“ТБД андууд” дэлгүүрийн урд зам дээр ЗЦГ-ын алба хаагчид тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтын ажиллагаа хийж байх үед сэжиг бүхий тээврийн хэрэгслийг саатууллан шалгахад “Range Rover” маркын автомашинаар 64.4кг мөнгөн ус бусдад худалдан борлуулахаар тээвэрлэж авч явсныг таслан зогсоожээ.
Тухайн гэмт хэрэгт БЗД-4 хороонд оршин суух ОХУ-ын иргэн Ч /эр.41н/, иргэн СБД-9 хороонд оршин суух О /эр.39н/, иргэн БГД-ийн 4 хороонд оршин суух Ц /эр.22/ нар хууль бусаар авч явсныг саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 214.1-ийн.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 214дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих 2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.