pm )

    ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах уу

  • ЗОЧИН (November 26, 2016 4:42:48 pm )

    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө чи байрныхаа банди нарыг татаж чангаахаа боль ичиж амьдар

  • за (November 26, 2016 4:44:06 pm )

    Сайн мэдэж байгаа

  • ОЮУТАН (November 26, 2016 5:26:35 pm )

    МУУ ШҮҮ

  • MARSHIL'L'D'ERDENEBAT (November 26, 2016 9:37:02 pm )

    ENE’ZALILANGIN’ETGEEDIG’YNDECNI’TAGNYYLIN’GAZAR’CYDALJ’YZEED’IX’ABRAGA’BATERDENIIN’OROND’BARILDAJ’NARANTYYLIN’ZAXIRAL’CAIXANCAMBYYGIN’OROND’IX’XYRALD’CYYGAAD’C’OIYNTAI’YNTAAD’BAAXAN’MONGOL’DOLAR’ABCNIG’TOGTOOLOO

  • tureeslegch (November 27, 2016 3:00:21 pm )

    ta nar naran tuuliin ene heden baitsaagch nariig l muulaad bh yum ed nar chini amidarahiin tuld l ovol zungui l bas l tureeslwgch nartai adilhan gadaa gandaj hodoo hohorch yavaa humuus. daarahdaa daarch zaginuulahdaa zaginuulj barag l zoduulah shahaj yavdag humuus tureeslegch nar ni neg yanz bureer helj doromjilon zahiin nertei heden darga nar bii ted nar ni bas bainga daramtalj zagina. edgeer heden baitsaagch nart chini yamar erh medel bhgui zugeer l tureesiin mongo huraaj avaad l tushaadag humuus harin ter menejer albanii barga gesen heden humuus l buh zuiliig hiij tureeslwgch nariig moljij bdag humuus. jishee ni. naran tuul zahiin hunsnii zah shatsan tend tureeselj bsan heden zuun humuus bugd l gomdolgui hohirol nehemjilehgui gej tsagdaad medegdsen fol ni tedgeer humuus ajliin bairaa l olj avahiin tuld tegsen getel yu bolson hulganii uur shig jaahan jaahan yum igood l bysad zuiliig ni naranhuu gej menejir ni neg tuslahtaigaa huvaaj ideed l gaigui bairlaltai gazar igch humuusuus mongo avaad l bayajaad l yadarsan humuuseer togloj bna. 1-5 saya togrogiin hahuuli avch bj bairlaluug ni songoj ogdog gej bgaa. tegeed yum heleheer zahiralaarai turuu barisan hun ter zahiral ni Saihansambuugiin enher Oyunsogoo hatagtai gej bgaa iim humuus tend chini ajildag yum twr baitsaagch nar chini zugeer l muu ajlaa hiij bgaa humuus tsaad jinhene heel hahuuli avaad surchihsan menejir nertei huvalj nariig barij avaad holbogdoh gazart ni ogch shalguulaach ta nar tegdeg bol sain bna shuu. yadarsan negnee hemelj bhaar zadarsan negniig ni darj avtsgaaya humuyseee

    • Mongol (November 27, 2016 7:55:47 pm )

      Darga nartai l hariuzlaga toozoh estoi shdee, Bi lav zahiin hynd nohzold ovol zungui shantrahgui ajilladag hymyysiig haraad orovddog, darga nar ni hymyysiinhee toloo yuch hiihgui yamarch eryyl mend, tav tuhiig ni boddoggui , zovhon mongo huraaj avahaa l boddog soelgui ,archaagui hymyys gedeg ni haragdaj l baina shyydee, harin bas neg um zarim hymyys ih harzaanii soelgui baidag joohon haramsaltai.

    • irgen (November 27, 2016 7:58:09 pm )

      Darga nartai l hariuzlaga toozoh estoi shdee, Bi lav zahiin hynd nohzold ovol zungui shantrahgui ajilladag hymyysiig haraad orovddog, darga nar ni hymyysiinhee toloo yuch hiihgui yamarch eryyl mend, tav tuhiig ni boddoggui , zovhon mongo huraaj avahaa l boddog soelgui ,archaagui hymyys gedeg ni haragdaj l baina shyydee, harin bas neg um zarim hymyys ih harzaanii soelgui baidag joohon haramsaltai.

  • Anonymous (November 27, 2016 3:12:05 pm )

    ene chini baitsaagch nar medej hiideg asuudal bish jinhen ter zahiral, menejir, albanii darga nariin erh buhii alban tushaaltanii hiudeg ajil yamar teneg hun bish ter muu heden baitsaagch nart buh zuilee naidaad uldeej bh tiim teneg hun mon uu Saihansambuu Oyunsogoo 2.

  • Mongol (November 27, 2016 7:56:32 pm )

    bichsen um alga bolchihloo teneg sait ve yasan, dahij bichihees durgui hyrchihlee

  • Mongol (November 27, 2016 7:56:57 pm )

    tenez sait baina

  • irgn (November 27, 2016 9:40:37 pm )

    ali ch zah deer baga ch gsn haraa hynalt heregtei bh narantuul2 zah deer n bank bus sanhuugin baiguullga geed udurt n abdag mung ugdug gazar bn sar jileer ugdggui iim baidag durem juram zubshuurultei, tatbar tuldug geed jahan haraa hynalt heregtei bn aa

  • irgn (November 27, 2016 9:44:45 pm )

    haa haanaa l haraa hynalt baimaar bn meddeg gazruud n narantuul2 zah deer n bankbus sanhuugin baiguulga geed udurt n munguu abdag gazar bn sar jileer n ugdggui gej baisan zushuurultei tatbar tuldug l bol hamaagui gsn baidltai bhii

  • 123 (December 01, 2016 12:41:09 pm )

    Шуурхай.мн сайтынхаан та нар үнэхээр энэ хүмүүсийн эрх ашгийг хөндөж байгаа юм бол үнэн бодитойгоор сурвалжлан мэдээлэх ёстой юм биш үү. Бодит байдал, газар дээрээс нь сурвалжлага, яриагаа авчихаач.Энэ нь үнэнд нийцнэ. Хямрал нүүрэлсэн энэ цагт танай сайтын байцаагчид хахуульд өгөөд байгаа тэр мөнгөөр наймаачид нь бараагаа татах нь ашигтай гэдгийг ямарч тэнэг хүн бодож чадна дөө. Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, гомдлоо тээгээд яваа МУУ ХҮНИЙ бичсэн бодит бус мэдээллийг тавьж олны анхаарал татах увайгүй зүйл хийхээ боличихмоор юм даа хөөрхий гэж.

  • 123 (December 01, 2016 1:05:42 pm )

    Ш.Сайхансамбуу гэдэг хүн юу ч мэдэхгүйгээр, эрх ашгийг нь бодолцохгүйгээр тэр олон мянган түрээслэгчидийг авч явдаг гэж бодож байна уу. Богинохон бодож сэтгэхээ болил доо. Түмний төлөө үүрэх Төрийн ачааг үүрэлцэж яваа хүн шүү дээ.

  • tureeslegch (December 01, 2016 1:26:24 pm )

    Harin udirdlaguudiinhaa uil ajillagaag sain meddeg yum shig bn lee shdee. Sayhan hunii nuutsiin manager Bayanbileg gedeg hun ni teeshnii 2 baizaagchtaigaa niileed tureeslegchdees mungu nehej avch bsniig ni ilruuleed shuud ajlaas ni halsan geseen.

antalya rent a car