antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2016 31 comments

Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна…

нийтлэсэн Admin
527-1479718419600x600-1Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төрийн тэргүүнийг сургалт, арга зүйн төвд хүрэлцэн ирэхэд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн жагсч, хурандаа Н.Уламбаяр илтгэл өгч, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал угтан авав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатр зэрэгтэй танилцсан юм.
Нийслэлийн Засаг даргын 2014-2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа юм байна. Тус төвд болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талын мэдлэг, дадлыг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад олгож, сургалт, дадлагад хамруулдаг болж байгаа аж.
Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн объектыг орхиж аюулгүй орчинд хүрэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай мэдлэг, дадлыг тус сургалтын төвд олгох юм байна.
Дадлага явуулдаг өрөө, танхимууд нь газар хөдлөлтийн доргилт, чичирхийллийг мэдрүүлэх, утаат орчинд ажиллах, саад бартаа давж туулах, хананд авирах зэрэг тусгай тоноглолтой бөгөөд үзвэрийн 3D бичил кинотеатрт гамшиг ослын талаар баримтат кино зэргийг үзүүлж, аюулын үед хэрхэн ажиллаж байгааг бодит байдлаар харуулдаг ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус төвтэй танилцах үед ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид дадлага хийж байсан юм.
Газар хөдлөлтийн танхимд 8 баллын чичирхийллийг биеэр мэдрэх боломжтойг харууллаа. Тус танхимыг БНХАУ-ын Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгсэл суурилуулсан байна.
Өндрөөс аврах үйл ажиллагааны танхимд 15-аас дээш насны хүүхэд хаданд авирах, олсоор буух зэрэг дадлага хийх бололцоотой юм. Мөн 5-8 насны хүүхдүүд өөрт таарсан бартаа саадыг даван туулж байгааг биетээр үзүүллээ. Утаат орчны дадлага хийх танхимд гал гарч утаа бүрхсэн нөхцөлд хэрхэн аюулгүй байдлаа хангах, утаат орчноос зайлах, хорт хий, утаанаас хамгаалах баг өмсөх зэргээс гадна галын хорыг зөв сонгон хэрэглэж гал унтраах дадлага хийдэг юм байна.
Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхимд сурагчид биет үзүүлэнгүүд дээр хиймэл амьсгал хийх, судас, булчин тариа хийх, ил, далд шарх боох, цус алдалт зогсоох, хугарсан, мултарсан үе, мөчинд чиг тавьж боох зэрэг энгийн үед ч амьдралд хэрэг болохоор дадал эзэмшиж байна.
Энэ бүхнийг үзэж танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхний амгаланг айлтгая.
Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм.
Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа. Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа.
Энэ талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Жил бүрийн 1 дүгээр сард бүх байгууллагуудаас мэдээлэл авдаг.
Энд хэлэх гэсэн хамгийн гол хоёр зүйл байна.
Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог. Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя.
Хамгийн гол нь байгалийн гамшгийг тойрч гарах ямар ч боломжгүй. Үүнийг зогсоох боломжгүй. Жишээ нь, газар хөдлөлийг зогсоосон орон хаана ч байхгүй.
Яавал бага хохиролтой гарах вэ? Бэлтгэлтэй л байвал бага хохиролтой гардаг. Хүмүүс нь мэдэж байвал бага хохиролтой гардаг. Жишээ нь, Япон Улсад газар хөдлөлт болоход бие биеэ аварсан хэмжээ нь гэвэл хажуу хөршөө аварсан нь 80 хувьд хүрч байсан. Нэг үгээр хэлбэл, хүн өөрөө амьд гараад, хажуудах хүмүүсээ аварч чадах юм бол 80 хувийг аварч чаддаг. Хамгаалагч, төр, бусад газрыг хүлээх ямар ч боломжгүй үед ийм байгаа.
Яг өнөөдрийнх шиг ийм хүйтэнд, өвлийн улиралд, Монголд, Улаанбаатарт газар хөдөлбөл яах вэ?
Энэ бол жинхэнэ гамшиг болно. Ийм нөхцөлд бид бэлтгэлтэй байх ёстой гэсэн үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд албан байгууллагуудад бүгдэд нь газар хөдлөлтийн тухай, гамшгийн тухай мэдээллийг тарааж, хүргэж байгаа.
Хэвлэл, мэдээллийнхэн үүн дээр маш идэвхтэй ажилладаг байгаасай. Тухайн хугацаанд, энэ талаар ард иргэдэд мэдээлэл түгээдэг байгаасай гэж бодож байгаа. Бид мэдээлэлтэй, бэлтгэлтэй байх юм бол бага хохирно. Түүний үр дагаврыг арилгахад маш их ажил болдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар хөдлөлтийн аюул ойрхон зүйл.
Зөвхөн бэлтгэл, сургуулилтаар энэ бүхэн дуусаасай гэж бид үргэлж залбирч байгаа. Гэхдээ үүнд манай нийт иргэд бэлтгэлтэй байх ёстой. Энэ бэлтгэлийг хангахын тулд хийж байгаа хөрөнгө оруулалт, ажил бол нийслэлийн Гамшгаас хамгаалах газар дээр байрласан Сургалтын төв юм.
Иргэд, хүүхдүүд, сургууль цэцэрлэгийнхэн энд ирээд нэг удаа сургалт хийгээд гарахад амьдралынхаа турш өөрийгөө аваад явах мэдлэгтэй болох юм шүү гэдгийг хэлье. Баярлалаа” гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Зочин (November 22, 2016 3:54:18 pm )

    Хуцдаг тайрдас вэ? Газар хөдлөлтийг хэзээч урьдчилан мэдэж, сэргийлэх боломжгүй. Хэдхэн секундын өмнө л мэдэх боломж бий

  • Anonymous (November 22, 2016 4:11:50 pm )

    YAMAR GEECH MUU ERIIN ZUIL YARIJ ZUGNUUD BNAA,,,BID TENGERLEG ARD TUMEN XEZEECH IIM GAMSHIG UZEXGUIEEE,AMNII BELGEES ASHDIIN BELEGEE GEJ

  • Anonymous (November 22, 2016 4:15:47 pm )

    ENE TAGDAISAN MAHAN TOLGOIT YU MUU AMLAAD BGAA YUM BOL?! UUR HIIH AJIL ENE NUHURT DAANCH ALGA UU?

  • Ухаалаг,Зоригтой бай (November 22, 2016 4:42:31 pm )

    Муу ёрын хар үхээр вэ. Монголчуудыг сөнөөсэй гэж бодож байгаа юм уу. Өнгөрсөн жил зуд болно гэж ТВ-ээр ярьж иргэдээ айлгаад баахан мал хядуулсан. Зуд болоогүй баахан малчид хохироод үлдсэн. Ийм ёрөнхийлөгч байдаг юм уу. Энэ хүн алуурчидыг өршөөж энэрэнэ, ард иргэдээ айлгаж дарамтална. Энэ хүн хэн бэ. Хэний төлөө ийм ажил хийнэ вэ. Одоо огцруулахгүй бол цаашдаа яаж ч мэдэх нь байна шүү

  • bi (November 22, 2016 4:54:47 pm )

    arga guil burhan haldunii baas sheesnd murguj yvdag haragdaj bn

  • зочинзочин (November 22, 2016 9:11:21 pm )

    энэ эрхэм лав эрүүл хүн бишээ худлаа байвал яаана.ёстой муу ерийн үхээр шүү . энэ хийтэй балмад этгээдээс салах юмсан

  • baliar har shaar (November 22, 2016 9:15:20 pm )

    MGL iin ard tumnii emgenel mini betii hutsaad muu amlaad baigaraaI

  • Anonymous (November 22, 2016 10:19:16 pm )

    eniig bushuuhan zailuulaya mongolchuudaa bidniig arai l denduu doromjilj bn

  • ЭЛБЭГЭЭ МАН ЛАЛАРУУД ИЧ ИЧ (November 22, 2016 10:19:37 pm )

    ЭХ ТЭНГЭРД МАШ ИХ ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨХ БОЛТУГАЙ ШӨНӨ УНТАЖ БАЙХ ҮЕД ЭЛБЭГДОРЖ ИЙН ГИШИГСЭН ГАЗАР БҮРТ ХҮЧТЭЙ ХӨДЛӨХ ЕСТОЙ АРД ТҮМЭН МАШ ИХ БАЯРЛАХ БОЛНО ЭНЭ Л ҮХВЭЛ ТААРНА

    • ЗОЧИН (November 23, 2016 9:48:27 am )

      ЯГ ҮНЭН

    • ЗОЧИН (November 23, 2016 6:32:54 pm )

      ЭБЭЭТЭЭГЭЭ ЦУГ ҮХЭЖДЭЭ

  • ӨС ХОНЗОН БОДОЖ ЯВДАГ ЛАЛАР ҮХ (November 22, 2016 10:25:15 pm )

    ЭЛБЭГДОРЖИЙН ГИШИГСЭН БҮХ ГАЗАР ЦӨМӨРЧ НУРЖ ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛВӨЛ САЙХАН БАЙНА

  • irgen (November 22, 2016 10:28:23 pm )

    Iim mergen turgen daldig hardag bolson hun muu amtai muu yorii ug heldeg muu hun

  • Anonymous (November 22, 2016 11:34:35 pm )

    Энэ хүүрийн хүслийг ээ

  • МОНГОЛ (November 23, 2016 8:19:58 am )

    SONIN YUM YARIDAG HUZUUGUI NOVSH VE

  • МОНГОЛ (November 23, 2016 8:23:35 am )

    MASSIIG AILGAH TULUVLUGUU YUM BAILGUI DEE

  • р (November 23, 2016 9:13:42 am )

    Энэ новш яасан их мэдэж муу ёрлож байдаг новш вэ

  • р (November 23, 2016 9:18:08 am )

    Элбэгдорж зоригийн хэрэгт 2 гэмгүй хүнийг хэлмэгдүүлчихаад нойр нь хүрэхгүй галзуурах гэж байна дааЭнэ хэргийг ингэж дуусгахгүй бол ерөнхийлөгчөөс буунгуут Батүүлтэй хоёул шоронд орно шүү дээ

  • зочин (November 23, 2016 9:24:22 am )

    “ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа.” ийм мэдээлэл байлаа ч улсын тэргүүн ингэж зарлаж болдог л юм байх даа.

  • ЗОЧИН (November 23, 2016 9:47:38 am )

    ЭДБЭГДОРЖ МУУ АМЛАХААС ӨӨР ЧАДАХ ЗҮЙЛГҮЙ БОЛЖ ДЭЭ ЧААВААС…ЕРӨНХИЙӨГЧ НЬ ИНГЭЖ ХЭЛЭЭД, АРД ИРГЭДЭЭ АЙЛГААД ЗОГСОЖ БАЙЖ ТААРАХ УУ?

  • зочин (November 23, 2016 12:12:39 pm )

    Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гдг монгол ардын зүйр цэцэн үгийг насаараа ойлгоогүй хүн дээ

  • иргэн (November 23, 2016 1:40:18 pm )

    3 жилийн өмнө бас ойрын хугацаанд газар хөдөлнө гэж айлгасан. яасан их муу зөгнөдөг тайрдас вэ. ингэж Ерөнхийлөгч шүү юм нь ард түмнээ айдаст автуулж болдог юм уу. ард иргэдээ байнга айлгадгынхан нь төлөө огцруулая. үнэхээр дургүй хүрчихлээ

  • лхр (November 23, 2016 3:03:28 pm )

    муу амладаг ёрын амьтан яг тэр үед амиа аваад л зайлна наадах чинь төрөөс зйал муу адгийн амьтан

  • zochin (November 23, 2016 4:38:44 pm )

    amerikt harvardad bish uls orniig suiruuleh ard irgedee ailgah setgel sanaanii hyamrald oruulah ediin zasgiin hyamruulah uls toriin huvid hyamrald oruulj baigaad hamag baylagiin deeremddeg tehnologi sudalj suraad irsen yum bish uu ene durak

  • зочин (November 23, 2016 4:56:05 pm )

    олны анхаарлыг эрдэнэтээс холдуулах ээлжит хошгоруулалт

  • Anonymous (November 23, 2016 9:02:49 pm )

    elebegdorj ge hoshgirson tarvaga eh oron uls tor ard tymneer tohyyrhan,ooriigoo yhaant hyn met bodon jvdagaa bolison deer, ene metuud uls orond gai boloj baina.

  • dollariin chenj (November 23, 2016 10:42:09 pm )

    gazar xodolbol ulaanbaatart minii barisan barilguud lab nurna darj alna

  • р (November 24, 2016 2:24:27 pm )

    монгол биш юм чинь ойлгохгүй шүү дээ

  • Улс тор судлаач. (November 24, 2016 4:36:00 pm )

    Хулгайчаа муу ерийн юм битгий амлаад бай. Газар ходлолтийг урьдчилан мэдэх ямар ч боломж байдаггуй юм тэнэг ээ. Би геофизикч байхгуй юу.

  • Anonymous (November 24, 2016 6:00:52 pm )

    нийтлэлийг уншчихаад сэтгэгдэлбичсэн ганцхан хүн байна дээр

  • Anonymous (November 24, 2016 11:11:40 pm )

    НАМ ДАГСАН НАМЫН НЭР БАРЬСАН УЛС ТӨРЧ ХЭМЭЭХ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫГ ТАМЫН ЭЛЧ ГАЗАРЫН ГАВРУУ АВААД ЯВААСАЙ

antalya rent a car