antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2016 32 comments

X Богд Монголд мэндэлснийг Далай багш мэдэгдлээ

нийтлэсэн Admin

26fd14_dalai_lama1_x800

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн манай улсад хийсэн ес дэх удаагийн номын айлчлал өнөөдөр өндөрлөлөө. Түүнийг  Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд  үдэн гаргасан юм. Тэгэхээр Далай багшийн энэ удаагийн айлчлалыг угтан яригдсан гол асуудал бол Х Богдыг тодруулахаар Монголд ирж байгаа гэх мэдээлэл байсан билээ. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Далай багшийн Монгол дахь энэ удаагийн айлчлалыг эсэргүүцсэн мэдэгдлийг хоёронтоо гаргасан юм.

Тэгвэл  XIV Далай лам манай  хэвлэлийнхний асуултад хариулахдаа  “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээсэн нь анхаарал яах аргагүй татаж байгаа  юм.  Тодотгон өгүүлэхэд, Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба нар харилцан бие биенийхээ хойд дүрийг хүлээн зөвшөөрдөг юм. За харин манай өмнөд хөрш БНХАУ-аас  шинээр тодруулсан Ванчин IX Богдыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгвэл  Далай лам зөвшөөрсөн байдаг.  Харин Х Богдыг тодруулахад энэ асуудал хэрхэн шийдэгдэх талаар хэвлэлийнхэн Далай багшаас асуухад  “Ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү” хэмээн хошигнон хэлж байлаа.

За мөн тодотгон өгүүлэхэд, Далай ламын Монгол Улс дахь айлчлалд манай улсын Засгийн газрын зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ өмнөд хөршийн тухайд анхаарал татсан мэдэгдлүүдийг хийж байр сууриа илэрхийлж байна. Хятад улсын зүгээс Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг арилгаж, эрүүл зөв замаар хөгжиж буй Хятад-Монголын харилцааг алдагдуулахаас татгалзахыг Монгол Улсад хандан уриалсан талаарх мэдээллийг тус улсын хэвлэлүүд уламжилж буй. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуаны  мэдэгдэлд “Далай ламын тус улс дахь айлчлалыг БНХАУ эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн боловч Монголын тал Далай ламыг өөрийн оронд хүлээн авлаа. Далай лам Монголд айлчилж байгааг Хятад улс эрс эсэргүүцэж байна” гэсэн байна. Ер нь бол Далай ламын айлчлалыг эсэргүүцсээр байтал Монгол Улс хүлээн авсан нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх ажиглалтыг шинжээчид хийж байгаа юм.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм. Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээн хэлснийг  New York Times нийтлэсэн байсан.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Д.Ганхуяг 99116570-Шинжээч (November 23, 2016 10:54:12 am )

    Энэ тангад манай хэрэгт дэндүү бүдүүлгээр оролцож байна. Их богд Чингис “Тангад мөхөөгүйг өглөө болгон надад сануулж бай” гэснийг манайхан мартчихаар барахгүй нэг хэсэг баасыг нь булаалдаж байсан. Түүнд нэг л зорилго байгаа. Тэр энэтнэгээс хөөгдөөд байгаа. Хэдэн тангадаа манайд сууришуулах санаатай. Тэгээд л хойд дүр мүр гэж солиороод байгаа юм. 21-р зуунд тийм хөгийн мухар сүсэгт итгээд байж байдаг. Тангадуудыг Монголд сууришуулж огт болохгүй.

    • miigaa (November 23, 2016 4:09:10 pm )

      TANGAD BOL TUVD BISH. TUSDAA OOR ULS BAISAN. CHINGIS HAAN GAZRIIN HORSNOOS ARCHAAD HAYACHIHSAN. ER NI SHARIIN SHASHIN SHUTDEG ULS OODOLDOGGUI. BUGD TUSGAAR TOGTNOLOO ALDSAN BDAG. MONGOL SHARIIN SHASHNIIG HULEEJ AVAAD BUDAA BOLSON TUVD CH YALGAAGUI…

    • Anonymous (November 23, 2016 7:34:59 pm )

      Тангад Төвд биш. Алшаа Ордос Өмнөговьд байсан тусдаа хаант улс. Түүхээ мэдээд хуцаж байлдаа монголчуудаа

  • zochin (November 23, 2016 11:22:14 am )

    burhanii shashin heregtei

  • Zochin (November 23, 2016 11:29:56 am )

    Ediin zasag evgui guilgachin tsarailj baihad ter 4 terbum zeelduuleh orontoi ni muudaltsuulaad yavaad ugluu duu bagsh mine. Tuvdee avarch chadaagui baij Mongoliig avrah ni yu l bol. Helmegduuleed darlaad bna geheer ni 90 ond ene shashniig ni manduulj orhison. Yu uurchlugduv Mongol hugjsun uu heden lam nar targalj bayajaa biz

  • Anonymous (November 23, 2016 12:09:38 pm )

    Үхсэн баасны богд могд .

  • спгх (November 23, 2016 12:29:39 pm )

    Яадаг шаалтуур вэ? Богдыг далай ламтай нь дуужилчихээ

  • зориг (November 23, 2016 1:02:58 pm )

    10 богд чинь тодорхой болсон гэсэн.тэр нь нэг том даргын зээ гэлүү ач гэлүү.хээл хахуулаар ч хүртэл богдууд тодордог болжээ.энэ шашин уу.эсвэл хуувилдаан уу.

  • цэцэг (November 23, 2016 1:12:24 pm )

    Тийм л багаасаа нөхөрлсөн найз юм бол яагаад 9 -р богд гэж байхад нь цагаас нь өмнө хараагаад шүлс ам нь савирсан хэцүү байдалд оруулаж байгаад буцаасан юм ?энэ хөгшин лам худал хэлхээр мэргэшшин .санаандаа хүрч богд могдыг тодоруулана барина гэж дураараа авирлаж чадаагүй хэн дуртай нэг төвд лам монголд ирээд донгосож байдаг цаг нь дууссан хэдэн монгол лам нар ч бас дураараа дургиж чадахгүй болно хумигдана

  • Зочин (November 23, 2016 2:16:30 pm )

    Сөнөж мөхөж байгаа бүдүүлэг Тангад Түвэдүүдийг дахин нутагтаа орогнуулж, үүрлүүлж огт болохгүй. Монголдл Тангадууд гай л болсоноос тус боллоогүй. Монголчуудыг хооронд нь хагалж бутаргах, алт эрдэнэсийг нь зөөлгөж шавар шуумал бурхан нэрт мөтериалуудаар хуурч мөлжиж ирснийг үхэрнүүд ойлгоорой

  • Зочин (November 23, 2016 2:19:55 pm )

    ГАЙТАЙ ТАНГАД ТӨВДҮҮДИЙГ НУТАГТАА ОРОГНУУЛАХ НЬ ДАХИАД ГАЙ Л ДУУДАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ. МОНГОЛЧУУДЫН АЛТ ЭРДЭНЭСИЙГ МОНГОЛЧУУДААР ЗӨӨЛГӨН ЛУЙВАРДАЖ, ОРОНД НЬ БУРХАН НЭРТЭЙ ХОГИЙН МАТЕРИАЛУУД ӨГЧ ХУУРАН МЭХЭЛЖ, ХООРОНД ЯС ХАЯЖ ИРСЭН ГАЗРЫН ХАР ГАЙНУУД ШҮҮ. ТУН БОЛГООМЖЛООРОЙ. ДЭЭР НЬ БАС НЭГ ЗҮЙЛ ХЭЛЭХЭД ХХ ЗУУНЫ ЭХЭЭР МОНГОЛЫН ХҮН АМ ЭРС ЦӨӨРЧ, ЧИНГИСИЙН УГСААНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ХОРОГДОХОД ТАНГАД ЛАМ НАР НУУЦААР ХОРЛОЖ БАЙСНААС ЦӨӨРСӨН НЬ ГАШУУН ҮНЭН ТҮҮХ ШҮҮ

  • Зочин (November 23, 2016 2:21:12 pm )

    яАГААД СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХГҮЙ, ТАНГАД ТҮВДИЙН ТЭНЭМЭЛҮҮДЭД ҮЙЛЧЛЭЭД БАЙНАА

  • И.Болдбаатар (November 23, 2016 3:13:28 pm )

    Энэ муу орох оронгүй новш Тусгаар улсын дотооод асуудалд оролцож миний эрхэнд халдааад байдаг ямар их хуцдаг халтар ве. Ийм тэнүүлчдийг Монгол улс хүлээн авах байж болдогүй юм уу. Тэр богд могд чинь сөнөө биз дээ

  • И.Болдбаатар (November 23, 2016 3:14:50 pm )

    энэ далай новш хэн болоод солиороод байгаа юм.

  • Anonymous (November 23, 2016 4:07:36 pm )

    яг зөв үхсэн баасны чинь далай лам ,улс төрийн тагнуул төвд новш

  • иргэн (November 23, 2016 4:09:31 pm )

    үхсэн хатсан баасны чинь богд,далай лам ,зүгээр л ард олныг мунхруулж яваа улс төрийн дүрвэгч туушгүй гар хувалз

  • зочин (November 23, 2016 4:25:02 pm )

    Монголчуудыгаа аван шүү сармисуудаа. сармисаач аятайхан идэж чадахгүй байж. хүний олон хүнээ барьдаггүй юмдаа. 8 зууны дараа хятадууд томорч байгаа бол бидний цаг эргээд ирэхдээ ирнэ. тэр цагт күнзээ мартах цаг нь ирэх байх.

  • иргэн (November 23, 2016 5:28:53 pm )

    үхсэний чинь далай багш,дүрвэгч хорчин

  • Lamguya (November 23, 2016 6:28:52 pm )

    Uhsen atsniihan bogd . Chi hachin dagz min tarhi ugaahaa bolioroi

  • mogi (November 23, 2016 7:00:24 pm )

    10-r dalai lam me.enhboldiin ach huu .3jiliin daraa me.enhbold ts.elbegdorj 2 haant zasaglaltai yduu mohgoliig baiguulj .ene 2-n ur sad uurd mongoliig zahir na erdenetiin asuudalaas aihdaa .dalai lamiig abchir ch mongolchuudiig nomhoruulj satairuulj bna .dalai lam tanai erunhiilugch ih sain hun gej helsen

  • zochin (November 23, 2016 9:47:47 pm )

    Bogdtoi bogdgui boloh biz dee

  • Баасан (November 23, 2016 10:28:00 pm )

    Энэ солиоролыг манайпөр засаг гэж байдаг л юм бол таслан зогсоох хэрэгтэй. Юун богд могд вэ. Хэнд хэрэгтэй юм

  • Зочин (November 23, 2016 10:29:48 pm )

    Энэ слиорлыг манайд төр засаг гэж байгаа л юм бол таслан зогсоох хэрэгтэй. Юун богд могд вэ. Хэнд хэргтэй юм тэр мунхруулга чинь

  • Зочин (November 23, 2016 10:31:39 pm )

    Энэ солирлыг таслан зогсоох хэрэгтэй

  • Zochin (November 23, 2016 10:37:26 pm )

    aaw eejin shvtej yawsan gegeenten end shinjleh ba anagaah uhaan baigaa harin esvs met buruu nomton hujaa erliiz bolowsrolgvi nowshuud balai yam bichihee boliii

  • Zochin (November 23, 2016 10:39:55 pm )

    delhiid nertei gegeenten hujaanuud vheheern nutgiin awah gj bgaa esvs met burruu nomton boli

  • Иргэн (November 24, 2016 12:25:08 pm )

    Далай ламд виз орох виз олгох, хил, гаалиар нэвтэрүүлэх, түр оршин суух зөвшөөрлийг Монгол улсын төрийн албадын зүгээс олгож байгаа тул төрөөс шашиныг шууд дэмжиж байна. Иймээс БНХАУ дургүйцэх нь зүйн хэрэг юм.

  • БАТ (November 24, 2016 12:29:09 pm )

    МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХҮСЧ, ХҮЛЭЭЛТ БИЙ БОЛООД БАЙСАН ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДЭМЖИЖ БАЙНА. ЭНД ЯМАР НЭГЭН УЛСТӨР ХИЙГЭЭД БАЙХ ХЭРЭГ ОГТХОН Ч ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ. АМЖИЛТ ХҮСЪЕ…

  • Иргэн (November 24, 2016 12:31:46 pm )

    Далай ламд Монгол төрийн албадын зүгээс виз олгох, хил, гаалиар нэвтрүүлэх, түр оршин суух зөвшөөрөл олгож байгаа нь Хятад улсыг дургүйцэхэд хүргэж байна. Гэтэл Монголын зүгээс Засгийн газрын оролцоо байхгүй гэж хэлээд байгаа нь тэнэг хүнийг хуурч байгаа юм шиг.

  • Иргэн (November 24, 2016 12:34:10 pm )

    Далай ламыг Монголд оруулахад Монгол төрийн оролцоо их бий. Орох виз олгох, хил, гаалиар нэвтэрүүлэх, түр оршин суух зөвшөөрөл олгох зэрэг нь бүгд төрийн албадын хийсэн ажил. Тэгсэн мөртлөө яагаад Монгол улсын Засгийн газрын оролцоо байхгүй гээд байгаа юм вэ? ***** хүнийг хуурч байгаа юм шиг.

  • Иргэн (November 24, 2016 12:34:42 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (November 27, 2016 2:55:43 pm )

    HUTAGT HUVILGAAN HOID DUR TODRUULAHIIG HORIGLOSON HUULI HUCHINTEI HEVEREE BIZDE. 21 Zuun shuudee munharahaa bolio

antalya rent a car