antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2012 1 comment

600 сая төгрөг зарцуулсан нь задарчээ

нийтлэсэн Admin

“ДОЗ”-хны нууц төсөв алдагдаж “Хөх толбот монголчууд” кинондоо 600 сая төгрөг зарцуулсанаас кинонд тоглосон гадаад жүжигчдэдээ 53 сая төгрөг зарцуулжээ. Хэдийгээр энэ талаар уран бүтээлчид нь өөрсдөө хэлээгүй ч киноных нь нууц төсөв хэлээд өглөө. Нууц төсвөөс харахад тус энтертайментийнхан Өвөрмонголын дуучин  Уудам хүүд 35 сая төгрөг зарцуулсан бол Герман жүжигчдэдээ 18 сая төгрөг зарцуулжээ. Уншигч та гайхаж байгаа байх. Юун нууц төсөв, юун 53 сая төгрөг гэж. Учрыг дор сийрүүлье.
Манай кино урлаг сүүлийн үед шинэ шатанд гарч байгааг  шил шилээ даран хийж буй нээлтээс нь харж болно. Мэдээж юм болгон сайнтай муутай. Хөрөнгө, хөдөлмөр зарж хийсэн кино байхад сарын дотор бужигнуулчихсан “хулхи” кинонууд ч байсаар байгаа нь нууц биш. Кино урлагийн гайхамшиг нь хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулдагт оршдог.

Сүүлийн үед кино бүтээгчид, кино судлаачдаас өндөр үнэлгээ аваад байгаа кино бол яахын аргагүй “ДОЗ” энтертайментийнханы бүтээл “Хөх толбот монголчууд”.

ДОЗ энтертайментийн захирал Ш.Доржсүрэн өөрөө зохиолоо бичиж, найруулсан энэ кино монголчууд харьд яаж амьдардаг, яагаад эх орноосоо явдаг талаар өгүүлдэг бөгөөд олон хүн ухаарал хайрласан сайхан кино болсон байна хэмээн ам сайтай байсан.

Сайн бүтээл хийхэд сайн зохиолоос гадна санхүүгийн хувьд түүртэхээргүй байж бүтдэг жамтай.   Кино хийхэд юунд хамгийн их зардал гардаг юунд хамгийн их анхаарах хэрэгтэйг үзэгчид сонирхдог нь нууц биш.

“Хөх толбот монголчууд” киног нэлээд зарлага өндөртэй бүтсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж яригдаж байсан нь яг юунд хэдэн төгрөг зарцуулсан, нийт ямар өртгөөр бүтсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч байгаагүй юм.

Тухайлбал киноны гол баатар болсон Уудам хүүд тэд нийт 35 сая төгрөг зарцуулжээ.

Түүнчлэн уран бүтээлчдийнхээ ажлын хөлсөнд 120 сая төгрөг зарцуулсан бол Парист болсон нээлтэндээ 18 сая төгрөг зарцуулсан байх.

Мөн түүгээр ч барахгүй киноныхоо сурталчилгаанд зориулж зөвхөн фм, радиод 12 сая төгрөг зарсан бол телевизийн рекламанд 100 сая төгрөг зарсан байх юм. Ингээд тэд нийт кинондоо 600 сая төгрөг зарцуулсан байх юм.

 

 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 03, 2012 1:17:05 pm )

    BOLJ L BN

antalya rent a car