antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 1 comment

300 ортой төрөх эмнэлгийг концессоор барьж дуусгана

нийтлэсэн Admin

14349145_1747082758893137_1978449671_n“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.

Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод байгаа юм.

Төслийн уралдаант шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарласан бөгөөд нэг компани саналаа ирүүлээд байна. Иймээс цаашид уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.

Төсөл хэрэгжвэл эрүүл мэндийн даатгалын сангаар эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, 140 ортой амаржих газар, хүүхдийн 160 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэгтэй болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2016 6:32:11 pm )

    чи ядахнаа долларыг 1700 болгоодох

antalya rent a car