Халтирч унасан бол хохирлоо хэрхэн барагдуулах талаарх зөвөлгөө болон халтирч унасан бол тухайн байгууллагаар хохирилоо барагдуулах бүрэн боломжтой болон иргэд хохирлоо барагдуулах ёстой гэхчилэн чихэнд хоногштол мэдээлэл цацагдаж байна.
Хог хаягдлын тухай хуульд зааснаар албан байгууллага, ААН-үүд гадна орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцах үүрэгтэй гэж заасан байсныг ч орхигдуулаагүй байна.
Үүнийг тодруулбал, Аж ахуй нэгж байгууллагууд өөрийн байгууллагынхаа 50 м хүртэлх зам талбай шатны цас мөсийг цэвэрлэхгүй тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, Байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй гэж хэвлэл мэдээлэл, сайтуудаар цацагдаад байсан. Үүнийг удаа дараа болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас ч пост бичиж оруулсан байсан. Мөн цас их орсны улмаас халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтэх иргэдийн тоо нэмэгдсээр байгааг дурдахгүй өнгөрч болохгүй юм.
Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт дунджаар 200-300 хүн халтиргаа гулгаанаас болж бэртэн хандаж байгаа аж. Өчигдөрийн ирүүлсэн мэдээгээр ГССҮТ-д нэг хоногт 234 хүн үйлчүүлсэнээс 55 хүн үүнээс найман хүүхэд явганаас унаж (халтирч) бэртсэн байна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Үүнээс долоон хүн хэвтэж эмчлүүлжээ. Үүнээс гадна иргэд гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад халтирч гэмтэх нь ихэссэн байна. Тиймээс жолооч нар замын мөстсөн, гулгаа ихтэй байгаа зэргийг тооцож замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохгүй бол явган зорчигчийг дайрч гэмтээх тохиолдол их гарч байгаа юм. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр ААН торгож, эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна гэнэ тэд торгож, хасах, шийдвэр, хууль нь ард иргэдэд хатуу үйлчилдэг хойно. Харин иргэд болон жолооч нар нийтийн эзэмшлийн зам талбайд халтирч унах мөн осол аваарт орсныг хэн хариуцах вэ? Нийтийн эзэмшлийн зам, талбайг хот тохижилт үйлчилгээнийхэн хариуцах ёстой бэртэж, гэмтвэл хотын захиргаанд гомдол гаргах боломжтой харин жолооч нар осолд орж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон жолооч нарыг хохирлыг хэн хариуцана вэ?
Уг нь авто зам дээр халтиргаа, гулгаанаас үүсэн хүний эд хөрөнгө, эрүүл мэнд хохироохгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж “Улсаас мөнгө” төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй юм. Гэтэл иргэдийн нүдэнд өнөө давс, бодис гэх ч нүдэнд харагдахгүй байна, хайлсан арилгасан юм л харагдахгүй байна гэж яригдсаар байна. Хотын захирагчийн уриалга гаргаснаар хүрз, лантуугаар нэг өдөр цэвэрлэж арай дээрдсэн. Үүнд нэмж цас ороогүй нь гэрлийн үзүүр гарсан гэж хэлж болно. Дахин цас ороход хэдэн удаа уриалга гарган хэдий хүртэл нэгдэх вэ, Улсаас гаргасан мөнгө өөр зүйлд, өөр хүний халаасанд ороод байгааг анхааралдаа аваач ээ.
М.Буянжаргал
Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
зочин (November 22, 2016 9:05:26 pm )
Нийслэлийн удирдлагууд ажлаа сайн хийгээч ээ хальтиргаа гулгааг арилгамаар байна шүү дээ өнгөрсөн 4 жил нийслэл ийм байгаагүй шүү дээ
-
bata (November 23, 2016 1:02:14 am )
baigaliin davagdashgui huchin zuil gej baidag. arilgaad orood baigaa tsasiig yah yum be. ter United Nationd gomdol tavij tsas orohiig bagasguulaach. naad helj baigaa chini uuntei adil sonsogdoj baina.
-
nyamaa (November 23, 2016 10:09:40 am )
sanaa muu bo; zaya muu gaj idehees uur bodolgui umnuudiig tenger hurtel gesgeej baigaa ter uurch ih ih um bolno
-
zосhin (November 23, 2016 10:33:55 am )
Үнэндээ мөсөн дээр л явж бна.ниислэл анхаараач ээ.татвар өгч байх хэрэг бна уу.
-
zосhin (November 23, 2016 10:39:02 am )
Үнэндээ мөсөн дээр л явж бна.ниислэл анхаараач ээ.татвар өгч байх хэрэг бна уу.техник техналог хөгжсөн 21-р зуун.шүү дээ.тэгтэл хүрз жоотуу өөр багаж байхгүй.жоохон сэтгэл гаргаач батболдоо…
-
бат инж (November 23, 2016 12:08:56 pm )
Энэ маш зөв асуудал хөндсөн байна. Харин нь М.Буянжаргал бичих, хэвлэх хэлэх үг найруулгаа жаахан янзлах хэрэгтэй байна даа. Өөрийг чинь гадаад хүн юм болов уу? гэж бодлоо, бичсэн зүйлээ эргээд хардаа, найруулга, үг ашиглах гэдэг энэ мөн үү?
6 Comments